Гэртээ хамрын дусаалга хийж сурцгаая

Хамар битүүрэх шиг төвөгтэй, хэцүү зүйл байхгүй бөгөөд энэ нь ихэнх тохиолдолд цэцэг, ургамлын тоосонцроос үүдэлтэй харшил байх нь бий. Харшлаа дарж, хамар битүүрэхийг зогсоох гэж чанартай, чанаргүй хамрын дусаалга авч хэрэглэх шаардлагатай болдог. Тэгвэл та мөнгө төгрөг үрж, цаг хугацаа гарздан байж эмийн сан зорих хэрэггүй бөгөөд гэртээ хамрын дусаалга хийж болох нь ээ. Ингээд бид бүхний бэлтгэсэн гэрийн нөхцөлд хамрын дусаалга хийх хялбар аргуудыг хүлээн авна уу.

Гэртээ хамрын дусаалга хийж сурцгаая
Хаах
Сурталчилгаа

Юунаас болж хамар битүүрдэг вэ?

Хамар битүүрэх нь олон шалтгаантай байдаг бөгөөд ихэнх тохиолдолд харшил, дутуу эдгэсэн ханиад, томуу, хамраа хэт дааруулснаас болж битүүрдэг. Түүнээс гадна хүрээлэн буй орчны нөлөөлөл болох тоос, тоосонцор, химийн найрлага бүхий бүтээгдэхүүнүүд, тамхины утаа зэргээс болж хамар битүүрдэг аж.

Юунаас болж хамар битүүрдэг вэ?

Илрэх шинж тэмдэг

  • Халуурах
  • Хоолой хуурайших
  • Найтаах, ханиалгах
  • Толгой өвдөх
  • Нүднээс нулимс гарах
  • Сульдах

Илрэх шинж тэмдэг

Хамрын арьсаа арчлах

Хамрын дусаалгаа хэрэглэсний дараа хамрын арьсаа арчлах хэрэгтэй бөгөөд хэтэрхий хуурай байснаас болж битүүрэхэд хүргэдэг байна. Ингэхийн тулд вазелин болон чийгшүүлэгч хэрэглэвэл тохиромжтой ажээ. Харин үүний дараа нойтон салфеткаар хамрын битүүрсэн хэсгийг зөөлөн дарж, массаж хийгээрэй.

Хамрын арьсаа арчлах

Хэт хурц гэрэл ашиглах

Хурц гэрэлд байх нь хамар битүүрэх хэд хэдэн хүчин зүйлүүдийн нэг бөгөөд нүд маш ихээр ядраадаг байна. Улмаар нүд ядарснаар хамар битүүрэх бөгөөд энэ нь нүд болон хамар гэсэн эрхтнүүд хоорондоо холбогдсон байдагтай холбоотой юм.

Хэт хурц гэрэл ашиглах

Зарим хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах

  • Сүү
  • Цавуулаг бүтээгдэхүүн
  • Буурцаг
  • Дун
  • Төрөл бүрийн самар
  • Царцаамаг

Зарим хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах

Хурц үнэрээс хол байх

  • Тамхины утаа
  • Сүрчигний үнэр
  • Агаар чийгшүүлэгч
  • Агаарын бохирдол

Хурц үнэрээс хол байх

Хамрын дусаалга хийх

Хамрын дусаалга бэлтгэхийн тулд танд ердөө давс болон ус байхад л хангалттай. Далайн болон хүнсний зориулалттай давснууд хоёул тохирох бөгөөд өмнө хэрэглэж байсан ямар ч хамаагүй хамрын дусаалганы сав бэлдэхээ мартуузай. Хэрвээ та иодын харшилтай бол энэ уусмалыг хийсний хэрэггүй ажээ. 

Хамрын дусаалга хийх

Хийх заавар:

  • Саванд усаа хийж, буцалгана
  • Буцлаад ирмэгц 1/2 хоолны халбагаар давсаа хийж, үргэлжлүүлэн өндөр температураар буцалгана
  • Ингэснээр усан доторх элдэв нян бактери устана
  • Буцалгасны дараа хамрын дусаалганы савандаа хийнэ

Хийх заавар:

Хужир нэмж хийх

1/2 хоолны халбага хужир дээрээс нь хийж, сайтар хольно. Бэлэн болсон хамрын дусаалгаа хөргөгчинд хийж, хоёр хоног хонуулсны дараа хэрэглэвэл тохиромжтой.

Хужир нэмж хийх

Хамрын дусаалгаа хэрэглэх

Энэхүү хамрын дусаалга нь цүнх болон халаасандаа хийж, авч явж болохуйц жижигхэн хэлбэртэй учраас санаа зовох хэрэггүй бөгөөд хаана, хэдийд ч хэрэглэж болох юм. Түүнээс гадна амьсгалахад хүндрэлтэй болж, хамар битүүрэх үед уг дусаалгыг хэрэглэх хэрэгтэй бөгөөд хамар битүүрээгүй байхад хэрэглэх нь үр дүнгүй байдаг байна. Мөн бусад хамрын дусаалгыг бодвол хоолой хорсгохгүй байх ач тустай ажээ.

Хамрын дусаалгаа хэрэглэх

Хоолойгоо чийглэг байлгах

Уг дусаалгыг хэрэглэхийнхээ хажуугаар хоолойгоо чийглэг байлгах хэрэгтэй бөгөөд үүний тулд буцалсан ус хөргөж уувал тохиромжтой юм. Мөн халуун цай болон тахианы шөл уух нь үр дүнтэй байдаг гэнэ. Өдөрт 8-10 аяга уус ууснаар хамар битүүрэхийг зогсооход тодорхой хэмжээний үр дүнтэйгээс гадна дотор эвгүйрхэх, гэдэс өвдөхгүй байлгах ач холбогдолтой байна.

Хоолойгоо чийглэг байлгах

Эмчид хандах

Хэрвээ энэхүү хамрын дусаалга үр дүнгээ өгөхгүйгээр барахгүй таны хамар бусад эмийн сангуудаар зарагдаж байгаа хамрын дусаалганд онгойхгүй байвал эмчид хандах хэрэгтэй гэдгийг анхаарна уу. Учир нь удаан хугацаанд хамар битүүрч явснаас болж толгой өвдөх, амьсгал бөглөрөх, ханиад, томуу тусах аюултай ажээ.

Эмчид хандах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()