Аль Кайда бүлэглэлийн харгис удирдагчид

Хүн төрөлхтөнд хамгийн их аюул, заналхийлэл учруулж байгаа зүйл бол алан хядагчдын гэмт халдлага гэдэгтээ маргах хүн гарахгүй биз ээ. Тэдний учруулж буй гарз хохирол, хор уршиг нь дэлхий ертөнцийг айдаст автуулж, улс орнуудыг хагаралдуулахад хүргээд байна. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ алан хядагчдын хамгийн алдартай бүлэглэл болох "Аль Кайда" бүлэглэлийн харгис удирдагчдын тухай өгүүлэхийг зорьлоо. 

Аль Кайда бүлэглэлийн харгис удирдагчид
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

15 Абу Зайд аль Кувайти (Abu Zaid al Kuwaiti)

Кувайти бол өөрсдийн үзэл суртал, баримталж буй бодлогоо бусдад түгээж, алан хядагчид гэж ямар хүмүүс байх ёстой болохыг зааж, сургаж байсан нэгэн бөгөөд түүнийг 2012 онд таалал төгсөхөд алан хядагчдын бүлэглэл өөрсдийн дуу хоолойгоо алдлаа хэмээн үзэж байсан юм. Тухайлбал "Бидний нэг байсан тэрээр өөрийн биеэ бурханд даатгаж, диваажинд амьдрахаар биднийг орхин одлоо" хэмээн бүлгэмийн бусад эрхэм хүндтэй гишүүд хэлснийг алдарт "Telegraph" сайт онцолж байжээ. 

Абу Зайд аль Кувайти (Abu Zaid al Kuwaiti)

14 Ильяас Кашмири (Ilyas Kashmiri)

47 настай Кашмири 2011 онд таалал төгссөн бөгөөд түүнийг 2008 оны Энэтхэгийн Мумбай хотод болсон халдлагыг зохион байгуулсан хүмүүсийн нэг гэж үзэж байв. Эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар түүнийг Осама Бин Ладен (Osama Bin Laden)-ийг Америкуудын гарт орохоос өмнө ерөнхийлөгч Барак Обама (Barack Obama)-ийн амь насыг хөнөөх даалгавартай байжээ. Гэвч түүнийг даалгавараа биелүүлэхээс өмнө Осама Бин Ладен таалал төгссөн юм.

Ильяас Кашмири (Ilyas Kashmiri)

13 Атияа Абд аль-Рахман (Atiyah Abd al-Rahman)

Хүүхэд наснаасаа Осама Бин Ладентай найзууд байсан тэрээр түүний хамгийн ойрын туслах байсан гэж ярих нь бий. Харин Бин Ладен таалал төгссөний дараа түүний бүлэглэлд эзлэх байр суурь ганхаж эхэлсэн бөгөөд удалгүй Аль Кайдаг Аяман аль-Завахири (Ayman al-Zawahiri) толгойлох болж, туршлага ихтэй Атияаг хажуудаа үргэлжлүүлэн туслахаараа ажиллуулах болсон байна. 

Атияа Абд аль-Рахман (Atiyah Abd al-Rahman)

12 Нассер Абдул Карим аль-Вухайши (Nasser Abdul Karim al-Wuhayshi)

Түүнийг амь насаа алдах хүртэл Нассерын толгойг авчирсан хүнд 10 сая америк доллар өгнө гэж АНУ-ын засгийн газраас мэдэгдэж байсан бөгөөд тэрээр 2015 онд зэвсэгт мөргөлдөөний үеэр буудуулан үхчээ. Осама Бин Ладены шадар туслах байсан тэрээр олон удаагийн алан хядах үйл ажиллагаанд гар бие оролцож, заримыг нь удирдаж явсан бөгөөд Саудын-Араб, Йемен зэрэг улсуудыг голчлон хариуцаж ажилладаг байжээ.

Нассер Абдул Карим аль-Вухайши (Nasser Abdul Karim al-Wuhayshi)

11 Аднан Ж. Эль Шукрижумах (Adnan G. El Shukrijumah)

Саудын-Араб улсад төрж, хүүхэд насаа АНУ-д өнгөрүүлсэн түүний хувьд Умард Флоридагийн их сургуулийг төгссөн боловсрол өндөртэй нэгэн байжээ. Харамсалтай нь 2014 онд Пакистаны зэвсэгт бүлэглэлийнхэнд амь насаа алдсан аж. Түүнчлэн "FBI"-ийн заавал ч үгүй баривчлах шаардлагатай хүмүүсийн жагсаалтанд бичигдэж байжээ. 

Аднан Ж. Эль Шукрижумах (Adnan G. El Shukrijumah)

10 Хадид аль Хабиб (Khalid al-Habib)

2006 онд Пакистаны зэвсэгт мөргөлдөөний үеэр амь насаа алдсан тэрээр хамгийн харгис, хэрцгий нэгэн байжээ. Дэлхийн олон улс орнуудад зохион байгуулж байсан гэмт халдлагуудын ихэнхийг Хадид хариуцан, олон зуун хүний амь насанд хүрч байсан байна. 

Хадид аль Хабиб (Khalid al-Habib)

9 Абделмалек Друкдел (Abdelmalek Droukdel)

Алжир гаралтай Друкдел нь мэдлэг боловсрол өндөртэй нэгэн бөгөөд Блида (Blida)-ийн их сургуулийг математикчийн мэргэжлээр төгсөж байжээ. "New York Times" сонинд өгсөн ярилцлагандаа тэрээр 2008 онд яагаад Аль Кайда бүлэглэлд элссэн талаараа "Бурхан биднийг нэгдэж, нэг цөм болохыг хүсч байна" гэж хэлсэн байна. Друкдел одоог хүртэл Аль Кайда бүлэглэлийн чухал хүмүүсийн нэг хэвээр байгаа бөгөөд эдийн засаг хариуцсан ажлуудыг хийж гүйцэтгэдэг ажээ.

Абделмалек Друкдел (Abdelmalek Droukdel)

8 Мохтар Белмохтар (Mokhtar Belmokhtar)

Мохтарыг үхсэн гэж үзэж байгаа хэдий ч, одоог хэр нь түүний цогцсыг олоогүй болохыг АНУ болон Чад улсуудын засгийг газрууд мэдэгдээд байгаа юм. Хэрвээ тэрээр амь насаа алдаагүй байгаа бол Нигер улсын ураны уурхайг дэлбэлэхээр төлөвлөж байсан ёсоор уг алан хядах ажиллагаагаа удахгүй хэрэгжүүлнэ гэж үзэж байгаа хүмүүс олон байгаа юм.

Мохтар Белмохтар (Mokhtar Belmokhtar)

7 Абу Халил аль-Мадани (Abu Khalil al-Madani)

Аль Кайдагийн бүлгэмийн бичиг хэргийн ажилтан гэж хэлэгддэг тэрээр алан хядагчдын дунд хийгдсэн нууц хэлэлцээр, гэрээ зэргийг өөр хэлүүд рүү орчуулах, хэлмэрч хийх ажил үүргийг хариуцан ажилладаг байна. 

Абу Халил аль-Мадани (Abu Khalil al-Madani)

6 Матиур Рехман (Matiur Rehman)

Алан хядагчдын дунд үл мэдэгдэх бүлгэмийн тэргүүн гэх нэрээрээ алдаршсан түүний шийдвэрээр амь насаа алдсан гэм зэмгүй хүмүүсийн тоо өнөөдөр хэдэн саяараа тоологдох аж. "Telegraph", "ABC News" зэрэг хэвлэл мэдээллүүдээр түүнийг барьж ирсэн хүнд АНУ-ын зүгээс өндөр шагнал олгоно гэх мэдээллийг 2006 онд гаргаж байсан хэдий ч, одоог хүртэл Рехман амьд байгаа аж.

Матиур Рехман (Matiur Rehman)

5 Сайф аль-Адел (Saif al-Adel)

Кени, Танзани улсууд дахь АНУ-ын элчин сайдын яамыг бөмбөгдөж, олон мянган хүний аминд хүрсэн гэмт халдлагыг зохион байгуулсан Сайф нь нэгэн үе Египтийн шоронд хоригдож явсан ноцтой гэмт хэрэгтэн ажээ. Өнөөдрийг хүртэл алан хядах ажиллагаанд гар бие оролцсоор байгаа түүний толгойг "FBI" 5 сая америк доллараар үнэлсэн байна.

Сайф аль-Адел (Saif al-Adel)

4 Жэймел Ахмед Мохаммед Аль Аль-Бадави (Jamel Ahmed Mohammed Ali Al-Badawi)

АНУ-ын 17 усан цэргийн аминд хэрцгийгээр хүрсэн тэрээр нэгэн үе хэвлэл мэдээллээр эрэн сурвалжлагдаж байсан юм. Йеменийн шоронгоос оргосон Бадави Аль Кайда бүлэглэлийн аюулгүй байдлыг хариуцаж ажилладаг байна. "Fox News", "BBC" зэрэг телевизүүдийн зүгээс танилцуулсан одоог хүртэл эрэн сурвалжлагдаж байгаа, "FBI"-ийн жагсаалтанд бүртгэгдсэн хүмүүсийн тоонд түүний нэр байгаа юм.

Жэймел Ахмед Мохаммед Аль Аль-Бадави (Jamel Ahmed Mohammed Ali Al-Badawi)

3 Абдуллах Ахмед Абдуллах (Abdullah Ahmed Abdullah)

"FBI"-аас эрэн сурвалжлагдаж байгаа онц ноцтой гэмт хэрэгтэн болох Абдуллах нь олон элчин сайдын яамуудыг дэлбэлж, төдий чинээ олон хүний аминд хүрсэн нэгэн бөгөөд Аль Кайдагийн хамгийн чухал 5 хүний нэг юмсанж.

Абдуллах Ахмед Абдуллах (Abdullah Ahmed Abdullah)

2 Аяман аль-Завахири (Ayman al-Zawahiri)

Осама Бин Ладеныг таалал төгссөний дараа Аль Кайда бүлэглэлийн толгойлогч болсон түүний хувьд хамгийн ихээр эрэн сурвалжлагдаж байгаа алан хядагчдын тэргүүн эгнээнд бичигдэж байгаагаар барахгүй АНУ-ын засгийн газраас Завахиригийн толгойг авчирсан хүнд 25 сая америк доллар өгнө гэдгээ мэдэгдээд байгаа юм. Тэрээр алан хядагчдын үйл ажиллагааг дэмжиж, АНУ-ын эсрэг тууштай тэмцсээр байх болно гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Аяман аль-Завахири (Ayman al-Zawahiri)

1 Осама Бин Ладен (Osama Bin Laden)

Осама Бин Ладены тухай сонсож байгаагүй, түүнийг мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ. АНУ-ын анхны өнгөт арьстан ерөнхийлөгч болох Барак Обама 2011.05.02-ны өдөр дэлхий нийтэд Бин Ладеныг баривчилсан гэдгээ зарласан бөгөөд удалгүй түүнийг бурхан болсон гэх мэдээлэл дэлхийн бүх хэвлэл мэдээллүүдээр цацагдсан билээ. Олон сая хүнд уй гашуу авчирч, хэдэн зуугаар тоологдох алан хядах ажиллагаа зохион байгуулсан түүнийг лалын шашинтнууд баатар мэт хүндэтгэдэг байсан бөгөөд зарим хүмүүс эх орныхоо төлөө тэмцэгч байсан юм гэж үздэг байна.

Осама Бин Ладен (Osama Bin Laden)

29
таалагдаж байна

24
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()