Гэр бүлийн зардлаа хэмнэх үр дүнтэй аргууд

Өдгөө улс оронд минь санхүүгийн хямрал нүүрлэж, хүн бүр л мөнгөний хойноос үхэн хатан тэмцэх болсон юм. Зөв зүйтэй арга замаар мөнгөө хэмнэж, хурааж хуримтлуулах нь хямралын үед авч болох хамгийн гайхалтай арга аж. Иймд нийт уншигч та бүхэндээ зориулж мөнгөө хэмнэх ухаалаг аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Гэр бүлийн зардлаа хэмнэх үр дүнтэй аргууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Өөрийн гараар бэлэг бэлтгэх

Хэн нэгэн ойр дотны хүний тань төрсөн өдөр, тэмдэглэлт баяр тохиовол заавал мөнгөө үрэн үнэтэй зүйлсийг худалдаж авах бус чин сэтгэлээсээ бэлэг бэлтгээд өгөхөд буруудах зүйлгүй. Хүн бүрт сэтгэл зүрхээ зориулж хийсэн бэлэг таалагддаг тул таны гараа гаргаж урласан зүйлс тухайн хүнд онцгой сэтгэгдэл төрүүлэхээс гадна таны хэтэвчийг ч мөн аварч үлдэнэ. 

Өөрийн гараар бэлэг бэлтгэх

2 Тооцоолол гаргах

Та долоо хоног бүрийн ням гарагт өнгөрсөн долоо хоногт хэдэн төгрөг үрсэн болохоо бичиж, тооцох хэрэгтэй. Үүнээсээ дүгнэлт хийж, хэрэггүй зүйлсд хэр хэмжээний мөнгө үрсэн болохоо мэдсэнээр цаашдаа үүн дээрээ анхаарахад илүү дөхөм байх болно. 

Тооцоолол гаргах

3 Хувцсаа зохицуулах

Бидний хувцасны шүүгээнд маш олон хувцас байх боловч өмсөх зүйл байхгүй гэж бодож, хамаг мөнгөө үрэх хандлагатай байдаг. Гэвч хямралтай байгаа өнөө цагт хувцсаа угааж, цэвэрлээд өмсөх шиг зөв арга гэж үгүй. Хэрэв та дэлгүүрээс хувцас авах гэж байгаа бол өмсдөггүй, далд хийсэн хувцаснуудаа ухаад нэг үзээрэй. Магадгүй таны хайсан хувцас тэнд байж ч болно шүү дээ. 

Хувцсаа зохицуулах

4 Кредит картаа гэртээ үлдээ

Хэрэв танд мөнгө, карт байхгүй бол мөнгө үрнэ гэдэг бүтэшгүй зүйл юм. Тиймээс шаардлагагүй нөхцөлд картаа гэртээ орхиж байгаарай. Энэ нь таныг хэрэггүй зүйлд мөнгөө үрэхээс сэргийлж өгөх аж. 

Кредит картаа гэртээ үлдээ

5 Хямдрал зарласан дэлгүүрээр үйлчлүүл

Заавал үнэтэй, том дэлгүүрээр үйлчлүүлэх биш хямдрал зарласан дэлгүүрээр ч мөн ороод гараарай. Тэнд ч бас таны хайж байгаа, таны мөрөөдөл болсон хувцаснууд харьцангуй хямд үнээр худалдаалагдаж байж болно. Ингэснээр та багагүй мөнгө хэмнэх боломж нээгдэнэ. 

Хямдрал зарласан дэлгүүрээр үйлчлүүл

6 Өрөө тэмдэглэ

Та өөрийн өрийн жагсаалтаа толин дээрээ наагаарай. Энэ нь таныг өдөр бүр мөнгө олох ёстой, мөнгөө хэмнэх ёстой гэдгийг сануулж өгөх болно. Харин ийм зүйлсийг байнга харсан хүн мөнгө үрэх биш мөнгө цуглуулах, хурааж хуримтлуулах талаар л бодох нь гарцаагүй. 

Өрөө тэмдэглэ

7 Өдрийн хоол авч явах

Гадуур хооллох нь мөнгө их шаардахаас гадна бидний эрүүл мэндэд заналхийлж байдаг. Гадуур идсэн хоол нь биед шингэц муутай тул та гэрээсээ хоолоо бэлдэж байгаарай. Мэдээж энэ нь таны мөнгийг хэмнэж, хуримтлал үүсгэх боломжыг нээж өгөх юм. 

Өдрийн хоол авч явах

8 Нийтийн тээврийн хэрэгслийг сонго

Нэг үеэ бодвол нийтийн тээврийн хэрэгсэл нь хурдан шуурхай, тухтай болсон. Иймд та ч бас тус хэрэгслийг сонгож үйлчлүүлэх хэрэгтэй. Энэ нь машин унах, такси барих зэргээс хамаагүй хямд тусах төдийгүй таныг хүссэн газарт тань хурдлан давхиж хүргэж өгнө. Мөн таны тус сонголт байгаль орчноо бохирдуулахаас сэргийлж, улс орондоо хувь нэмэр оруулж байгаа хэрэг аж. 

Нийтийн тээврийн хэрэгслийг сонго

9 Ажил дээрээ кофе уу

Заавал үнэтэй кафе зорьж, кофе ууж мөнгөө үрэхийн оронд ажил дээрээ амттай кофе найруулж уугаарай. Магадгүй та өөр төрлийн кофе уухыг хүсч байсан ч хүслээ хорьж, мөнгөө хэмнэх хэрэгтэй юм. Кофе л бол кофе шүү дээ. Энэ нь бүр кофе уухгүй байснаас дээр биш гэж үү? Ингэснээр та өдөрт дор хаяж 5000 төгрөг хэмнэж, хэтэвчээ хамгаалж үлдэж чадна. 

Ажил дээрээ кофе уу

10 Кокосын тос худалдаж ав

Кокосын тос нь маш олон ашигт шинж чанартай. Та үүнийг нүүрэндээ түрхэж, гоо сайхан байдалдаа анхаарлаа хандуулж, гал тогоондоо хоолоо хийх, угаалгын өрөөндөө оруулж, мөөгөнцөр бохирдолтой тэмцэж ч болно. Тус тосыг худалдаж авах нь нэг сумаар хоёр туулай буудаж буй хэрэг болно. 

Кокосын тос худалдаж ав

11 Гэртээ дасгал хий

Гоё сайхан, эрүүл чийрэг биетэй болохыг хүсч байвал заавал фитнес төв, зорьж мөнгөө зарцуулах шаардлагагүй. Өдгөө интернэт сүлжээг ашиглаж, бусдын заавар зөвлөгөөг даган үр дүнтэй дасгалуудыг гэртээ  ч хийх боломжтой болсон тул та ч бас оролдоод үзээрэй. Таныг гайхалтай үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. 

Гэртээ дасгал хий

12 Тариалангийн талбайгаар зочил

Та хүнсний ногоо худалдаж авах гэж байгаа бол зах, дэлгүүр биш тариалангийн талбайг зорих хэрэгтэй. Дөнгөж хөрснөөс нь салгасан шим тэжээлт ногоог сэтгэл зүрхээ шингээж тарьсан эзнээс нь худалдаж авна гэдэг хамгийн гайхалтай зүйл. Энэ нь 100 хувь эрүүл аюулгүй хүнсний ногоо байхаас гадна үнийн хувьд ч хямд байдаг юм. Та тариаланчтай танилцаж, цаашдаа ч түүнээс хүнсний ногоо худалдаж авах нь ирээдүйд мөнгийг тань хэмнэх гарц болно.  

Тариалангийн талбайгаар зочил

13 Хуримтлал үүсгэх

Хурааж хуримтлуулахгүй бол амьдрал утгаа алдаж, ирээдүй тань бага багаар бүдгэрч эхэлнэ. Иймд та сар бүр цалингаасаа цааш хийж, өөрийн мөрөөдөл тэмүүллийнхээ төлөө хуримтлал үүсгээрэй. Ингэхдээ эхлээд бага багаар хуримтлуулж, аажмаар ихэсгэж хадгалах хэрэгтэй. 

Хуримтлал үүсгэх

Та мөнгөө хэмнэдэг аргуудаасаа бидэнтэй хуваалцаарай.

95
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()