Үсний халзралтыг хэрхэн зогсоох вэ?

Үс халзрах бол бидний амьдралд элбэг тохиолддог зүйл бөгөөд харагдах байдлаасаа ч тухайн хүнийг үнэхээр онцгүй харагдуулдаг шүү дээ. Гэвч үс халцрахыг зогсоох олон арга байдаг бөгөөд өнөөдөр бид та бүхэндээ хамгийн шалгарсан аргуудыг сонирхуулахаар бэлтгэлээ. Эдгээр аргуудаас хэрэгжүүлж үзээд, үр дүнгээсээ бидэнтэй хуваалцаарай!

Үсний халзралтыг хэрхэн зогсоох вэ?
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Юунаас болж үс халзарч байгааг судлах

Зарим эмч нарын үзэж байгаагаар эрчүүдийн үс халзарч байгаа нь эр бэлгийн даавартай холбоотой байж болзошгүй гэнэ.

  • Генийн удамшлаар дамжин үс халзралт эрт болон хожуу тохиолдох
  • Эрэгтэй хүний даавар их хэмжээгээр ялгарснаар үс халзрах

Юунаас болж үс халзарч байгааг судлах

Миноксидил хэрэглэх

Миноксидил хэрэглэснээр үс унах болон халзрах үйл явцыг удаашруулдаг ач тустай ажээ. 

  • Үс халзралтыг багасгаж, шинэ үс ургахад сайн нөлөө үзүүлдэг
  • Мөн загатнах, арьс улайх, батгаших, хавдах болон төрөл бүрийн шархан дээр түрхэх боломжтой

Миноксидил хэрэглэх

Эмчид үзүүлэх

Эмчид үзүүлж, нарийвчилсан шинжилгээ хийлгэх нь хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Эмчид үзүүлснээр чухам юунаас болж үс халзарч байгаа шалтгааныг олж мэдэхээс гадна таныг хойшдоо ямар төрлийн хоол хүнс хэрэглэхийг хэлж өгдөг байна. 

Эмчид үзүүлэх

2 Үсний эрүүл мэндийг хангах

Үс халзарч унахад хүргэх хоол хүнсний бүтээгдэхүүнүүд байх бөгөөд аль болох амин дэм ихтэй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй ажээ.

  • Улаан болон шар өнгөтэй жүрж идэх, лууван, амтат төмсийг хоол хүнсэндээ ихээр хэрэглэх
  • Салмон болон сардин загасыг шаралгүй жигнэж идэх
  • Тараг болон витамин В-5 амин дэмтэй хоол хүнс идэж хэвших
  • Төмөр агууламж ихтэй хүнсний бүтээгдэхүүнээр салат хийж идэх
  • Тахиа болон цацаг хяруулын мах идэж, уураг авах
  • Өдөр тутмын хоолондоо овъёос хэрэглэх

Үсний эрүүл мэндийг хангах

Их хэмжээгээр халуун ус уух

  • Нэг өдөрт дунджаар 8-10 аяг халуун ус уух хэрэгтэй бөгөөд буцалсан уух ёстой гэдгийг анхаараарай
  • Кофе болон сүүтэй цай уух

Их хэмжээгээр халуун ус уух

Стрессийг багасгах

Амьдралд тохиолдох олон саад бэрхшээлээс үүдэж, хүн стресстдэг бөгөөд ингэснээр амархан ядаргаанд орж, үс халзарч унадаг байна.

  • Дуу хөгжим сонсох
  • Амралт, аялал зугаалгаар явж, агаар салхинд гарах
  • Цагийг зугаатай өнгөрүүлэх
  • Шинэ хоббитой болж, түүндээ цаг зарцуулах
  • Аливаа зүйлийн сайн талыг олж харах гэж хичээх

Стрессийг багасгах

3 Үс халзралтыг зогсоох

Үүний тулд хамгийн түрүүнд сонгины найрлагатай шүүс уух хэрэгтэй бөгөөд энэ нь туршилтаар үр дүнтэй болох нь батлагдсан юм. 6 долоо хоногийн турш сонгины шүүс уусан нөхцөлд үс халзралтыг таны санаанд ч оромгүй байдлаар багасгадаг байна.

 

Үс халзралтыг зогсоох

Иллэг хийх

Үс халзарч байгаа хэсгээрээ иллэг хийснээр цусны эргэлтийг сайжруулж, үс халзралтыг зогсоодог байна. Харин үүний тулд та наргил модны тос ашиглаарай. Нэг сарын хугацаанд 7 хоогт 2-3 удаа энэ байдлаар иллэг хийвэл үр дүн нь тэр дорхноо мэдэгдэх болно.

Иллэг хийх

Грэк чирэгний үр түрхэх

Грек чирэгний үрийг холигчоор сайтар хольж, үс халзарч байгаа хэсэг дээрээ сайтар түрхэж өгөөрэй. 

  • Толгойгоо сайтар угаасны эцэст үс халзарч байгаа хэсгүүд дээрээ түрхэж, 40 минут байлгана
  • Үүний дараа толгойгоо дахин сайтар угаана
  • Энэ янзаар өдөр бүр угаах бөгөөд нэг сарын дараа үр дүн нь гарч эхлэх болно

Грэк чирэгний үр түрхэх

Бусад аргууд

  • Зуун настын гель үс унаж, халзарч байгаа хэсгүүд дээрээ түрхэж, нэг цаг өнгөрмөгц угаах бөгөөд энэ аргыг 7 хоногт 3 удаа ашиглаж үзээрэй
  • Аяганд хийсэн сүүнд 1 хоолны халбага ликёр хийж, 1/2 хоолны халбага саффрон хийгээд сайтар хольно. Үүний дараа дээр дурдсанчлан, үс халзарсан хэсгүүд дээрээ түрхэнэ. 7 хоногт 2 удаа энэ байдлаар үс халзрахыг зогсоож болох ажээ

Бусад аргууд

Үс халзралтыг эмчлэх, өөрийн арга барилаасаа бидэнтэй хуваалцаарай!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()