Дэлхийн хамгийн шилдэг гар утасны брэндүүд

Харилцаа холбооны төхөөрөмж байсан гар утас өнөөдөр маш олон хэрэгцээг давхар хангаж байна. Түүнчлэн ухаалаг утас нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Иймд техник технологийн хурдацтай хөгжлийг бидний дэргэд авчирч, хамгийн шилдэг гар утас үйлдвэрлэдэг брэндүүдийг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэсэн юм. Эдгээр брэндүүд нь та бидний сайн танил төдийгүй борлуулалт, ашиг орлого, гар утасны чанар зэргээс нь харгалзан үзэж тус жагсаалтыг гаргасан байна.

Дэлхийн хамгийн шилдэг гар утасны брэндүүд
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

10 "Xiaomi"

Хятадын алдарт "Xiaomi" брэнд нь 6 жилийн өмнө байгуулагдаж, зах зээлд хүчээ үзэх болсон юм. Тус брэндийн гар утас Хятадад төдийгүй дэлхийд алдаршиж, борлуулалт сайтай байдаг. Өргөн дэлгэц, нягтрал сайтай камер, цэнэгээ удаан барьдаг баттерей зэрэг нь  "Xiaomi" брэндийн нэрийн хуудас аж. Ихэнх загварын гар утаснууд нь 160-200 доллараар худалдаалагддаг тул эрэлт ихтэй байдаг билээ. 

"Xiaomi"

9 "Meizu"

Өвөрмөц шийдэл, тансаг өнгө төрхийг эрэлхийлсэн гар утаснууд сүүлийн үед шуугиан тарьж, хүмүүсийн хэрэглээ болоод байна. Энэ нь Хятад улсын нэрт брэнд "Meizu"-гийн бүтээлүүд бөгөөд дундаж үнэ нь 470 доллар юм. Нимгэн гадаргуу, шинэлэг байдал, камерны чанар, олон үйлдэл нь хүмүүсийн таашаалд нийцсэн төдийгүй байгуулагдаад 13 жил болжээ. 

"Meizu"

8 "Sony Xperia"

"Sony" брэнд нь чанартай гар утас, цахилгаан хэрэгсэл зэргээрээ алдартай билээ. Харин сүүлийн жилүүдэд тус брэнд нь гар утсандаа илүүтэй анхаарал хандуулж, хамгийн нимгэн, том дэлгэц бүхий ухаалаг гар утсыг үйлдвэрлэсэн төдийгүй хамгийн анх усны хамгаалттай дэлгэцийг зах зээлд нэвтрүүлсэн байдаг. Үнийн тухайд ойролцоогоор 400-500 доллар байх бөгөөд зарим төрлийн онцгой утаснууд нь 1000 гаруй долларт хүрэх нь бий. 

"Sony Xperia"

7 "Nexus"

Нэрт "Google" компанийн "Nexus" брэнд нь ухаалаг гар утсандаа хамгийн сүүлийн үеийн үйлдлийн системийг суурилуулж, хурууны хээ уншигч, нягтрал сайтай камер, хурд зэргийг нь давуу талаа болгосон юм. 320-450 долларын хооронд үнэ хэлбэлзэх бөгөөд тус брэндийг гар утаснууд нь хүмүүсийн сэтгэлд нийцэж, худалдан авалт хийхэд хүргэдэг байна. 

"Nexus"

6 "Motorola"

Бид бүгдийн сайн танил "Motorola" брэнд нь нэгэн үе шилдэг гар утаснуудыг үйлдвэрлэж, дэлхий нийтийг байлдан дагуулж байсан. Харин тэд сүүлийн жилүүдэд хөгжил дэвшлийг эрэлхийлж, Андройд үйлдлийн системтэй гар утсыг үйлдвэрлэх болсон. Харин энэ нь амжилтыг дагуулж, борлуулалт сайтай байгаа төдийгүй үнийн хувьд харьцангуй хямд тул олон хүний хэрэглээ болжээ. 

"Motorola"

5 "Huawei"

Богино хугацаанд асар их амжилтыг олж чадсан тус брэнд нь гар утас үйлдвэрлэлээр дэлхийн томоохон компаниудтай өрсөлдөж байгаа юм. Цэнэгээ удаан хадгалах баттерей, дууны дуугаралт, камерийн нягтрал, багтаамж, хурд зэргээрээ гайхагдаж, хүн бүрийн хүслэн болсон байна. Үнийн хувьд нэлээд өндөр боловч худалдан авалт сайтай байгаа нь гайхалтай. 

"Huawei"

4 "LG"

"LG" брэндийн гар утас, цахилгаан хэрэгсэл нь үргэлж л чанарын өндөр түвшинг амлаж, эдэлгээ удаан, өвөрмөц шинж төрхтэй байдаг. Тэд өөрийн нэгдмэл технологийг хөгжүүлж, загварлаг бат бөх, ухаалаг гар утсыг үйлдвэрлэн, харилцаа холбооны салбар дахь тэргүүлэх байр сууриа хадгалсаар байна. 

"LG"

3 "HTC"

Тус брэндийн ихэнх гар утсыг хатуу хөнгөн цагаанаар урласан байдаг бөгөөд Андройд үйлдлийн системтэй. Аз жаргалтай хором бүрээ гар утсаараа баримтжуулах боломжыг илүүтэй бүрдүүлэх үүднээс камерын нягтрал, багтаамж зэрэгт анхаарлаа хандуулдаг юм. Мөн гар утасны хурд, үзэмж зэргийг голчлон ажилласан бөгөөд үнийн тухайд 600 доллар хүртэл хэлбэлзэнэ. 

"HTC"

2 "Samsung"

Өмнөд Солонгосын алдарт "Samsung" брэндийн гар утаснууд нь уян хатан чанар, түргэн шуурхай үйлдэл болоод үзэмж зэргээрээ ялгарч чаддаг билээ. 1969 онд байгуулагдсан тус компани нь өдгөө 235,000 ажилтантай бөгөөд "Samsung Group", "Shinsegae Group", "CJ Goup" болон "Hansol Group" хэмээн 4 группд хуваагддаг юм. Жил ирэх тусам гар утаснуудаа илүү шинэлэг, дээд түвшинд аваачдаг бөгөөд үйлдвэрлэл, худалдаа зэргээрээ дэлхий нийтийг тэргүүлдэг билээ. 

"Samsung"

1 "Apple iPhone"

Хүн бүрийн өргөн хэрэглээ болсон "Apple" бренд анх 1976 онд байгуулагдаж байжээ. IOS үйлдлийн системтэй "Apple" брэндийн гар утаснууд нь дэлхийн хамгийн шилдэгт тооцогддог төдийгүй бат бөх чанар, гадаад үзэмж, хурд, камерын нягтрал зэргээрээ ямар ч гар утсыг урдаа гишгүүлэхгүй. Хамгийн сүүлд "iPhone 7", "iPhone 7 Plus" зэрэг гар утаснууд нь үйлдвэрлэгдэж, худалдаанд гарсан бөгөөд эрэлт өндөртэй байгаа юм. Мөн сүүлийн үед тус брэндийн гар утас нь нэр хүндийн баталгаа гэгдэх болжээ. 

"Apple iPhone"

Таны гар утас энд багтсан байна уу?

83
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()