Гэрт хуримтлагдсан тоос бидний биед ямар хортой вэ?

Бид гэрт хуримтлагдсан өнгөн тоос шороонд төдийлөн ач холбогдлыг өгдөггүй шүү дээ. Цэвэрлэгээ хийлгүй хэд хоноход л гэрийн эд зүйлс, тавилга хөнгөн тоосонд дарагддаг. Гэвч тэрхүү хуримтлагдсан тоос бидний биед сөргөөр нөлөөлж байдгийг та мэдэх үү? Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Гэрт хуримтлагдсан тоос бидний биед ямар хортой вэ?
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1

Гэрт хуримтлагдсан нарийн ширхэгтэй тоосны 90 хувийг химийн аюултай элемэнтүүд бүрдүүлж байдаг ажээ. Тэдгээр нь чихрийн шижин, хөх болон түрүү булчирхайн хавдар, элдэв харшлыг өдөөж, үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг. Зөвхөн гэрийн бохирдол тоосноос хавдар үүсдэг гэвэл өрөөсгөл ойлголт юм.

2

Гэвч үүнийг яавч тоолгүй өнгөрүүлж болохгүй юм. Нярай болон бага насны хүүхдэд тэдгээр тоосонцор, бохирдлууд нөлөөлж, биеийн дархлааны системийг сулруулж байдаг. Энэ нь яваандаа өвчинд хэт мэдрэг, бие султай хүүхэд болохын суурийг тавьдаг ажээ.

3

Иймд гэрийн тавилга, эд зүйлс дээрх тоос, тоосонцрыг чийгтэй алчуураар арчиж байх хэрэгтэй. Хуурай алчуураар авах нь харин ч эсрэгээрээ хорт бодисыг шууд биедээ халдааж байгаа хэрэг билээ. Ялангуяа өндөр настай болон бие давхар, бага насны хүүхэдтай айлууд өдөр бүр чийгтэй цэвэрлэгээг хийж байх нь чухал. 

4

Мөн химийн бодис, угаалгын нунтагтай харьцахдаа зориулалтын бээлий өмсөж, их хэмжээний тоостой үед зориулалтын маскыг зүүх хэрэгтэй. 

5

Мөн дашрамд дурдахад та гэрээ цэвэрлэж дуусаад гараа заавал угааж байгаарай. Өлөн хөнгөн тоосонд хүртэл биднийг хордуулах, цаашлаад үхүүлэх хэмжээний нян хуримтлагдсан байдаг юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()