20 жилийн дараа дэлхий ямар байх вэ?

Бидний амьдарч байгаа дэлхий ертөнц цаг хугацааны эрхээр хувьсан өөрчлөгдөж байгаа бөгөөд үүнтэй техник технологийн хөгжил салшгүй холбоотой юм. Тэгвэл 2045 онд дэлхий ертөнцийн өөрчлөлт, техник технологийн шинэ дэвшлүүд ямар байх талаар "Defense Advanced Research Projects Agency"-ийн зүгээс олон нийтэд мэдээлэл өгчээ. Ингээд хамтдаа сонирхол татам мэдээллүүдтэй танилцацгаая.

20 жилийн дараа дэлхий ямар байх вэ?
Хаах
Сурталчилгаа

1

2045 он гэхэд дэлхий ертөнц нэлээн өөрчлөгдөх бөгөөд энэ нь олон салбарт нөлөөлнө гэж үзэж байгаа юм байна. Тэртээх 1958 онд байгуулагдаж байсан "The Defense Advanced Research Projects Agency"-ийн зүгээс дэлхий ертөнцөд ухаалаг роботуудын хэрэгцээ ихэсч, улс орнуудыг цахим сүлжээгээр холбосон харилцаа, холбооны хөгжил улам урагшилна гэж таамагласан байна. "Darpa's Biological Technologies Office"-ийн захирал, доктор Жастин Санчез (Justin Sanchez) "Хүн төрөлхтөн оюун ухаанаараа бүхнийг удирдах боломжтой болох бөгөөд ухамсар, төсөөлөх чадвараас улбаалж, бодсон зүйлс бодит байдал дээр шууд биеллээ олно" хэмээн хэлсэн байна.

2

Тэрээр цааш үргэлжлүүлэн "Техник технологи өндөр хөгжихийн зэрэгцээ хүний мэдрэлийн систем давхар хөгжих бөгөөд өөрийн хүрээлэн буй орчныг оюун санаандаа төсөөлөн бодсоноор өөрчлөх боломжтой болох юм" гэж хэлжээ. 

3

Түүний хэлсэнчлэн "Darpa" энэ ажил дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа бөгөөд тэдний хамгийн эхний ажлын үр дүн ухаалаг хиймэл гар байх ажээ. Уг хиймэл гар нь хүний оюун ухаантай холбогдох бөгөөд яг л хүний эд эрхтэн шиг чөлөөтэй хөдлөдөг байх гэнэ. Хэрвээ энэхүү ажил 100% амжилттай хэрэгжихэд хүрвэл бусад эрхтнүүдийг энэ мэтчилэн бүтээж болох талаар судлаж байгаа юм байна.

4

"Darpa"-ийн зүгээс өнгөрсөн 7 хоногт энэхүү гайхалтай гэмээр шинэ технологийг дэлхий нийтэд анх удаагаа танилцуулсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд хэдийн уг технологийн дэвшлийг харуулсан бүтээгдэхүүнийг худалдаж авах хүсэлтэй байгаагаа мэдэгдээд эхэлжээ.

5

Хүний оюун санаанаас улбаалж шинэ техник технологи үйлдвэрлэх боломжтой болохоос гадна барилга, бүтээн байгуулалтын салбарт шинэ дэвшлүүд гарах тухай "Darpa"-ийн шинжээч Стефэни Томпкинс (Stefanie Tompkins) гэх эрхэм хэлсэн байна.

6

Тэрээр дэлхийн улс орнуудын барилга, бүтээн байгуулалтын салбарт шинэ технологийн дэвшлүүдийг нэвтрүүлэх бөгөөд ингэснээр улс орнуудын хотууд дахь хөгжил цэцэглэлт нэмэгдэж, өнгө үзэмж өмнөхөөсөө илүү сайжирна хэмээн үзэж байгаа ажээ. Түүнчлэн Дубайд орших тэнгэр баганадсан барилгууд дэлхийн өнцөг булан бүрт байдаг болно гэж таамаглаж байгаа юм байна. Үүний тулд хүний оюун санааг ашиглах боломжтой гэж үзэж байгаагаас гадна ингэснээр илүү хурдан хугацаанд олон гайхалтай бүтээн байгуулалтуудыг босгох гэнэ.

7

"Миний бодлоор 2045 он гэхэд хүн төрөлхтөн техник технологийн олон гайхалтай дэвшлүүдийг харж, мэдэрч, өдөр тутмын амьдралдаа хэрэглэх болно" хэмээн "Darpa"-ийн инженер Пэм Мелрой (Pam Melroy) хэлсэн бөгөөд бидний амьдралыг ердөө товчлуур шийддэг болно хэмээн тэрээр үзэж байгаа ажээ. Энэ нь өнөөдрийн байдлаар хүмүүсийн хэрэгцээг хангаж байгаа бүхий л технологиуд ухаалаг болж байгаатай холбоотой бөгөөд 2045 онд хүмүүс дотроо хийхийг хүссэн зүйлээ бодож, ганцхан товчлуур дээр дарахад л хангалттай гэнэ. Тухайлбал телеизийн 84-р сувгийг үзнэ хэмээн бодож, тусгай зориулалтын товчлуур дээр дарахад зурагт өөрөө автоматаар асч, 84-р суваг дээр тавигдах ажээ.

8

Түүнчлэн Мелрой нисдэг тэргэн дээр жишээ авч тайлбарласан бөгөөд "Нисдэг тэргийг газардуулах болон хөөргөхөд ердөө ганц товчлуур байх бөгөөд нисгэгч оюун санаандаа хөөрөх болон газардах талаар бодож, товчлуур дээр дарахад бүх асуудал шийдэгдэнэ. Энэ л бидний яриад байгаа хүний оюун ухаан техник технологитой холбогдоно гэх ойлголт юм шүү дээ" гэж тайлбарлажээ.

9

Мөн нисэх онгоц газардах үед нисгэгч "Зорчигчдоо анхаараарай, бид газардах гэж байна" гэж хэлэхэд онгоц автоматаар өөрөө газардах бөгөөд ингэснээр хүний анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй осол аваар гарах магадлал эрс буурах ач тустай байна.

10

Түүнээс гадна тээврийн хэрэгслүүдийг жолоодох жолоочийн хэрэггүй болох бөгөөд энэ ажлыг ухаалаг роботууд хариуцан хийнэ гэж үзэж байгаа юм байна. Ингэснээр дээр дурдсанчлан аваар осол гарах тоо эрс буурахаар барахгүй хүний амь нас эрсдэхгүй байх давуу талууд бий болох ажээ.

11

Мэдээж хэрэг техник технологийн хурдацтай хөгжил дэвшлийг интернет, цахим сүлжээгүйгээр төсөөлөхгүй байхын аргагүй бөгөөд 2045 он гэхэд компьютер хүртэл өөрчлөгдөж, та бидний сайн мэдэх "Төмөр хүн" кинон дээр гардаг шиг хиймэл оюун ухаан бий болох бөгөөд компьютерийн хөгжил доорх зурган дээрх шиг болж өөрчлөгдөх гэнэ.

Танд ямар санагдаж байна? Та үүнийг дэмжих үү?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()