Америк эмч нар толгойгоороо нийлсэн ихрүүдийг амжилттай салгажээ

Чикаго хотын нэгэн эмнэлэгт олон мянган хүний сэтгэлийг түгшээж, үр дүнг нь харахыг тэсэн ядан хүлээхэд хүргэсэн мэс ажилбар болсон бөгөөд уг мэс ажилбарыг амжилттай хийхийн тулд эмч нар 20 цагийг зарцуулсан байна. Алтан гартай эмч нарын гавъяаг үнэлээд баршгүй бөгөөд хоорондоо гавлын ясаараа  залгагдсан ихрүүдийн амь насыг аварч, тэдэнд амьдрал бэлэглэсэн юм. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая. 

Америк эмч нар толгойгоороо нийлсэн ихрүүдийг амжилттай салгажээ
ХАЛУУХАН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1

Хорвоод мэндлээд 13 сар болж байгаа Аниас (Anias) болон Жэйден МакДональд (Jaden McDonald) нар гавлын ясаараа залгалдсан байдалтай төрсөн бөгөөд тэдний эцэг эх, эмнэлгийн ажилчид цочирдон хүлээж авчээ. Гэсэн хэдий ч, хүүхдүүдийн биеийн байдлыг эмнэлэг хяналтандаа байлгаж, нарийвчилсан шинжилгээ хийсний үр дүнд хүүхдүүдэд мэс ажилбар хийхээр болсон байна. Өглөөний 07:00 цагт "Bron'x Montefiore" эмнэлэгт хийгдсэн мэс ажилбар бүтэн 20 цагийн турш үргэлжилсний эцэст амжилттай болжээ. 

2

Хүүхдүүдийн эцэг, эх тэднээс гадна 3 настай Аза (Aza) гэх хүүтэй бөгөөд ихэр хүүхдүүд төрүүлэх болсондоо маш их баярлаж байжээ. Ихрүүдийн аавыг Кристиан (Christian) гэдэг бол ээжийг нь Николь (Nicole) гэдэг ажээ. Тэд хоёул 30 гарцгаасан залуучууд бөгөөд 13 сарын дараа хүүхдүүдээ цаашид санаа зовох зүйлгүй эсэн мэнд өсгөх болсондоо баяртай байгаагаар барахгүй эмнэлгийн ажилчид болон мэс ажилбарыг гардан хийсэн эмч нарт талархаад барахгүй байгаагаа "CNN" телевизийн хийсэн ярилцлагын үеэр хэлсэн байна.

3

Хосууд мэс ажилбар болох өдөр харьцангуй тайван байсан бөгөөд эмч нарт итгэл хүлээлгэхээс өөр аргагүй гэдгийг ойлгож байсан нь тэдний гаргаж байгаа хандлагаас харагдаж байсан хэмээн эмнэлгийн ажилчид болон тэнд хэвтэж, эмчлүүлж байсан бусад өвчтнүүд хэлж байсан юм. Түүнээс гадна мэс ажилбарыг дуусан дуустал тэд нэг ч хором цурам хийлгүй бурханд залбирч байжээ. 

4

Мэс ажилбарыг доктор Жэймс Гүүдрич (James Goodrich) гэх эрхэм гардаж хийсэн бөгөөд тэрээр энэ талаар "Бид бүхэн үүнийг хийж чадсандаа маш их баяртай байна. Эхэндээ амжилттай болох магадлал бага юм шиг санагдаж байсан хэдий ч, ихрүүдэд амьдрал бэлэглэж чадлаа шүү дээ" хэмээн сэтгэлээсээ хуваалцсан байна. 

5

Гавлын ясаараа залгалдсан гажиг ураг төрөлгүй, эхийн хэвлийд үхэх магадлал 40% байдаг бөгөөд ихрүүдийн хувьд хорвоод мэндэлсэн нь анхнаасаа амьдрах хувьтай байсныг доктор Гүүдрич мөн хэлжээ.

6

Ихрүүдийн ээж Николь "Хүүхдүүд маань мэс ажилбарт орохын өмнө аз жаргалтайгаар инээмсэглэж байсан нь надад өөрийн эрхгүй бурхан тэднийг бидэнд эсэн мэнд эргээд авчирна гэсэн мэдрэмжийг төрүүлж байсан. Би энэ мэдрэмжийг Аниасын харцнаас ч гэсэн бас мэдэрсэн" хэмээн хэлсэн байна. 

7

Харин Кристиан "Эмч нар тэдний толгойг 5-7 см хэртэй зүсч, улмаар мэс ажилбарыг хийж, гүйцэтгэнэ гэж хэлж байсан. Надад нуулгүй хэлэхэд маш их айдас төрж байсан шүү. Гэхдээ би алтан гартай эмч нарт итгэхээс өөр сонголт байгаагүй. Тэгээд ч би энэ бүхэн биелэх боломжтой гэж бодсон" хэмээн баярласан сэтгэлээ хуваалцжээ.

8

Дүү нараа эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж байх үед тэдний ах болох Аза үргэлж дүү нарынхаа хажууд байдаг байсан тухай эмнэлгийн ажилчид хэлж байсан бөгөөд түүнийг хамгийн мундаг ах хэмээн хүмүүс өхөөрддөг юмсанж.

9

Мэс ажилбар амжилттай болох эсэхийг дэлхий нийтээрээ сэтгэл түгшин хүлээж байсан бөгөөд "CNN", "BBC" зэрэг дэлхийн томоохон телевизүүд уг үйл явдлыг сурвалжилж, олон нийтэд хүргэжээ. Мэс ажилбар нийт 2.5 сая долларын өртгөөр хийгдсэн бөгөөд хосууд эмнэлгийн төлбөрийг төлөхөөр цахим ертөнцийг ашиглан хандив цуглуулж байгаа ажээ. 

10

"Никол, Кристиан хоёр анх хүүхдүүдээ хараад ингээд л бүх зүйл дуусдаг юм байжээ гэж бодож байсан хэдий ч, эмч нар тэдэнд боломж байгаа гэдгийг хэлж, ихрүүдийг төрмөгц 72 цагийн турш нөхөн сэргээлтийн тасагт хэвтүүлж, байнгын эмч нарын хяналтанд байлгасан" хэмээн залуус ихрүүдийг анх хорвоод мэндэлж байх үеийн дурсамжаасаа хуваалцсан юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()