Биеэ үнэлэгчдийн бодит амьдрал

Хэдийгээр биеэ үнэлэлт гэдэг эрт дээр үеэс үүдэлтэй боловч одоог хүртэл ойлгомжгүй ажлуудын нэг билээ. Дэлхийн ихэнхи орнуудад биеэ үнэлэлттэй холбоотой олон хууль, хориг байдаг бөгөөд энэ нь гэмт хэрэг үүсэх бас нэгэн шалтгаан болж байна. Үүнээс энэ нь газар доорхи ажил болж, хожим нь хар тамхи, согтууруулах ундааны наймаа болон хөгжиж газар авдаг байна. Мөн биеэ үнэлэгчийн амь нас, эд хөрөнгөд ямар нэгэн баталгаа байхгүй учраас аюултай ажлуудын нэг яалтачгүй мөн.

Биеэ үнэлэгчдийн бодит амьдрал

13 Биеэ үнэлэгчдийн хувийн амьдрал ажилаас нь илүү хэцүү байдаг.

Статистикийн мэдээллээс харахад биеэ үнэлэгчдийн хувийн амьдрал нь ажилаас нь илүү хэцүү байдаг гэнэ. Тэднээс судалгаа авахад, 5 хүн тутмын нэг нь л өөрийн амьдралын хажууд ажил нь илүү хүнд гэж үзсэн бол 43% эсрэгээр нь  гэж хариулжээ. Амьдрал дээр биеэ үнэлэгчид хэн нэгний хяналтан дор, гэр бүлийн асуудал, бие махбодийн болон сэтгэл санааны дарамтанд байнга байдаг ажээ. 

Биеэ үнэлэгчдийн хувийн амьдрал ажилаас нь илүү хэцүү байдаг.

12 Мөнгө болон туршлага дутагдал

2014 онд биеэ үнэлэгчийн үйлчилгээг худалдан авагчийн орлого 60000 доллар байсан бол худалдагчийн дундаж орлого 39500 доллар, менежерийн орлого 42000 доллар байсан байна. Биеэ үнэлэгчийг худалдан авагчид дунджаар 10 жилийн ажлын туршлагатай байх хэрэгтэй гэнэ. Энэ үйлчилгээг ихэнхидээ 25-аас дээш насны иргэд авдаг байна. 

Мөнгө болон туршлага дутагдал

11 Нөхөн төлбөр авах нь ховор байдаг

Викторийн Их Сургуулийн хийсэн судалгаанаас харахад биеэ үнэлэгчдийн 15% нь ажилаа хийж байхдаа ямар нэгэн гэмтэл авдаг бөгөөд тэдгээрийн ердөө 1% нь л нөхөн төлбөр авч чаддаг байна. Учир нь биеэ үнэлэлт гэдэг хууль бус бизнес бөгөөд засгийн газар хянах боломжгүй гэнэ. Ял, шийтгэл амсах магадлалтай гэсэн айдас нь биеэ үнэлэгчдийг төрийн байгууллагад хандахгүй байхад хүргэдэг.

Нөхөн төлбөр авах нь ховор байдаг

10 Биеэ үнэлэгчид үйлчлүүлэгчээсээ илүү шинжилгээ хийлгэдэг

Судалгаанаас харахад биеэ үнэлэгчдийн 97% нь байнга шинжилгээ өгдөг бол үйлчлүүлэгчийн 68% нь шинжилгээ өгдөг байна.

Биеэ үнэлэгчид үйлчлүүлэгчээсээ илүү шинжилгээ хийлгэдэг

9 Зарим нь хамгаалалтгүй бэлгийн харилцаанд ордог

Ихэнхи үйлчлүүлэгчид БЗХӨ болон ДОХ-ын шинжилгээ өгдөггүй хэдий ч хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох хүсэлтэй байдаг. Энэ нь халдварт өвчин тарах үндэс болж өгдөг ажээ. Канадад хийсэн судалгаанаас харахад биеэ үнэлэгчдийн 68% нь л хамгаалалт хэрэглэдэг гэнэ. 

Зарим нь хамгаалалтгүй бэлгийн харилцаанд ордог

8 Хүйсийн ялгаа

Биеэ үнэлэгчдийн 77% нь эмэгтэй байдаг бол 17% нь эрэгтэй юм байна. Харин 6% нь эрэгтэй ч биш, эмэгтэй ч биш буюу трансжендер хүмүүс бөгөөд бэлгийн харилцааны үед ихэнхидээ эмэгтэй хүний үүргийг гүйцэтгэдэг гэнэ. 

Хүйсийн ялгаа

7 Бэлгийн чиг хандлага

Судалгаанд хамрагдсан биеэ үнэлэгчдийн 45% нь өөрсдийгаа гетеросексуал (эсрэг хүйстнээ сонирхогч) гэсэн бол 38% нь бисексуал (эр, эм хоёуланг нь сонирхдог), 6% ижил хүйстэн байсан гэнэ. Харин 11% нь яаж ч өөрчлөгдөх магадлалтай гэжээ. Үүнээс харахад хүйсийн ялгаанаас гадна бэлгийн чиг хандлага хүртэл нөлөөлж байна.

Бэлгийн чиг хандлага

6 Үйлчлүүлэгчдийн зуршил

Үйлчлүүлэгчийн 65% нь утсаар секс хийх хүсэлтэй байдаг бол 55% нь сексийн үйлчилгээ авах боломжтой гоо сайхны салонд очдог, харин 39% нь биеэ үнэлэгчдийг гэртээ дууддаг, харин бусад нь гаднаас олдог байна. Үйлчлүүлэгчдийн 99% нь энэ төрлийн бизнесийг дэмжиж байдаг бөгөөд хамгийн багадаа жилд 4 удаа биеэ үнэлэгчийг худалдан авдаг гэжээ. 

Үйлчлүүлэгчдийн зуршил

5 Нас болон иргэний харъяалал

Хэдийгээр биеэ үнэлэгчдийн ихэнхи хувь 26-аас дээш насны байдаг ч, 29% нь 19-өөс доош насныхан байдаг ажээ. Канадад хийсэн судалгаанаас харахад биеэ үнэлэгчдийн 29% нь амьдралын хэцүү мөчүүдийг туулж гарч байсан бөгөөд үүнд гэр бүлийн асуудал, эцэг эхээ алдах, мөнгөний асуудал гэх мэт багтсан байна. Энэ бүх асуудлууд нь тус ажлыг сонгоход хүргэжээ.

Нас болон иргэний харъяалал

4 Боловсролын түвшин

Мөн л Канадад хийсэн судалгаанаас харахад бие үнэлэгчдийн 67% нь бүрэн дунд боловсролтой байдаг бол 15% нь дээд боловсролтой байдаг гэнэ.

Боловсролын түвшин

3 Хэрцгий хандалт

Биеэ үнэлэгчдийн 40% үйлчлүүлэгч, менежер, хамтран ажиллагсдынхаа дарамтанд байдаг байна. Судалгаанаас харахад биеэ үнэлэгчдийн 29% нь бие махбодийн дарамт, 29% нь бэлгийн дарамт, 18% хулгайд өртдөг байна. Эдгээрээс 16% нь үйлчлүүлэгчийн дарамт, 14% нь үйчлүүлэгчдээ дээрэмдүүлдэг, 16% нь урьдчилан тохироогүй бэлгийн дарамтанд өртдөг ажээ.

Хэрцгий хандалт

2 Биеэ үнэлэлт ба халдварт өвчин

“The Lancet” анагаахын сэтгүүлийн мэдээлснээр Бразилд биеэ үнэлэлтийг зөвшөөрсний дараа ДОХ-ын халдвар авагсдын тоо 32%-иар буурсан гэнэ. Харин Өмнөд Африкт бэлгэвчийг хангалттай хэмжээнд тараах болсноор ДОХ-ын халдвар авагсдын тоо 70%”-иар буурсан байна.  Гэхдээ биеэ үнэлэгчдийн хувьд эрүүл мэнд гэхээсээ илүү хууль хяналтын байгууллагатай ихээхэн асуудалтай байдаг ажээ. 

Биеэ үнэлэлт ба халдварт өвчин

1 Өмнө нь хийж байсан ажил

Лидс Их Сургуулийн хийсэн судалгаагаар биеэ үнэлэгчдийн 70% нь анагаахын салбарт сайн дурын ажил хийж байжээ.

Өмнө нь хийж байсан ажил

10
таалагдаж байна

26
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()