Тагнуулчдын тухай сонирхолтой баримтууд

Улсын өндөр нууцлалтай даалгавруудыг тусгай бэлтгэгдсэн тагнуулууд гардаж хийдэг бөгөөд тэднийг энэ салбарынхаа мэргэшсэн ажилчид гэж хэлэхэд хилсдэхгүй биз ээ. Тэднийг ямар ур чадвартай, ажлаа яаж хийдэг болохыг бид олон киноноос харж байсан билээ. Бидний дараах бэлтгэсэн мэдээлэл та бүхэнд тагнуулчдын тухай таны урьд өмнө сонсож байгаагүй сонирхолтой баримтуудыг өгүүлэх болно. 

Тагнуулчдын тухай сонирхолтой баримтууд

10 Тэд бол нууцыг чандлан хадгалагчид

Тагнуулын төв газрын ажилчдын ажил хэрэг, амьдралын хэв маяг гээд бүх зүйл нууц байх ёстой бөгөөд тэр ч бүү хэл ямар ажил хийдэг, хаана ажилладаг зэргээ бусдад хэлж болохгүйгээр барахгүй ямар даалгавар биелүүлэхээр хаашаа явах гэж байгаа, хэнтэй уулзах, хэзээ ирэх зэргээ гэр бүлийнхэндээ хүртэл хэлж болдоггүй байна. Энэ нь улсын өндөр нууцлалтай даалгавар биелүүлж байгаатай холбоотой ажээ. Тэр ч үүднээсээ тагнуулчдыг хамгийн хүнд хэцүү нөхцөлд ажилладаг хүмүүс гэж үзэх нь бий.

9 Секс бол тагнуулчдын гол зэвсэг

Улсаас өгсөн үүрэг болгосон даалгаврыг амжилттай биелүүлэхийн тулд тагнуулчид бүхий л авъяас чадвар, нөөц бололцоогоо дайчлах хэрэгтэй бөгөөд үүний дунд сексийн харилцаа хүртэл ордог байна. Мата Хари (Mata Hari), Шерон Скрэнэйж (Sheron Scranage) зэрэг хүмүүс тагнуулын ертөнцөд сексийн харилцааг ашиглан олон даалгавруудыг биелүүлж, улс орондоо том хувь нэмэр оруулж байсан тухай түүхүүд хүртэл байдаг байна.

Секс бол тагнуулчдын гол зэвсэг

8 Бүх тагнуулчид насанд хүрсэн хүмүүс байдаггүй

Тагнуулын төв газарт тагнуулчдыг 15 наснаас эхлэн бэлтгэж эхэлдэг бөгөөд нийт ажилчдын дийлэнх хувийг 15-18 насны хүмүүс эзэлдэг болохыг хэд хэдэн эх сурвалжууд хэлж байгаа юм. Уг насан дээрээ хүн аливаа зүйлийг хурдан хугацаанд сурч, мэдэх чадвартай байдаг учраас тагнуулч болгох бэлтгэлийг хийлгэхэд хамгийн тохиромжтой үе гэж үздэг байна. Афганистаны Талибан, Хойд Солонгос, Сомали зэрэг улсууд руу нууц даалгавар биелүүлэхээр явж буй тагнуулчдын бүрэлдэхүүнд хэд хэдэн өсвөр насны тагнуулууд байсныг олж тогтоосон байна.

7 Даалгавар амжилтгүй болвол амиа хорлох замыг сонгодог

Дээр дурдсанчлан тагнуулчид хамгийн хүнд хэцүү нөхцөлд ажилладаг хүмүүс байдаг бөгөөд өндөр нууцлалтай даалгаврыг амжилттай биелүүлж чадахгүй хариуцлага алдаж, бусдад баригдахад хүрвэл эрүү байцаалтанд орохоос сэргийлж, амиа хорлох ёстой байдаг ажээ. Ингэснээр улсын нууц задрахгүйгээс гадна тухайн тагнуулчийг даалгавраа биелүүлснээс өөрцгүйгээр нэр төртэй амь насаа алдсан хэмээн үздэг байна. 

Даалгавар амжилтгүй болвол амиа хорлох замыг сонгодог

6 Олны танил хүмүүсийг тагнуулчаар ажиллуулдаг байсан

Тагнуулын төв газар байгуулагдсан цагаасаа эхлэн үй ажиллагаандаа нэг аргыг түгээмэл ашигласаар ирсэн нь олны танил эрхмүүдийг тагнуулчаар ажиллуулдаг байсан явдал ажээ. Үүний шалтгаан нь хүмүүс олны танил эрхмүүдийг тагнуулч гэж төдийлөн сэжиглэхгүй бөгөөд төдий чинээ хараа хяналт сул байдаг байна. Ингэснээр улсаас өгсөн нууц даалгаврыг биелүүлэхэд илүү дөхөм байдаг байв. Тэдний хамгийн том төлөөлөл бол телевизийн ажилтан, тогооч, зохиолч болох Жулиа Чайлд (Julia Child) юм. Түүний хувьд дэлхийн II дайны үеэр дайны голомтонд тагнуулчаар ажиллаж байжээ. 

Олны танил хүмүүсийг тагнуулчаар ажиллуулдаг байсан

5 Амьтад хүнээс дутахгүй тагнуулчид

Тагнуулын ертөнцийн түүхэнд дан ганц хүмүүс тагнуулчаар ажилласаар ирсэн гэвэл том эндүүрэл юм. Тагтаанаас авахуулаад олон амьтад дайны үеэр тагнуулчийн ажил гүйцэтгэдэг байсан тухай баримтууд байдаг бөгөөд өнөөдөр ч гэсэн сургуулилттай амьтдыг тагнуулын үйл ажиллагаанд ашиглаж байгаа нь нууц биш юм. Дэлхийн I болон II дайны үеэр "Animal Behavior Enterprises" гэх байгууллагатай Тагнуулын төв газар хамтран ажиллаж, тагтаа, муур, нохой зэрэг амьтдыг ашиглаж байсан байна. 

Амьтад хүнээс дутахгүй тагнуулчид

4 Ур чадвар өндөртэй хүмүүс тагнуулч болдог

Хэн дуртай аавын хүү, ээжийн охин тагнуулч болдоггүй бөгөөд асар их шалгуур, сорилтын дараагаар тагнуулчдыг сонгон шалгаруулж, уг хариуцлагатай ажлыг даатгадаг байна. Тулааны олон урлагаар хичээллэдэг байхаас гадна төрөл бүрийн зэвсэг эзэмших чадварт суралцсан, хэд хэдэн улсын хэлээр чөлөөтэй ярьж чаддаг байх зэрэг нь хамгийн наад энгийн шалгуурууд ажээ. Түүнчлэн тагнуулчдын бэлтгэл сургуулилт гэж хэр баргийн хүний давж, гарч чадахааргүй хэцүү бөгөөд тэсвэр тэвчээрийг жинхэнэ утгаар нь шалгадаг гэнэ.

Ур чадвар өндөртэй хүмүүс тагнуулч болдог

3 Хуурамч бичиг баримт ашигладаг

Ихэвчлэн тагнуулчид гадаад орнууд зорчиж, ажил үүргээ биелүүлдэг учраас тэдэнд хамгийн ихээр хэрэг болох зүйл бол хуурамч бичиг баримт юм. Хуурамч бичиг баримтны тусламжтайгаар хил, гаалиар чөлөөтэй нэвтрэхээс гадна ямар нэгэн албан байгууллага, компаниудаар шалгалт, хяналтгүйгээр нэвтрэх боломжийг олгодог байна. Ингэснээр тэдний ажил хэрэг ногоон гэрлээр бүтэх боломж бий болдог ажээ. 

Хуурамч бичиг баримт ашигладаг

2 Өөрсдийгөө нууцлах үүднээс өмч хөрөнгөө үгүй хийдэг

Тагнуулчийн ажлын бас нэгэн бэрхшээлтэй зүйл нь тэдний бусдаас нуугдаж амьдрах бөгөөд төдий чинээ гэр орноо ойр ойрхон сольж, хэрэглэж байгаа эд зүйлсээ хүртэл байнга шинэчилж байх хэрэгтэй ажээ. Энэ нь тэдний ажил мэргэжлийн онцлог гэж хэлж болох хэдий ч, зарим тохиолдолд ямар ч эд мөрийн баримт үлдээхгүйн тулд орон гэрээ шатаах, эд зүйлсээ хаях зэргээр эд материалын хохирол амсдаг байна. Гэвч ажил үүргээ амжилттай биелүүлсэн тагнуулчдыг засгийн газраас нь байнга шагнаж, урамшуулдаг юмсанж.

Өөрсдийгөө нууцлах үүднээс өмч хөрөнгөө үгүй хийдэг

1 Тэтгэвэртэй гарсан тагнуулчид бусдын гарт амиа алддаг

Тэд магадгүй ул мөрөө үлдээлгүй, нууц даалгавруудыг амжилттай биелүүлсэн хэдий ч, бүх зүйл өнгөрсний дараа тэднийг мөшгих хэн нэгэн гарч ирэх бөгөөд ямар нэгэн шаардлагаар амь насыг нь хөнөөхөд хүрдэг байна. Энэ байдлаар тагнуулчийн хариуцлагатай үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн ОХУ-ын Александер Литвененко болон АНУ-ын тагнуулч Эдвард Лий Ховард (Edward Lee Howard) нар бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдаж байжээ. Тэд бол алдар нэрээ цуурайтуулсан шилдэг тагнуулчид байсан юм.

Тэтгэвэртэй гарсан тагнуулчид бусдын гарт амиа алддаг

Монголын тагнуулчдын тухай сонирхолтой баримтуудыг мэддэг бол та сэтгэгдэл хэсэгт бичээрэй.

61
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()