Сурталчилгаа (15)
Хаах

Хавдрыг эрт үед нь хэрхэн оношлох вэ?

Сүүлийн үед хавдар өвчнөөс болж амиа алдах хүмүүсийн тоо ихсэж, хагацал, гуниг, айдас дунд энхрий бяцхан үрс, ээж аав, элгэн саднаа үлдээгээд хорвоог  орхиж байгаа билээ. Гэвч хавдрыг хүндрэхээс нь өмнө оношилж, эмчлэх нь бүрэн боломжтой юм. Иймд нийт уншигчиддаа зориулан хавдрыг эрт үед нь оношлох маш хэрэгтэй аргуудыг танилцуулъя. 

Хавдрыг эрт үед нь хэрхэн оношлох вэ?

Хавдар гэдэг нь биеийн эсүүдийн өвчин юм. Хүний биед маш олон төрлийн эсүүд байдаг бөгөөд тэдгээр олон төрлийн эсүүдээс үүссэн төрөл бүрийн хавдрууд байдаг. Хавдрын эсүүд нь хэвийн бус төдийгүй хяналтгүйгээр үржиж олширдог юм. Мэдээж хавдрыг дотор нь хортой болон хоргүй гэж ангилж үзнэ.

Хоргүй хавдар нь эргэн тойрны эд эрхтэн рүү нэвчиж ургадаггүй бөгөөд биеийн өөр хэсэг рүү тархдаггүй. Харин хортой хавдар гэдэг нь зогсолтгүйгээр үржиж олширч байгаа хавдрын эсээс бүрдсэн эдийн өсөлт буюу "бөөгнөрөл" юм. Энэ нь томрох тусам зэргэлдээх эд болон ойролцоох эрхтэн лүүгээ түрж урган гэмтээх шалтгаан болдог. 

 

1 Жин хасах

Ямар ч шалтгаангүйгээр гэнэт л ихээр жин хаяж, нүднээс гарах нь таны бие асуудалтай байгаагийн шинж юм. Эрүүл саруул өвчин зовлонгүй хүн хоолоо хасч, дасгал хийн хөлсөө урсгаагүй л бол жин хасах боломжгүй. Цаашлаад та 5 кг жин хассан байвал яаралтай эмчид хандах хэрэгтэй юм. Энэ нь ихэвчлэн уушиг, түрүү булчирхай, ходоодны хорт хавдарын гол шинж тэмдэг болдог билээ. 

Жин хасах

2 Халуурах

Хавдар нь дархлааны системд нөлөөлж, улмаар халуурахад хүргэдэг. Ханиад хүрээгүй, хоолой өвдөөгүй, ямар нэгэн өвчин тусаагүй байхад учир шалтгаангүй үе үе халуурах нь хавдрын анхан шатны шинж тэмдэг юм. Сүүлдээ халуурах давтамж ихсэж, биеийг улам дордуурдаг билээ. 

Халуурах

3 Ядрах

Хичнээн амарч, өөрийгөө сувилсан ч эрч хүчгүй, ядарч сульдсан байх нь хавдартай болсны шинж юм. Хавдар нь цус багадах гол шалтгаан нь болдог төдийгүй үүнээс улбаалж, ядаргаа, сульдах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Харин үүнийг тоолгүй өнгөрч хэрхэвч болохгүй. Амьдралын хамгийн чухал зүйл эрүүл мэнд тул үргэлж ядраад, сульдаад байгаа шалтгаанаа эмчид үзүүлж, оройтолгүй олж мэдээрэй. 

Ядрах

4 Ам, хэл орчмоор цагаан зүйлс туурах

Амны хөндий болон хэлэн дээгүүр цагаан идээт зүйлс туурсан тохиолдолд та яаралтай эмчид хандах хэрэгтэй. Энэ нь ихэвчлэн уушиг, амны хөндийн хорт хавдартай холбоотой бөгөөд тогтмол тамхи татаж, хэрэглэснээс улбаалж, өвчлөлд хүргэдэг билээ. 

Ам, хэл орчмоор цагаан зүйлс туурах

5 Цус алдах

Элэгний хавдраар өвчилсөн үед цусаар ханиалгаж, цус алдаж эхэлнэ. Сарын тэмдэг хэвийн хэмжээнээс хэд дахин их ирэх, цусаар шээх зэрэг нь савны болон түрүү булчирхайн гол шинж тэмдгүүд юм. Ямартай ч гэнэт л та хэт их цус алдаж эхэлвэл муугаар бодоход энэ нь хавдар байх өндөр магадлалтай. Үүнээс гадна хөхний толгойноос цус гарах нь хөхний хавдрын бас нэгэн шинж тэмдэг юм. 

Цус алдах

6 Биеийн аль нэг хэсэг томрох

Хүний биеийн аль нэг хэсэг хэвийн хэмжээнээс илүү томорч, товойх нь асуудалтай байгааг илтгэнэ. Ихэвчлэн хөх, суга, цавь орчмоор биеийн хамгийн зөөлөн эд эсүүд томорч, бэрсүү бий болдог юм.  Энэ тохиолдолд танд ямар нэгэн өвдөлт мэдрэгдэхгүй боловч анхаарч, үзүүлэхэд буруудахгүй. Тус байдал нь хөхний хорт хавдрын нийтлэг шинж аж. Та хөхний хорт хавдар, үүнээс хэрхэн сэргийлэх тухай мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү. 

Биеийн аль нэг хэсэг томрох

7 Залгихад хүндрэл үүсэх

Хоол хүнс, аливаа зүйлсийг залгихад хүндрэл үүсч, асар их өвдөлтийг мэдрүүлэх нь хавдрын нэгээхэн шинж тэмдэг юм. Ялангуяа ходоодны хавдрын нөхцөлд хоол унд идэх, шингэн зүйлс уухад хүртэл төвөгтэй болж, асар ихээр турж эцэн, ядаргаанд ордог аж. 

Залгихад хүндрэл үүсэх

8 Мэнгэ, толбо үүсэх

Биеэн дээр тань ямар нэгэн толбо, мэнгэ өдөр ирэх тусам нэмэгдэж бий болж байвал яаралтай эмчид үзүүлэх шаардлагатай. Арьс гэнэт өөрчлөгдөж, тууралт өгч эхлэх нь арьсны өвчлөл, цаашлаад хавдар байх магадлалтай. Үл ойшоож явсаар нэг л мэдэхэд бие нь муудаж, хүндрэн, амь насаараа хохирч мэднэ. 

Мэнгэ, толбо үүсэх

9 Давсагны үйл ажиллагаанд өөрчлөлт гарах

Удаан хугацааны турш өтгөн хатаж, цусаар шээж, давсаг орчмоор үргэлж өвдөлт мэдрэгдэж байгаа бол таны бие ямар нэгэн өвчний үүр уурхай болсныг илтгэнэ. Энэ нь түрүү булчирхай, давсагны хавдрын ерөнхий шинж тэмдэг аж. Үүнд, давсгаар хөндүүрлэх, дотор эвгүйрхэх зэрэг шинж тэмдгүүд ч мөн багтана. 

Давсагны үйл ажиллагаанд өөрчлөлт гарах

10 Ходоодны хорт хавдар

Хавдрын хэмжээ жижиг байхад ямар нэгэн шинж илрэхгүй. Зөвхөн зарим тохиолдолд хоолны дуршил өөрчлөгдөх байдал ажиглагддаг байна. Жишээлбэл мах, загас зэрэгт дургүй болдог аж.

 Хавдар томрохын хэрээр шинэ шинж тэмдгvvд илэрдэг байна. Үүнд:

  • Хооллосны дараа ходоод цанхайх, дотор муухайрч бөөлжих
  • Өтгөн хатах, гүйлгэх
  • Хэвлийн дээд хэсгээр өвдөх
  • Гэдэс томрох
  • Турах
  • Хавдар судсыг гэмтээсэн үед ходоод гэдэсний замаас цус алдах боломжтой

Ходоодны хорт хавдар

Та эдгээрээс өөр хавдрын шинж тэмдэг мэддэг бол бидэнтэй хуваалцаарай. 

146
таалагдаж байна

31
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()