Бидний хэрэглээг нь мэддэггүй зүйлс

Нүд ирмэхийн зуурт л техник, технологи хөгжиж, илүү дэвшилтэт эрэн рүү тэмүүлж байна. Тэдгээрээс бидний өдөр тутамдаа хэрэглэдэг энгийн зүйлс хүртэл өөртөө асар их зүйлсийг нууж байдаг ажээ. Иймд та бүхэндээ бидний анзаарч харсан ч, учрыг нь төдийлөн мэддэггүй олон сонирхолтой мэдээллийг хүргэе.  

Бидний хэрэглээг нь мэддэггүй зүйлс
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Жийнсэн өмдний жижиг халаас

Хамгийн анх жийнсэн материалтай өмдийг үйлдвэрийн ажилчид өмсдөг байсан билээ. Учир нь энэ нь бат бөх материалтайгаас гадна биед илүү эвтэйхэн байсанд оршино. Мөн өмдний жижиг халаас нь анх хаягдаж гээгдэх жижиг эрэг, боолт, нандин зүйлсийг хадгалах зориулалттай бүтээгджээ.

Жийнсэн өмдний жижиг халаас

2 Машины хянах самбар дээрх сум

Цөөн хэдэн жолоочид л энэхүү сумын учрыг мэдэх биз ээ. Хянах самбар дээрх сум нь машины бензин хийх банк аль талдаа байгааг заадаг.

Машины хянах самбар дээрх сум

3 Метрийн үзүүрт байрлах төмөр тоноглол

Метрийн үзүүрт тогтоогч төмөр байдаг нь хананд бэхлэх, өөр хүний оролцоогүй ажлыг хялбархан хийхэд тусалдаг.

Метрийн үзүүрт байрлах төмөр тоноглол

Хэмжих ханандаа зурагт үзүүлсэн шиг зураас гаргах хэрэгтэй.

Гаргасан ховилдоо метрийн үзүүр хэсгийг бэхэлж, татахад илүү хялбар байх болно.

4 Цоожны нүх

Цоожинд байдаг жижиг нүх нь цас, бороо зэрэг гадны хүчин зүйлүүд цоож руу орж зэвэрсэн нөхцөлд тос хийж гацааг гаргах зориулалттай юм байна.

Цоожны нүх

5 Гар утасны зайн дээрх ялтас

Бид утсаа усанд унагасныхаа дараа дотоод эд анги нь норсон эсэх, ядаж л түүнийгээ хатсан үгүйг мэддэггүй шүү дээ. Харин гар утсан дээрх энэхүү хэсэг нь утас ус руу унасан үед зай болон утас руу ус орсон эсэхийг мэдэх боломжтой.

Гар утасны зайн дээрх ялтас

6 Симний оролт

iPhone 5 утас гарсны дараахан, SIM картын хэсэгт энэ индикатор байрлах болсон. Энэ нь гар утас норсон эсэхийг мэдэх зориулалттай бөгөөд тухайн хэсгийг гэрэл тусгаж томруулдаг шилээр харах хэрэгтэй.

Симний оролт

7 F болон J үсгэн дээрх товруу

Компьютерийн гар дээрх эдгээр товруу нь 10 хуруугаар шивэх нөхцөлд, "F" үсгэн дээр зүүн гарын долоовор хуруу, "J" үсгэн дээр баруун гарын долоовор хуруу байхыг илтгэдэг. 

F болон J үсгэн дээрх товруу

8 Наадаг цаас

Наалддаг цаасыг хажуу талаас нь хуулж авах.

Наадаг цаас

Наалддаг цаасыг дээрээс нь хуулж авах.

Хажуу талаас нь хуулж авсан цаас илүү сайн наалдаж байгаа биз.

9 iPhone утасны камерын хажууд байрлах жижиг нүх

Гэрэл болон камерын дунд байгаа жижиг нүх нь нэмэлт микрофон юм. Биднийг ярьж байхад гаднаас ирэх дуу чимээг хүлээн авч шүүх үүрэгтэй.

iPhone утасны камерын хажууд байрлах жижиг нүх

10 Дарсны шилний хонхорхой

Тус шилний хонхорхой нь оргилуун дарсны даралтыг тэнцвэржүүлэх үүрэгтэй төдийгүй шилний ёроолд үүссэн тунадасыг хадгалах, хундага руу оруулдаггүй давуу талтай ажээ.

Дарсны шилний хонхорхой

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()