Үдэш бүр таныг “үзэх юм”-тай байлгах “6IXmate” 2016 эхэллээ

Өнгөрсөн жилийн өдийд Монголд анх удаа насанд хүрэгчдэд зориулсан реалити шоу зохион байгуулагдаж, үдэш бүр О телевизээр гарч байсан билээ.

Үдэш бүр таныг “үзэх юм”-тай байлгах “6IXmate” 2016 эхэллээ

Найман бүсгүй өөртөө итгэх итгэл, гоо сайхан бие, залуу насаа гэрэл зургийн хальсанд буулгаж, энэ явцыг нэвтрүүлэг болгосон “Playmate 2015” шоу үзэгчдэд эмэгтэй хүний гоо үзэсгэлэн төдийгүй тэдний хүсэл, зорилго, дотоод ертөнцийг нээж өгсөн гэж болно.

Оролцогчид Fitness, Nature Beauty, Abstract, Nude гэсэн дөрвөн төрлөөр зургаа авахуулна. Ингэхдээ мэргэжлийн нүүр будалт, үс засалт хийлгэж, цогц бүтээлийг гаргасан бөгөөд реалити шоу нийт 20 дугаарыг үзэгчдэдээ хүргэж байв.

Ингээд шүүгчдийн саналаас гадна фэйсбүүкийн шэйр, мессеж саналын нийлбэрээр ялагчийг тодруулсан юм.

Тэгвэл реалити шоу шинэ оролцогч, шинэ өнгө төрхтэйгөөр нэрээ өөрчлөн өнгөрсөн даваа гарагаас үзэгчдийн хүртээл болж эхэллээ.

Насанд хүрэгчдэд зориулсан 6IX брэндтэй хамтран зохион байгуулж буй реалити шоу 6IXmate нэрээр үдэш бүр 22.00 цагаас O телевизээр танд хүрэхээр боллоо.

Ямар нэг шалтгаанаар үзэж амжаагүй бол MobiPlay сувгаар үзэх боломжтой. Энэ удаад 40 бүсгүйгээс шалгарсан найман оролцогч өрсөлдөж, бүтэн сарын турш үдэш бүр таныг “үзэх юм”-тай байлгана. Ингээд өнгөрсөн жилийн реалити шоуны зургуудаас сонирхуулж байна.

103
таалагдаж байна

52
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.