Биеийн зовиурыг эмгүйгээр эмчлэх хялбар аргууд

Хамар битүүрэх, үс унах, ханиад томуу тусах зэргээр хүмүүсийн өдөр тутмын амьдралд төвөгтэй асуудлууд нүүр тулгарч байдаг билээ. Харин тэдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд заавал эмнэлэг явж, эмчид үзүүлэх хэрэггүйгээс гадна үнэтэй эм, бэлдмэл авч хэрэглэх шаардлагагүй байна. Тэгвэл хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, хамгийн үр дүнтэй, хялбар аргуудыг мэдэж авцгаая.

Биеийн зовиурыг эмгүйгээр эмчлэх хялбар аргууд
БЭЛЭГ БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа

1 Нуруу өвдөх

  • Халуун болон хүйтэн жин тус бүрийг 20 минутын хугацаатай тавиарай. Хүйтэн жин тавих үедээ мөс ашиглавал илүү үр дүнтэй юм.
  • Гэр бүлийнхээ аль нэг гишүүнээр нуруундаа архиар массаж хийлгэх хэрэгтэй. Массажийг хийлгүүлэхээсээ өмнө нуруугаа сайтар цэвэрлэсэн байх хэрэгтэй.
  • Зандан модны тосоор массаж хийлгүүлж болох бөгөөд ингэснээр таны нурууг амраадаг байна.
  • 1 литр усан дээр 0.25 литр цагаан цуу болон 2 хоолны халбага розмарин хийж, ойролцоогоор 5 минут буцалгаарай. Дараа нь ариун цэврийн цаасанд шингээж, нурууныхаа өвдөж байгаа хэсэгт тавихад хангалттай.
  • Унтахдаа хажуу тийшээ харж хэвтэх бөгөөд ингэхдээ хөлнийхөө завсар дэр хийж унтаарай. Хэрвээ та дээш харж унтахыг хүсвэл хөлнийхөө доор дэр тавьж болох аж.

Нуруу өвдөх

2 Толгой өвдөх

  • Хэвтэж, толгойн дээрээ 15 минутын хугацаатай хүйтэн жин тавина.
  • 1 хумс сармисыг 1 хоолны халбага зөгийн балтай сайтар хольж, сармисны шүүс бэлтгэх бөгөөд энэ нь толгойн өвчнийг хоромхон зуурын хугацаанд үгүй хийх ач тустай аж.
  • Гаатай цай уух хэрэгтэй бөгөөд уг цайнд агуулагдах амин дэм нь толгойн өвдөлтийг намдаадаг байна.
  • Толгойгоо бариулж, массаж хийлгүүлэх нь үр дүнтэй аргуудын нэг юм.

Толгой өвдөх

3 Хамар битүүрэх

  • Эквалитын навчийг саванд хийж буцалгах үед гарах ууранд хамраа сайн утах хэрэгтэй.
  • Лаврын навч, шарилж болон шанцайг хооронд нь сайтар хольж, 5-10 минут буцалгаж, ууранд нь хамраа утаарай.
  • Стакантай усанд 2 хоолны халбага алимны шүүс болон 2 хоолны халбага зөгийн бал хийж, сайтар хольж, 3 минут хэртэй байлгасны дараа уугаарай. Ингэснээр хамрын битүүг арилгах болно.

Хамар битүүрэх

4 Загатнах

  • 1 литр усыг 500 грамм овъёостой цуг саванд хийж, буцалгах  хэрэгтэй бөгөөд үүний дараа загатнаж байгаа газартаа түрхээрэй.
  • Сүү, тараг болон ямар ч хамаагүй төрлийн цэвэр жимсний жүүсийг сайтар хольж, түрхэх бөгөөд ингэснээр загатнахыг багасгадаг гэж үздэг байна.
  • Бага зэрэг ганга буцалгаж, загатнаж байгаа газруудад түрхэнэ.

Загатнах

5 Толгой хатгаж өвдөх

  • Гадилны хальсан дээр бага зэргийн архи дусааж, 30 минутын хугацаатай нүүрэн дээрээ тавина. Ингэснээр толгой хатгуулж өвдөх мэдрэмжийг дахин мэдрэхгүй байх нь ээ.
  • Кофений ашиг тусыг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ. Өдөрт 1 аяга кофе уух нь толгой өвдөхөөс сэргийлдэг байна.
  • Нам гүм, чимээ багатай орчинд хэвтэж, толгойндоо 10 минут хэртэй хүйтэн жин тавиад үзээрэй. Ингэснээр цусны эргэлтийг сайжруулдаг гэнэ.

Толгой хатгаж өвдөх

6 Өтгөн хатах

  • Ус болон нимбэгийг хольж, уух нь өтгөн хаталтыг зогсоодог байна.
  • Бэлхүүс орчмоороо оливын тос түрхэж, зөөлөн массаж хийгээрэй.
  • Хальсалсан алим идэж хэвших нь ходоод өвдөхөөс сэргийлэх бөгөөд хоол боловсруулах эрхтний тогтолцоог дэмждэг аж.
  • Өглөө болон өдрийн хоолондоо замбага цэцгийн цай ууж байх хэрэгтэй.
  • Киви болон амтат жүржний шүүс уух нь өтгөн хатах асуудлыг шийдэхэд сайнаар нөлөөлдөг гэнэ.

Өтгөн хатах

7 Гэдэс болон ходоод өвдөх

  • Тахианы шөлөн дээр бага зэргийн нимбэг дусааж уувал гэдэс болон ходоод өвддөггүй гэнэ.
  • Зовиуртай байгаа хэсэг дээрээ халуун жин 15 минутын хугацаатай тавиарай.
  • Шанцай, гоньд, гаа болон базилыг усанд хийж, 10 минут хэртэй буцалгаж, аяганд хийж тавих бөгөөд 10 минутын дараа уухад тохиромжтой.

Гэдэс болон ходоод өвдөх

8 Ханиад томуу тусах

  • Өдөр бүр өглөөний цайн дээрээ амтат жүржийн шүүс уух нь ханиад томуунаас сэргийлэх найдвартай аргуудын нэг гэнэ.
  • 2 аяга лимоны шүүс болон 7 хоолны халбага зөгийн балыг хооронд нь сайтар холих бөгөөд 10 минут буцалгана. Үүний дараа дээрээс нь 2 хоолны халбага сироп хийж уух хэрэгтэй.
  • Төрөл бүрийн шөлтэй хоолыг халуунаар идэх нь ханиад томууг дарах ач тустай ажээ.

Ханиад томуу тусах

9 Батгаших

  • 10 ширхэг сарнайн дэлбээ усанд хийж, 36 цаг байлгасны дараа дээрээс нь бага зэрэг архи хийж, усанд орох үедээ ваннд дүүргэсэн усандаа хийгээрэй. 
  • Усанд амтат жүржийн хальс хийж, хөргөгчинд 24 цаг байлгах хэрэгтэй бөгөөд үүний дараа саванд хийж, дээрээс нь 3 хоолны халбага овъёос болон 2 хоолны халбага цэвэр тараг хийж, 5 минут буцалгах хэрэгтэй. Ингээд эцэст нь нүүрэндээ түрхэж, сайтар цэвэрлэх юм.
  • Усанд лимон хийж, 2-5 минут орчим буцалгаарай. Өдөр бүр ингэж бэлдсэн уусмалаа ууснаар батгашихыг багасгахад чухал нөлөөтэй байдаг байна.
  • Зөгийн бал болон шанцайг хольж, маск хийх бөгөөд маскаа нүүрэндээ тавьж, 10 минут өнгөрмөгц авах нь зүйтэй.
  • Усыг цагаан цуутай хольж, нүүрээ угаагаарай. Ингэхдээ хүчтэй биш, аль болох зөөлөн угаах хэрэгтэй.

Батгаших

10 Үс унах

  • Луувангийн шүүсийг сүүтэй сайтар хольж, үсэндээ түрхэх хэрэгтэй бөгөөд ингэснээр таны үсийг эрүүл чийрэг байлгах ач тустай аж.
  • Цагаан цуу бол үсийг эмчлэх номер нэг бүтээгдэхүүн бөгөөд цагаан цуугаар үсээ угаах хэрэгтэй.
  • Үсээ угаагаахаа өмнө үсэндээ зуун наст түрхэж, 10 минут байлгасны дараа үсээ сайтар угаах нь үс уналтыг зогсоодог байна.
  • Бага зэрэг хүрэн манжинг 10 минут хэртэй буцалгаж, үсээ угаах бөгөөд энэ аргыг 7 хоногт 2-3 удаа давтаж хийхэд үр дүнгээ тэр дор нь өгөх болно.

Үс унах

Танд эдгээр аргуудын аль нь илүү их үр дүнтэй санагдаж байна? Түүнээс гадна бидэнтэй өөрсдийн сайн мэдэх аргуудаасаа хуваалцаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()