Харласан суга, тохой, өвдгийг цайруулах хялбар аргууд

Бидний биеийн онцгой хэсгүүд болох суга, тохой, өвдөг зэрэг нь харлаж, тун ч эвгүй байдалд оруулах нь бий. Хүн бүр л тус асуудлаас ангижрахын тулд хөрөнгө мөнгө, цаг заваа ихээр зарцуулах боловч тодорхой үр дүнд хүрч чаддаггүй юм. Тиймээс таны асуудлыг шийдвэрлэж өгөх харласан хэсгүүдийг цайруулах хялбар аргуудыг дуулгая. 

Харласан суга, тохой, өвдгийг цайруулах хялбар аргууд

1 "Нимбэг"

Айл бүрийн хөргөгчинд байдаг нимбэг нь асар олон төрлийн ашигт чанартай. Энэ нь толбо бохирдлыг арилгах, эвгүй үнэр дарах, тураах, гэдэс дотор цэвэрлэх гэхчлэн олон чадвартай төдийгүй харласан хэсгийг ч цайруулах шидтэй юм. Нимбэгийг нь голоор нь зүсч, нэг талд нь элсэн чихэр асгаж, үүгээрээ харласан хэсгээ сайтар үрэх аж. Дараа нь 10 минут хүлээж, бүлээн усаар угааж зайлаарай. Та тус аргыг долоо хоногт нэг удаа хэрэглэснээр гайхалтай үр дүнг мэдрэх болно. 

"Нимбэг"

2 "Тараг"

Тараг нь арьсыг цайруулж, зөөлрүүлэх ашиг тустай хүнсний бүтээгдэхүүн юм. Үүнийг түрхэж хэрэглэснээр арьсны үхэжсэн хэсгээс салах аж. Харласан суга, цавь, өвдөг, тохойндоо тараг түрхэж, массаж хийж орхино. Харин 10-15 минутын дараа хатсан таргийг арилгаж бүлээн усаар угааж цэвэрлэх бөгөөд өдөрт 1-2 удаа таргаар массаж хийж байгаарай. 

"Тараг"

3 "Өргөст хэмх"

Өргөст хэмхэнд агуулагдах Витамин А нь таны арьсыг цайруулж, чийгшил өгөх юм. Эхлээд өргөст хэмхээ нарийн хэрчиж, харласан хэсэгтээ тавьж, 10 минут хүлээсний дараа усаар цэвэрлэнэ. Мөн өргөст хэмхний шүүсийг, нимбэгний шүүстэй хольж, асуудалтай газрууддаа массаж хийж, 10 минут амраасны дараа хүйтэн усаар угааж болох юм. Эдгээрийг өдөрт 2-3 удаагийн давтамжтайгаар хийвэл таны асуудал хэдхэн өдрийн дараа гэхэд мартагдсан байх болно. 

"Өргөст хэмх"

4 "Алоё Вера" шүүс

Энэ нь арьсыг цайруулаад зогсохгүй гүнд нь чийгшэл өгч, дахин харлахгүй байх тал анхаардаг байна. Навчаас нь гаргаж авсан шинэхэн алоёыг тохой, өвдөгөндөө түрхэж, 30 минут байлгана. Дараа нь усаар зайлж угаах бөгөөд өдөрт 2 ба түүнээс дээш удаа тус аргыг хэрэглэснээр хүссэн үр дүндээ богино хугацаанд хүрэх боломжтой. 

"Алоё Вера" шүүс

5 "Жүржийн хальс"

Жүржийн хамгийн шим тэжээлтэй, амин дэмээр баялаг хэсэг нь хальсандаа байдаг. Иймд та жүржээ үрэгчээр үрж, хальсыг нь аваарай. 2 халбага жүржийн хальсыг сүү эсвэл тарагтай хольж, харласан хэсгүүддээ түрхэн, 20 минут байлгах ёстой. Мэдээж үүнийгээ бүлээн усаар зайлж, цэвэрлэх төдийгүй чийгшүүлэх тос түрхэж өгвөл зохимжтой. Харин та энэхүү аргыг долоо хоногтоо 1-2 удаа хэрэглэж байгаарай. 

"Жүржийн хальс"

6 Улаан лооль

Тус жимс нь харласан хэсгийг цайруулахад хамгийн үр дүнтэй гэгддэг бөгөөд нарны хорт цацрагаас хамгаалж байдаг билээ. Улаан лоолийг голоор нь зүсч, хэрчин, асуудалтай хэсгээ сайтар үрж, хэсэг хугацааны дараа усаар зайлах хэрэгтэй. Та шүршүүрт орохоосоо өмнө улаан лоолийн цайруулах аргыг хэрэглэж хэвших хэрэгтэй. Мөн дотроосоо улаан лоолийн шүүсийг ууж хэрэглэх нь үр дүнг түргэсгэхэд чухал нөлөөг үзүүлнэ. 

Улаан лооль

7 Турмерик

Куркума буюу турмерик нь арьсыг зөөлрүүлж, чангалах үйлчилгээтэйгээс гадна сэвх, толбыг давхар арилгадаг байна. Нэг халбага нунтаг куркума, нэг халбага зөгийн бал, нэг халбага тараг зэргийг нэг халбага нимбэгний шүүс, эсвэл бүлээн усаар зуурч бэлтгэнэ. Үүнийгээ биедээ түрхэж, 20 минут байлгах ёстой юм. Та үүнийг сарын турш долоо хоногт нэг удаа түрхэж, хэрэглээрэй. 

Турмерик

8 Төмс

Төмсийг байгалийн гаралтай цайруулах бодис хэмээн нэрлэж болно. Нарийн зүсч, хэрчсэн төмсийг асуудалтай хэсэгтээ тавьж, 20 минут байлгах эсвэл төмсөөр үрж өгч байгаарай. Мэдээж үүний дараа бүлээн усаар угаах хэрэгтэй бөгөөд төмсний шүүсээр арчих боломжтой. Ямартай ч та эдгээр аргуудаас сонгож өдөр бүр хэрэглэх нь таныг санаа зовоосон асуудлаас ангижруулах юм. 

Төмс

9 Хүнсний сод

Хүнсний содаар талх нарийн боов хийхээс гадна ахуйн асуудлуудыг шийдэхэд хэрэглэдэг болохыг та бүхэн мэдэх байх... Та тус бүтээгдэхүүнийг ашиглаж, харласан хэсгүүдээс салах боломжтой төдийгүй энэ нь хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Хүнсний содыг сүүтэй зуурч бэлтгэн суга, цавь, тохой, өвдөг зэрэгтэй түрхэж, цэвэрлэх бөгөөд 10-20 минут байлгах аж. Үүнийгээ усаар цэвэрлэх төдийгүй өдөр бүр давтан хийснээр үр дүн нь хормын төдийд харагдах болно. 

Хүнсний сод

10 Цагаан будаа

Нэг аяга түүхий будааг нүдэж, нунтаглана. Үүндээ бага зэрэг сүү хийгээд нунтаг тумериктай хольж өгнө. Бэлтгэсэн зуурмагаа биедээ түрхэж, 30 минут байлгаарай. Дараа нь бүлээн усаар угааж цэвэрлэх бөгөөд долоо хоногт 2-3 удаа тус аргыг хэрэгжүүлэхэд хангалттай. 

Цагаан будаа

Та бүхэндээ нэмэлт мэдээлэл болгож багахан зөвлөгөө хүргэе.

  • Өдөр бүр усанд орж, харласан хэсгээ бие угаагчаар үрж байгаарай.
  • Скраб ашиглаж, асуудалтай хэсгээ үрснээр үхэжсэн арьснууд үгүй болж, арьс тань цайрна.
  • Унтахаасаа өмнө орой бүр өвдөг, тохой зэрэгтээ оливын тос түрхэх хэрэгтэй.
  • Эрүүл зөв хооллож байх нь арьсны эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой.
  • Арьсаа хэт хуурайшихаас сэргийлж өдөрт аль болох их ус ууж байгаарай.
  • Нарны хэт ягаан туяанаас болгоомжилж, суга, цавь, өвдөг, тохой хэсэгтээ нарнаас хамгаалах тос түрхэж байвал зохимжтой.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()