Шоудахаар гарахдаа юу авах хэрэгтэй вэ?

Өнөөдөр баасан ахын төрсөн өдөр болж байгаа учраас залуус маань нэг өдрийг найз нөхдөөрөө бут авахаар төлөвлөж байгаа биздээ? Тэгвэл бид таны өнөөдрийн шоудалтанд зориулж, нэгэн сонирхолтой мэдээлэл бэлтгэлээ. Бүжгийн талбайд хэмнэл мэдэрч, нэгэн үдшийг мартагдашгүй өнгөрөөхийг хүсч байгаа хэн бүхэн энэхүү мэдээлэлд анхаарлаа хандуулаарай гэж хүсэх байна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Шоудахаар гарахдаа юу авах хэрэгтэй вэ?
Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа

1 Нойтон салфетка

Өнөөдрийг шоудахаар төлөвлөж байгаа бол таны цүнхэнд зайлшгүй байх ёстой зүйлсийн нэг бол нойтон салфетка бөгөөд нүүрний будгаа янзлах, ариун цэврээ сахихад ихээхэн хэрэг болдог байна. Тиймээс цүнхэндээ нойтон салфетка авч хийгээрэй. Мөн ариун цэврийн хэрэглэлийг мартаж болохгүй.

Нойтон салфетка

2 Тамхи

Харин эрчүүдийн хувьд хэрвээ тамхи татдаг бол мэдээж хэрэг тамхиа урьдаас авч бэлдэх хэрэгтэй. Учир нь дотроосоо тамхи авах нь өндөр үнэтэйгээс гадна, ганц нэгээр авалгүй хайрцгаар нь аваарай. Ингэснээр дэлгүүр рүү ойрхон гарах шаардлагагүй юм.

Тамхи

3 Чийгшүүлэгч тос

Шоудсан өдрийн маргааш өглөө боссоны дараа охид, бүсгүйчүүд маань нүүрээ будахын өмнө чийгшүүлэгч тос түрхэх хэрэгтэй болдог. Тиймээс чийгшүүлэгч тосоо биедээ байнга авч, явж байх нь чухал юм. Чийгшүүлэгч тос түрхвэл таны будаг сайн шингэж, төгс нүүр будалт хийхэд хамгийн тохиромжтой байх болно. Мөн уруулын бальзам, тосоо цүнхлэхэд илүүдэхгүй бизээ.

Чийгшүүлэгч тос

4 Үнэртэн

Эр хүнээс үнэртэх чамин тансаг үнэрүүд ямар ч бүсгүйг эргэж харахад хүргэдэг бөгөөд тэр ч байтугай эрчүүдийн сахлын хөөсний үнэр хүртэл бүсгүйчүүдэд содон санагддаг байна. Тэр ч үүднээсээ эрчүүд сахлын хөөс, сүрчиг, суганы түрхлэгийг авч явах хэрэгтэй.

Үнэртэн

5 Хамгаалалт

Хамгаалалт буюу бэлгэвч бол шоудахаар гарч байгаа хэн бүхэнд заавал ч үгүй байх ёстой зүйл бөгөөд хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах хамгийн найдвартай арга юм. Хэрвээ та ямар нэгэн эрсдэл, хариуцлага хүлээхийг хүсэхгүй л байгаа бол таны цүнх болон хэтэвчинд бэлгэвч заавал байх ёстой юм шүү.

Хамгаалалт

6 Бэлэн мөнгөний карт

Шоудаж байж ямар ч мөнгөгүй байх шиг утгагүй зүйл гэж үгүй бөгөөд мөнгө төгрөггүйгээр тухайн шоудалтыг төсөөлөхгүй байхын аргагүй билээ. Мөн бэлэн мөнгө нь хаягдаж гээгдэх, цаашлаад төлөвлөөгүй зарда гаргадаг тул бэлэн мөнгөний карт ашиглаж байгаарай. Ингэснээр таны цаг зав, хэтэвчийг хэмнэдэг байна.

Бэлэн мөнгөний карт

7 Толгойны эм

Архи, дарс хэтрүүлэн хэрэглэх эсвэл чанга хөгжмийн чимээнд толгой заримдаа өвдөх бөгөөд шөнө орой болсон үед эмийн сан хайгаад явж байх нь юу л бол. ..Тиймээс биедээ толгойны эм авч явах нь танд хэрэг болох бөгөөд хэдхэн ширхэг эм нь нэг их зай эзлэхгүй шүү дээ.

Толгойны эм

8 Сам

Эмэгтэйчүүдийн маань цүнхэнд зайлшгүй байх ёстой зүйлүүдийн нэг бол сам бөгөөд хөгжмийн хэмнэлийг мэдэрч, орчлонгоос тасарч байгаа мэт бүжгийн талбайг эзэгнэж, бүжиглэх үед заримдаа үс арзайх, гоё болгож янзлуулсан үс муухай болох үе бишгүй дээ л нэг тохиолддог. Тэгвэл энэ үед түр бүжиглэхээ азнаж, ариун цэврийн өрөө орж, үсээ самнах хэрэгтэй биш гэж үү?

Сам

9 Бохь

Бүтэн өдрийн турш идэж, уусан бүхэн чинь амнаас үнэртэх бөгөөд эргэн тойронд бүжиглэж байгаа хүмүүс эвгүй үнэрээс дайжихгүй гэж үү? Тиймээс төрөл бүрийн амттай бохь хэрэглэх нь амны эвгүй үнэрийг дарахаас гадна бусдад сөрөг сэтгэгдэл төрүүлдэггүй ач тустай ажээ.

Бохь

10 Будаг

Эмэгтэй хүн бүрийн цүнхэнд будаг шунх нь байх хэрэгтэй бөгөөд энэ нь нүүрний будгаа янзлахаас авахуулаад аль нэг газар шөнийг өнгөрөөвөл маргааш өглөө гадагш гарах үед нүүрээ будахад хэрэг болох дамжиггүй юм. 

Будаг

Та харин юу авч явдаг вэ? Шоудахад өөр авч явах хэрэгтэй зүйл байдаг бол бидэнтэй хуваалцаарай.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()