Ангараг гараг дээр амьдрал ямар байдаг вэ?

Ангараг гараг дээр амьдрал байгаа эсэхийг эрдэмтэд судалсаар байгаа бөгөөд 2030 он гэхэд уг гараг руу хүн төрөлхтөн шилжин суурьших боломжтой болно хэмээн "NASA" үзэж байгаа юм. Хэрвээ энэ үнэн бол гараг ертөнцөөр аялж, огторгуйн уудам дахь ер бусын зүйлсийг харах боломж давхар нээгдэнэ гэдэгт итгэж буй хүмүүс олон байгаа аж. Тэгвэл ангараг гараг дээрх уур амьсгал, цаг агаар ямар байх бол? Бидний бэлтгэсэн дараах мэдээллээс энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг мэдэж аваарай. 

Ангараг гараг дээр амьдрал ямар байдаг вэ?

15 Таны биеийг өөрчилнө

Дэлхий болон Ангараг гарагийг хоорондоо олон зүйлээрээ ижил төстэй гэж үздэг хэдий ч, хэрвээ хүн ангараг гараг дээр амьдрахад хүрвэл бие организмын хувьд өөрчлөлтөнд орж, үхэх хүртэл аюултай болохыг эрдэмтэд нотложээ. Учир нь тус гараг дээр шуурах улаан өнгөтэй шороо нь хорт хавдар үүсгэх бодисыг агуулж байдаг тул хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулах бөгөөд эдгэрсэн ч маш хүнд харшилтай болгоно гэж үзэж байгаа юм. Түүнчлэн хүний биеийн гар, хөл жижиг болж, эсрэгээрээ зүрхний хэмжээ томрох магадлалтай юмсанж. Ясны сийрэгжилт амархан тусч, бөөрний хорт хавдраар өвчлөх магадлал өндөр болохыг эрдэмтэд тогтоосон байна.

Таны биеийг өөрчилнө

14 Шинэ орчин угтана

Ямар ч хот суурин газар, амьд бие организм, барилга, байгууламжгүй газар таныг угтаж авах бөгөөд урьд өмнө амьдрах нь битгий хэл, хэзээ ч хөл тавьж, үзэж байгаагүй газар дасан зохицох гэж багагүй хугацаа зарцуулах нь ойлгомжтой биз ээ. 

Шинэ орчин угтана

13 Жин хасч, өндөр, булчинлаг болно

Хүний бие организмд өөрчлөлт орж, биеийн жин багасч, одоо байгаагаас хамаагүй өндөр болж, дээрээс нь булчинлаг болох юм. Хэрвээ таны одоогийн биеийн жин 45 кг байгаа бол Ангараг гараг дээр очсоны дараа 17 кг болж өөрчлөгдөх гэнэ. 

Жин хасч, өндөр, булчинлаг болно

12 Бороо орохгүй

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, Ангараг дээр бороо огтхон ч ордоггүй байна. Харин цас ордог бөгөөд хүчтэй цасан шуурга болдог болохыг эрдэмтэд олж тогтоожээ. Цасанд хучигдсаны дараа Ангараг гарагийн цаг агаарын температур дунджаар -50 градус хүрдэг байна. Түүгээр зогсохгүй өвлийн улиралд тэнгэр нь ягаарч харагддаг бөгөөд чухам юунаас болж ингэж харагдаж байгааг эрдэмтэд судалж байгаа юм.

Бороо орохгүй

11 Цаг хугацаа өөрчлөгдөнө

Хэрвээ Ангараг гараг дээр амьдарвал нэг өдөр үргэлжлэх хугацаа нь дэлхийн нэг өдрөөс 30-40 минут илүү үргэлжилдэг байна. Түүнчлэн нэг жилд 687 өдөр байдаг гэж эрдэмтэд үзэж байгаа ажээ. Энэ нь тус гараг дээр тусах нарны тусгалтай холбоотой байж болзошгүй хэмээн "NASA"-ийн зүгээс таамаг дэвшүүлээд байгаа юм.

Цаг хугацаа өөрчлөгдөнө

10 Амьдралын хэв маяг өөрчлөгдөнө

Өдөр хоног уртсаж, бие организм өөрчлөгдөхтэй зэрэгцэж, ажилдаа явах, ирэх, унтах, сэрэх, фитнессээр хичээллэх, амрах гээд хүмүүсийн амьдралын хэв маяг одоогийнхоос тэс өөр болж өөрчлөгдөх юм. Харин амьдралын ямар хэв маяг илүү тохиромжтой болохыг эрдэмтэд судалж байгаа ажээ.

Амьдралын хэв маяг өөрчлөгдөнө

9 Өөр хоол хүнс хэрэглэдэг болно

Бидний өнөөдрийн хоол хүнсэндээ хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүдийг Ангараг гараг дээр хэрэглэх ямар ч боломжгүй бөгөөд энэ нь тус гарагийн байгал, цаг уурын нөхцөл байдалтай холбоотой ажээ. Түүгээр барахгүй цагаан хоолтнуудын хувьд энэ гараг дээр амьдарна гэдэг хэцүү бөгөөд махан хоол хүнс хэрэглэхгүй бол хүний бие организм гарагийн эрс тэс уур амьсгалыг тэсвэрлэхэд бэрх гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Тэгэхээр хүн төрөлхтөн дэлхийг орхиж, буйр сэлгэх болвол цоо шинэ төрлийн хоол хүнс бүтээх хэрэгтэй болох нь ээ.

Өөр хоол хүнс хэрэглэдэг болно

8 Уур амьсгалын онцлог

Өвлийн улиралд гэхэд цаг агаарын температур тус гараг дээр хамгийн дээд тал нь -225 градус хүрдэг бөгөөд тэсэхийн аргагүй хүйтэнд хүн амьдарч чадна гэдэг юу л бол. Харин зуны улиралд +70 градус болдог болохыг эрдэмтэд олж тогтоожээ. Түүнээс гадна агаар дахь "диоксид", "нитроген", "аргон" зэргийн агууламж дэлхийтэй харьцуулахад их учраас уур амьсгал, байгал, цаг уурын нөхцөлд амьд бие организм удаан хугацаанд оршин байна гэдэг бүтэхгүй мэт санагдаж байгаа аж.

Уур амьсгалын онцлог

7 Унтаж, амрахад хэцүү санагдана

Хүн дунджаар өдөрт 8 цаг унтаж, амрах ёстой байдаг билээ. Тэгвэл ангараг гараг дээр дэлхийтэй харьцуулахад нэг өдөр 30-40 минут илүү үргэлжилдэг учраас бие физилоги болон сэтгэл санааны хувьд өөрчлөлтөнд орж, улмаар унтаж, амрах тал дээр эхэндээ дасахад нэлээн зовох магадлалтай болохыг эрдэмтэд хэлж байгаа юм. 

Унтаж, амрахад хэцүү санагдана

6 Ганцаараа байж болохгүй

Ангараг гараг дээр амьдрал байгаа эсэхийг олон жилийн өмнөөс эхэлж судлаж эхэлсэн бөгөөд тэнд ганцаараа амьдрах ямар ч боломжгүй болохыг эрдэмтэд олж тогтоосон байна. Сансар огторгуйн уудамд сансрын нисгэгчид хийх юмгүй уйддаг бөгөөд Ангараг гараг дээр ч гэсэн ийм зүйл тохиолдоно гэж үзэж байгаа аж. 

Ганцаараа байж болохгүй

5 Уйтгартайгаа тэмцэх хэрэгтэй болно

Дээр дурдсанчлан ямар ч барилга байгууламж, хот, суурин газар байхгүй тус гараг дээр очоод хүмүүст тохиолдох хамгийн эхний саад бэрхшээл бол уйтгар, гунигтайгаа тэмцэх явдал юм. Энэ талаар нэгэн сансрын нисгэгч "Уг гараг дээрх чиний хамгийн том дайсан бол уйтгар гуниг байх болно. Тиймээс өөрийгөө саатуулах зүйлсийг авч явах хэрэгтэй бөгөөд аль болох уйдахгүй байхыг хичээх хэрэгтэй" хэмээн хэлж байсан байна. 

Уйтгартайгаа тэмцэх хэрэгтэй болно

4 Интернетийн асуудал тулгарна

Өнөөдөр бидний амьдралыг интернетгүйгээр төсөөлөхөд үнэхээр бэрх юм. Тэгэхээр Ангараг гараг дээр амьдрахад хүрвэл тэнд "Интернет ашиглах боломж байгаа юу?" гэсэн асуулт гарч ирэх бөгөөд харамсалтай нь одоогийн байдлаар үгүй гэсэн хариултыг судлаачид өгч байгаа ажээ. Тэгэхээр "Facebook", "Youtube", "Instagram"-д баяртай гэж хэлэх хэрэгтэй болох нь ээ.

Интернетийн асуудал тулгарна

3 Сексийн харилцаа

Одоогоор Ангараг гараг дээр хүүхэдтэй болж, хүүхэд гаргах боломж байгаа эсэхийг эрдэмтэд судалж байгаа бөгөөд өмнө судалгааны багийг дэлхийгээс илгээхдээ ямар нэгэн байдлаар сексийн харилцаанд орохыг хориглодог байсан учраас энэ талын мэдээлэл одоохондоо цуглуулж чадаагүй байгаа ажээ. Харин тэдний зүгээс байгал, цаг уур болон орчны нөлөөллөөс шалтгаалж, хүмүүсийн секс хийх хүсэл буурч болзошгүй хэмээн үзэж байгаа юм байна. 

Сексийн харилцаа

2 Хачирхалтай зүйлстэй нүүр тулгарч болзошгүй

Ангараг гараг дээр судалгааны ажил хийж явсан хүмүүс этгээд хачин зүйл олж харжээ гэх гарчигтай нийтлэлүүд хэвлэл мэдээллийн нүүрнээс салахгүй бөгөөд интернет орчинд ч гэсэн бусдын анхаарлыг татахуйц зурагнууд олон тоогоор байх нь бий. Өнөөдрийн байдлаар ангараг гарагийг бүрэн гүйцэт судлаж, мэдээгүй байгаа учраас магадгүй ирээдүйд бид харийнхныг бодитоор харах ч юм билүү? Хэн мэдлээ... 

Хачирхалтай зүйлстэй нүүр тулгарч болзошгүй

1 Сансрын нисгэгчид шиг хувцаслана

Та Ангараг гараг дээр очоод дэлхий дээр амьдардаг шиг ээ амьдарна гэж бодож байгаа бол энэ нь том эндүүрэл юм. Цаг агаар, уур амьсгалын онцлогоос хамаарч хамгаалалтын хувцас өмсөх хэрэгтэй болох бөгөөд сансрын нисгэгчдийн хоол хүнсэндээ хэрэглэдэг бүтээгдэхүүнийг хэрэглэж, өмсөж буй хувцсыг өмсөхгүй бол аюултай гэж эрдэмтэд үзэж байгаа ажээ.

Сансрын нисгэгчид шиг хувцаслана

Та Ангараг гараг дээр очихыг хүсэж байна уу?

99
таалагдаж байна

76
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()