Цэргүүдийг дайнд оруулахын тулд ашигладаг байсан харгис аргууд

Цэрэг армийн салбар гэдэг бол аль ч улс орны хувьд хамгийн чухал бөгөөд тухайн улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалах үндэс юм. Түүнээс гадна улс орнуудын дэлхийн тавцанд эзлэх байр суурийг цэрэг армийн салбарын хөгжил дэвшлээр тодорхойлох нь ч бий. Тэгвэл эртнээс авахуулаад дайн тулаан болох үед улс орнууд цэргүүддээ ямар аргаар эрч хүч, урам зориг өгч, тэднийг айдастай нь нүүр тулгахад хүргэдэг байсан тухай сонирхолтой мэдээллийг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ.

Цэргүүдийг дайнд оруулахын тулд ашигладаг байсан харгис аргууд
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Грек дайчид - Дарс, мансууруулах бодис

Грек дайчдыг дайн тулаанд орохын өмнө дарс уулгаж, мансууруулах бодистой талх өгдөг байжээ. Эртний түүх судлаач Шэйн Блэкмен (Shane Blackman) "Грек болон Ромын дайчдын цуцашгүй дайчин эр зориг, дайн тулаанд хэзээд бэлэн байдаг нь тэдний уудаг дарс, мансууруулах бодис шингээсэн талхтай холбоотой" хэмээжээ. Энэ нь тэднийг дайсны өмнө айдсаа дарахад болон ямар нэгэн өвдөлт мэдрэхээс сэргийлдэг байсантай холбоотой байна.

Грек дайчид - Дарс, мансууруулах бодис

2 Викингчүүд - Ид шидийн мөөг

Дэлхийн түүхэнд дайн тулаан хийхдээ их хэмжээгээр архи дарс хэрэглэдэг байсан дайчдыг Викингчүүд хэмээн бичиж, үлдээсэн байдаг. Ер бусын хүч чадалтай байсан тэднийг хурц иртэй сүх, амьтны арьс, юунаас ч үл айх эр зориггүйгээр төсөөлөхөд бэрх шүү дээ. Хамгийн сонирхолтой нь Викингчүүд ид шидтэй мөөг гэж нэрлэсэн зүйлд итгэдэг байсан бөгөөд дайчдыг аливаа тулаанд оруулахаас өмнө, тэрхүү мөөгийг идүүлдэг байжээ. Энэ нь ямар нэгэн өвдөлт мэдрүүлэхгүйгээр гайхамшигтай хүч чадал бэлэглэдэг байсан гэх яриа зуунаас зуунд дамжсаар ирсэн байна.

Викингчүүд - Ид шидийн мөөг

3 Напалеоны цэргүүд - Архи

1803-1815 оны хооронд Франц улсад үргэлжилсэн дайныг дэлхийн түүхэнд "Напалеоны дайн" хэмээн бичиж, үлдээсэн бөгөөд дайны голомт дан ганц Франц гэлтгүй Европийн хэд хэдэн улсуудыг хамарсан юм. Напалеоны удирдлага дор хувьсгал хийсэн Франц цэргүүдийг дайсантай нүүр тулгарахын өмнө эр зоригийг нь чангалах үүднээс бор дарсыг их хэмжээгээр хэрэглүүлдэг байжээ. Ингэснээр тэдний мохошгүй зан чанарыг ил гаргаж, эрэмгий, дайчин зан чанартай болгоно хэмээн үздэг байсантай холбоотой юм.

Напалеоны цэргүүд - Архи

4 Хятадын цэргүүд - Мансууруулах бодис

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, 1839 онд Хятад болон Англичуудын хооронд "Мансууруулахын бодисны дайн" болж байжээ. Хятадууд Англичуудаас их хэмжээний хар тамхи наймаалцан авдаг байсан бөгөөд энэ нь эцэстэй ард иргэдийг хордуулан алах гэсэн зорилготой гэж Чин гүрний ноёдууд үзэхэд хүргэжээ. Ойролцоогоор 1.4 тонн жинтэй мансууруулах бодисыг Англичууд, Хятадуудад борлуулсан байна. Ингэснээр хоёр улс дайтах болж, Хятадууд тэднийг дайнд ялсан байна. Харин үүний шалтгааныг хожим Чин гүрний цэргүүд мансууруулах бодис хэрэглэж, өөрсдийгөө илүү хүчирхэг болгосон хэмээн ярьдаг байна.

Хятадын цэргүүд - Мансууруулах бодис

5 Америкийн цэргүүд - Өвчин намдаагч

1861-1865 оны хооронд АНУ-д "Иргэний дайн" гарч байсан билээ. Харин хүн төрөлхтөн өвчин намдаагч хэмээх зүйлтэй 1831 онд хэдийн танилцаад байсан юм. Дайнд шархадсан цэргүүдэд тэрхүү тарилгыг их тунгаар хэрэглэдэг байсан бөгөөд энэ нь тэднийг хурдан сэргэж, өвчнийг нь эдгэхэд тус хүргэдэг байжээ. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр тарилга тариулсан хүмүүс аажимдаа саажих өвчинд нэрвэгдэж, олон хүн нас барж байжээ. Тухайн үед нийт 400.000 гаруй цэрэгт тэрхүү тарилгыг тарьж байсан гэх баримт байдаг байна.

Америкийн цэргүүд - Өвчин намдаагч

6 Африкийн омгийнхон - Эр зориг

1800-аад оны үед Английн цэргүүд анхаарлаа Африкийн зүг хандуулж, тэндэхийн ихэнх омгуудыг эзлэхийг санаархаж байжээ. Гэвч Англичууд болон Африкуудын хооронд болсон дайн эр зоригтой, юунаас ч үл эмээх Африк цэргүүдийн талд шийдэгдэж, тэд нутгаасаа Англичуудыг хөөсөн байна. Үхлээс үл айх Африкийн омгуудын дайчин, тулаанч эрсийг эх орон, гэр бүлээ гэсэн сэтгэлээс гадна эрэмгий, зоригтой зан чанар энэхүү дайнд ялахад нөлөөлсөн гэж үздэг аж.

Африкийн омгийнхон - Эр зориг

7 Дэлхийн II дайны үеийн цэргүүд - Тамхи

Олон сая хүний амь насыг авч одсон дэлхийн II дайн яах аргагүй хүн төрөлхтний түүхэнд арилшгүй хар толбыг үлдээсэн билээ. Гэм зэмгүй олон ард иргэд амь насаа алдаж, хот суурин газрууд сүйдсэн бөгөөд дайныг хүсээгүй олон сая цэрэг бурхны оронд заларсан юм. Харин тэдгээр цэргүүдыг дайн тулаанд оруулахын өмнө сэтгэлийг нь уужруулж, тайвшруулах үүднээс тамхи татуулдаг байсан бөгөөд энэ нь тэдэнд гэр бүлээ дурсан санах, тэднийхээ төлөө амьд үлдэх хүслийг төрүүлдэг байсан гэдэг.

Дэлхийн II дайны үеийн цэргүүд - Тамхи

8 Америк цэргүүд - Марихуан

Хар тамхины нэг төрөл болох марихуаныг Вьетнамын дайны үеэр Америк цэргүүд их хэмжээгээр хэрэглэдэг байжээ. Тэр ч бүү хэл АНУ-ын засгийн газраас цэргүүдийнхээ хэрэглэх хоол хүнс, хувцас хэрэглэл дунд хүн бүрт зохих хэмжээгээр марихуан өгч явуулдаг байсан байна. Энэ үйл явдлыг хүмүүс олон янзаар тайлбарладаг бөгөөд тэдний ихэнх нь цэргүүд өвчин зовлон, айдас, сэтгэл гутралаа мартахын тулд марихуаныг хэрэглэдэг байсан хэмээн үздэг байна.

Америк цэргүүд - Марихуан

9 Вьетнамын цэргүүд - Героин

20 жил үргэлжилсэн Вьетнамын дайнд олон гэм зэмгүй хүмүүс амь насаа алдсан бөгөөд удаан хугацаанд үргэлжилсэн дайнаас болж, хоёр талын цэргүүдийн тэвчээр барагдаж, хурдан гэр рүүгээ харихыг хүсч байсан нь тодорхой биз ээ. Гэвч дайны голомт дуусаагүй байхад эр цэргүүдэд улсаас үүрэг болгосон даалгаврыг зөрчих эрх гэж үгүй билээ. Тийм ч учраас Вьетнам цэргүүд гутарсан, шаналсан, шархалсан сэтгэлээ бага ч атугай мартах гэж, энд тэнд дэлбэрэх бөмбөгний чимээ, сумны дуу, орилох хүний чимээнээс хол байх гэж "героин" хэмээх хар тамхины нэг төрлийг хэрэглэдэг байсан байна. Нийт Вьетнам цэргүүдийн 40% нь уг мансууруулах бодист бүрэн донтсон байсан гэх судалгаа хүртэл байдаг ажээ.

Вьетнамын цэргүүд - Героин

10 Сьерра Льоний босогчид - Бяцхан хүүхдүүд

Хүний эрх дээд зэргээр зөрчигдөж байгаа газар бол Африк тив бөгөөд дайн самуун өнөөдрийг хүртэл тасралтгүй үргэлжилсээр байгаа нь нууц биш юм. Хамгийн аймшигтай нь насанд хүрээгүй бяцхан хүүхдүүд буу зэвсэг барьж, дайнд оролцож байгаа нь эмгэнэлтэй. Харин босогчид тэдгээр хүүхдүүдийг харж, урам зоригоор цэнэглэгддэг гэнэ.

Сьерра Льоний босогчид - Бяцхан хүүхдүүд

11 Америк цэргүүд - Тусгай эм, бэлдмэл

Дэлхийд энх тайвныг бүрдүүлнэ гэх зорилгын дор АНУ-ын цэрэг арми Ирак улсад цэргийн ажиллагаа явуулсаар байгаа бөгөөд тэд элдэв төрлийн гэмт халдлага, алан хядагчдын довтолгоонд зориулан байнгын бэлтгэлтэй байдаг байна. Түүнээс гадна тэд цэргүүддээ шархыг хурдан эдгээх, өвчнийг богино хугацаанд намдаах үйлчилгээтэй хүчтэй эм, бэлдмэлийг хэрэглүүлдэг байна.

Америк цэргүүд - Тусгай эм, бэлдмэл

12 Афгани цэргүүд - Героин

Афгани цэргүүдийг АНУ-ын армийн эсрэг сөрж зогсоход хүргэсэн хамгийн чухал зүйл бол тэдний героин хэрэглэсэн явдал байсан гэж үзэх хүмүүс цөөнгүй байдаг аж. Яагаад гэвэл Афганистаны цэргийн армийн хүчин чадал АНУ-ын хаана ч хүрэхгүй нь хэнд ч ойлгомжтой байсан юм. Гэвч Афган цэргүүдэд хаанаас ийм их хэмжээний хар тамхины нэг төрөл болох героин байдаг билээ гэх асуулт гарч ирсэн бөгөөд үүнийг Талибанчууд тэдэнд хандивлаж байсан гэх яриа байдаг байна. Харин уг хандивласан гэх хар тамхины нийт үнэ нь 160 сая доллар хүрэхүйц байжээ.

Афгани цэргүүд - Героин

Цэргүүдийг хүчээр дайнд оруулж байсан өөр түүх мэддэг бол бидэнтэй хуваалцаарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()