Хүйтэн өдөр идэхэд тохиромжтой 10 шөл

Хахир хүйтэн өвөл хаяанд ирж, халуун зуныг сэтгэлдээ хүсэмжлэхээс өөр аргагүйд хүрчээ.Гадаа сэрүүн салхи үлээж, сэтгэл тань нэг л хоосон оргиж байна уу? Тийм бол амин дэмээр баялаг амтат сайхан шөл идэж, сэтгэлээ сэргээх нь хамгийн шилдэг аргуудын нэг шүү дээ. Хүйтэн өдөр, халуун шөл уух шиг сайхан зүйл гэж үгүй тул та бүхэндээ илчлэг сайтай шөлнүүдийн жорыг хүргэхээр бэлтгэсэн юм. 

Хүйтэн өдөр идэхэд тохиромжтой 10 шөл
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Мөөгтэй шөл

Орц:

  • Үхрийн мах- 500 гр
  • Ургамлын тос- 3 халбага
  • Сонгино- 1 ширхэг
  • Сармис- 2 хумс
  • Бор мөөг- 250 гр
  • Үхрийн тунгалаг шөл- 1 литр
  • Төмс- 3 ширхэг
  • Лууван- 2 ширхэг
  • Давс- 1 халбага
  • Хар перец- 1/2 халбага
  • Гоньд- 1/2 халбага
  • Лаврын навч- 2 ширхэг

Хийх арга:

Эхлээд 2 халбага ургамлын тосыг хайруулын тавганд хийж, хэрчсэн үхрийн махаа хуурч, бор хүрэн болмогц нь гаргана. Дараа нь тус савандаа 1 халбага ургамлын тос нэмж, хэрчсэн сонгино, сармисаа хуурах бөгөөд мөөгөө хийж, галаа нэмэн, шарах маягаар хуурах юм. Одоо харин үүндээ өмнө хуурч бэлтгэсэн мах, шөл, хэрчсэн төмс, луувангаа нэмээд амтлагчуудаа хийж 1 цаг орчим буцалгана. 

Мөөгтэй шөл

2 Сонгинотой шөл

Орц:

  • Оливын тос- 2 халбага
  • Сонгино- 3 ширхэг
  • Ягаан сонгино- 3 ширхэг
  • Үхрийн мах- 300 гр
  • Элсэн чихэр- 1/2 халбага
  • Хар перец- 1/2 халбага
  • Давс- 1/4 халбага
  • Цагаан дарс- 1/4 аяга
  • Үхрийн тунгалаг шөл- 8 аяга
  • Хэрчсэн ганга- 1/4 халбага
  • Талх- 1 ширхэг
  • Бяслаг- 8 зүсэм

Хийх арга:

Эхлээд сонгинуудаа жигд нарийн хэрчиж бэлтгэнэ. Харин махаа шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчиж, сонгины хамт оливын тосонд хуурна. Мах, сонгиноо хуурч байхдаа элсэн чихэр, давс, перец, цагаан дарс зэргээр амталж, үхрийн тунгалаг шөлөө хийж, галаа багасган, ойролцоогоор 1 цаг орчим буцалгах аж. Дараа нь талхаа жигд шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчиж, шарах шүүгээний тавцан дээр тараан 5 минут байлгаж, шаргалтуулаарай. Одоо харин шөлөө 8 аяганд хуваан, талхаа  хийж өгөх төдийгүй нимгэн хэрчсэн бяслагаар аягатай шөлөө таваглаж тавина. Үүнийгээ шарах шүүгээнд 3 минут байлгаж гаргасны дараа идэж болох юм. 

Сонгинотой шөл

3 Хонины махтай шөл

Орц:

  • Оливын тос- 2 халбага
  • Хонины мах- 500 гр
  • Сонгино- 1 ширхэг
  • Лууван- 2 ширхэг
  • Цоохор майлз- 2 ширхэг
  • Сармис- 2 хумс
  • Улаан лооль- 400 гр
  • Үхрийн тунгалаг шөл- 4 аяга
  • Паста гоймон- 3/4 аяга
  • Базилик- 1/4 аяга
  • Давс, перец- амталгаагаар

Хийх арга:

Оливын тосоо хайруулын тавганд хийж халаах бөгөөд үүндээ хэрчсэн хонины махаа хийж, бор шаргал болтол нь хуурч, гаргаж авна. Ахин оливын тосоо халааж, хэрчсэн сонгино, лууван, цоохор майлз зэргээ хийж, зөөлөртөл нь хуурч, сармисаа нэмэн ахин 1 минут гал дээр байлгах ёстой. Дараа нь хонины махаа, улаан лоолийн хамт тогоонд хийж, дээр нь үхрийн тунгалаг шөл, 2 аяга хүйтэн ус нэмж буцалгаарай. Ойролцоогоор нэг цаг орчим буцалгасны дараа махаа гаргаж, шөлөнд нь гоймонгоо 10 минут чанах юм. Харин гоймон болмогц, мах, ногоо зэргээ хийж, нийлүүлэн давс перецээр амталж иднэ. 

Хонины махтай шөл

4 Үхрийн махтай шөл

Орц:

  • Үхрийн мах- 500 гр
  • Тахианы тунгалаг шөл- 4 аяга
  • Ус- 4 аяга
  • Нунтаг сонгино- 2 халбага 
  • Улаан лоолийн соус- 400 гр
  • Цоохор майлз- 2 ширхэг
  • Хөлдөөсөн холимог ногоо- 1 сав
  • Хөндий гоймон- 3/4 аяга
  • Давс, перец- амталгаагаар

Хийх арга:

Хайруулын тавганд үхрийн махаа хийж хуураад гаргаж авна. Тахианы тунгалаг шөл, ус, нунтаг сонгино, улаан лоолийн соус, цоохор майлз, хөлдөөсөн холимог ногоо, хөндий гоймон зэргийг бүгдийг хийж, буцалгана. Харин гоймон болмогц махаа нэмж, шөлөө гаргаарай. 

Үхрийн махтай шөл

5 Тахианы мах, гоймонтой шөл

Орц:

  • Оливын тос- 2 халбага
  • Сонгино- 1 ширхэг
  • Лууван- 1 ширхэг
  • Цоохор майлз- 1 ширхэг
  • Төмс- 1 ширхэг
  • Тахианы тунгалаг шөл- 6 аяга
  • Тахианы цээж мах- 300 гр
  • Гоймон- 100 гр
  • Хэрчсэн яншуй- 2 халбага
  • Шарсан талх- 1 ширхэг

Хийх арга:

Оливын тосоо халааж, үүндээ хэрчсэн сонгино, лууван, төмс, цоохор майлзаа хийж, 5 минут хуурна. Хуурсан ногоондоо тунгалаг шөлөө хийж буцалгах бөгөөд галыг багасгаж, 15 минут ахин байлгах аж. Харин одоо шөлөндөө хэрчсэн тахианы мах, гоймонгоо нэмж, 8-10 минут гал дээр чанах хэрэгтэй. Та хоолоо өөрийн хүссэн амтлагчаар амтлах боломжтой төдийгүй шарсан талхтай хамт идвэл илүү тохиромжтой. 

Тахианы мах, гоймонтой шөл

6 Үхрийн жигнэсэн мах

Орц:

  • Үхрийн мах- 700 гр
  • Гурил- 1/4 аяга
  • Ургамлын тос- 2 халбага
  • Савласан улаан лооль- 400 гр
  • Үхрийн тунгалаг шөл- 400 гр
  • Лууван- 4 ширхэг
  • Төмс- 2 ширхэг
  • Гич- 2 халбага
  • Давс, перец- амталгаагаар

Хийх арга:

Шоо дөрвөлжин хэрчсэн мах, гурилаа нийлүүлж, уутанд хийж тавина. Үүнийгээ ургамлын тосондоо хуурч, давс, перецээр амтлах аж. Харин хуурсан махандаа савласан улаан лооль, үхрийн тунгалаг шөл, хэрчсэн лууван, төмс зэргээ хийж, буцалгана. Галаа багасгаж, хоолоо ойролцоогоор 1 цаг орчим буцалгасны дараа гаргаж, гичээр амталж өгөөрэй. 

Үхрийн жигнэсэн мах

7 Бөөрөнхий махтай шөл

Орц:

  • Ус- 4 аяга
  • Лууван- 4 ширхэг
  • Төмс- 2 ширхэг
  • Сонгино- 1 ширхэг
  • Үхрийн шөл амтлагч- 2 ширхэг
  • Үхрийн мах- 500 гр
  • Талхны үйрмэг- 1/3 аяга
  • Сүү- 1/3 аяга
  • Давс, перец- амталгаагаар

Хийх арга:

Томхон тогоо сонгож, ус, хэрчсэн лууван, төмс, сонгино, үхрийн мах амтлагчаа хийж, буцалгана. Татсан үхрийн мах, сүү, талхны үйрмэг зэргээ хольж, 2-3 см диаметртэй бөөрөнхий махыг гараараа базаж бэлтгэнэ. Харин үүнийгээ буцалж байгаа шөлөндөө хийх бөгөөд 20-25 минут гал дээр байлгаж, ногоо, мах зэргээ бүрэн гүйцэт болгосны дараа гаргаж, идэх боломжтой. 

Бөөрөнхий махтай шөл

8 Загасны шөл

Орц:

  • Загасны мах- 350 гр
  • Ургамлын тос- 2 халбага
  • Төмс- 3 ширхэг
  • Лууван- 3 ширхэг
  • Сонгино- 1 ширхэг
  • Сармис- 3 хумс
  • Давс- 1 халбага
  • Хар перец- 1/2 халбага
  • Халуун чинжүү- 1/2 халбага
  • Гоньд- 1 халбага
  • Улаан лоолийн соус- 3 халбага
  • Яншуй- 30 гр
  • Ус- 5 аяга

Хийх арга:

Загасны махаа угааж цэвэрлээд ясыг нь түүж, авна. Ургамлын тосоо хайруулын тавгандаа хийж, хэрчсэн сонгино, сармис зэргээ шаргал болтол нь хуурна. Үүндээ давс, перец, гоньд, халуун чинжүү, улаан лоолийн соус, хэрчиж бэлтгэсэн төмс, луувангаа хийх аж. Мөн усаа нэмж буцалгаад загасны махаа хийн 20-30 минут зөөлөн чанаж болгоно. Хоолоо бэлэн болмогц нь яншуйгаар амталж, идээрэй. 

Загасны шөл

9 Халуун ногоотой шөл

Орц:

  • Үхрийн мах- 1 кг
  • Сонгино- 1 ширхэг
  • Төмс- 2 ширхэг
  • Шош- 200 гр
  • Улаан лоолийн соус- 300 гр
  • Ус- 8 аяга
  • Давс- амталгаагаар
  • Нунтаг чили- 3 халбага

Хийх арга: 

Мах болон сонгиноо жижиглэн хэрчиж, тогоондоо хуурах юм. Махаа бор болтол нь хуурсны дараа хэрчсэн төмс, улаан лоолийн соус, шош, нунтаг чили, давс, ус зэргээ хийж, буцалгана. Шөлөө буцалмагц нь галаа багасгаж, 1 цаг чанахад хангалттай. 

Халуун ногоотой шөл

10 Байцаатай шөл

Орц:

  • Ургамлын тос- 2 халбага
  • Үхрийн мах- 500 гр
  • Сонгино- 1 ширхэг
  • Байцаа- 600 гр
  • Лууван- 2 ширхэг
  • Ус- 4 аяга
  • Улаан лоолийн соус- 200 гр
  • Үхрийн шөл амтлагч- 4 ширхэг
  • Давс- 1 халбага
  • Перец- 1 халбага
  • Лаврын навч- 1 ширхэг

Хийх арга:

Үхрийн мах, сонгиноо хэрчиж бэлтгэн, ургамлын тосондоо хуурч, бор шаргал болгоно. Үүндээ хэрчсэн байцаа, лууван, улаан лоолийн соус, усаа нэмж, буцалгах бөгөөд лаврын навч, перец, давсаа хийж амтлахаа мартуузай. Ингээд та 1 цаг орчим зөөлөн гал дээр хоолоо буцалгасны эцэст гаргаж болно. 

Байцаатай шөл

Та хүйтэн өдөр ямар хоол хийж идэх дуртай вэ? 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()