Гахайн махаар хийж болох амтат хоолнууд

Бид танд аз жаргал баяр хөөр нэмэх амттай хоолны жорыг долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд хүргэдэг уламжлалтай билээ. Харин өнөөдөр та бүхэндээ гахайн махаар хийж болох амтат хоолнуудын жорыг хүргэхээр бэлтгэсэн юм. Эдгээр хоол нь бэлтгэхэд хялбар төдийгүй амт чанарын тухайд юутай ч зүйрлэшгүй аж. Ингээд хоолны жоруудтай танилцацгаая.

Гахайн махаар хийж болох амтат хоолнууд

1 Мөөгтэй гахайн мах

Орц:

  • Ургамлын тос- 1 халбага
  • Гахайн мах- 2 хэрчим
  • Сонгино- 1 ширхэг
  • Сармис- 4 ширхэг
  • Лаазалсан мөөг- 250 гр
  • Улаан дарс- 1 аяга
  • Крем- 1/2 аяга
  • Хар перец- 1/2 халбага
  • Давс- 1/2 халбага

Хийх арга:

Хайруулын тавгаа халааж, ургамлын тосоо хийнэ. Тосоо гүйцэт халмагц нь гахайн махаа хийж, хоёр талаар нь шарах юм. Нэг талыг нь ойролцоогоор 2-3 минут шарахад л хангалттай бөгөөд махаа бор шаргал болмогц нь гаргаж аваарай. Дараа нь дахин хайруулын тавгаа халааж хэрчсэн сонгино, сармисаа хуурах төдийгүй 1-2 минут байлгасны эцэст лаазалсан мөөг, улаан дарсаа хийж ахин 3-4 минут хуурна. Ногоогоо давс, перецээр амтлах бөгөөд гаргахын өмнө кремээ хийж, 2-3 минут хуурах хэрэгтэй. Эцэст нь шарсан махан дээрээ мөөгөө тавьж идэх юм. 

Мөөгтэй гахайн мах

2 Гахайн махан шницель

Орц:

  • Гахайн мах- 600 гр
  • Эрдэнэ шишийн цардуул- 1/2 аяга
  • Өндөг- 2 ширхэг
  • Талхны үйрмэг- 2 аяга
  • Давс, перец- амталгаагаар
  • Ургамлын тос

Хийх арга:

Гахайн махаа тэнцүү 8 хэсэгт хуваана. Ингэхдээ махаа нимгэн, том хуваах хэрэгтэй болохыг мартуузай. Эрдэнэ шишийн цардуул, өндөг, талхны үйрмэгээ тус тусад нь аяганд хийж тавиарай. Эхлээд махаа давс, перецээр амталж бага зэрэг амраана. Дараа нь нэг нэгээр нь эрдэнэ шиш, дараа нь өндөг, сүүлд нь талхны үйрмэгт дүрж аван халаасан тосондоо шарах юм. Ингээд л таны хоол бэлэн болох төдийгүй та үүнийг агшаасан будаа, ногооны салат, талх зэрэгтэй хольж идэж болно. 

Гахайн махан шницель

3 Лазанье

Орц:

  • Чанаж болгосон гахайны мах- 1 кг
  • Бууцай- 400 гр
  • Тахианы шөл- 2-3 аяга
  • Төмс- 3 ширхэг
  • Бяслаг- 200 гр
  • Лазанья гоймон- 200 гр
  • Улаан лоолийн соус- 100 гр
  • Давс, хар перец- амталгаагаар

Хийх арга:

Жижиглэсэн гахайн махаа битүү чанагчныхаа ёроолд дэвсэж, дээр нь лазанья гоймонгоо жигд тавиад улаан лоолийн соусаа түрхэнэ. Үүнийхээ дараа нимгэн хэрчсэн төмс, бууцай зэргийг  жигд тарааж тавиад, ахин гахайн мах, гоймон гэж явсаар хамгийн дээр нь бяслагаа үрж, цацаж өгнө. Харин та орцнуудаа давхарлаж, өрж байхдаа тахианы шөлөө бага багаар хийж өгч байхаа мартуузай. Та үүнийг 40 минут зөөлөн гал дээр чанаж болгох юм шүү. 

Лазанье

4 Амтат гахайн мах

Орц:

  • Оливын тос- 2 халбага
  • Гахайн мах- 2 хэрчим (тус бүр 250 гр)
  • Давс, перец- амталгаагаар
  • Сонгино- 1 ширхэг
  • Лаазалсан улаан лооль- 350 гр
  • Нунтаг улаан чинжүү- 1/4 халбага
  • Нунтаг яншуй- 1 халбага

Хийх арга:

Гахайн махаа давс, перецээр амтлаад оливын тосондоо хоёр талаар нь шарна. Нэг талыг нь ойролцоогоор 3-4 минут шарж, бор шаргал болмогц нь таваглаж орхино. Тус хайруулын тавгандаа хэрчсэн сонгиноо хийж шарах бөгөөд улаан лооль, нунтаг улаан чинжүү, яншуй зэргээ нэмж, хуурна. Хоолоо өтгөртөл нь зөөлөн гал дээр 15 минут буцалгаад махаа хийх аж. Хэрэв соусны амт сул санагдвал бага зэрэг давс, перец нэмж болно. Ингээд та хоолоо 3-4 минут гал дээрээ байлгасны эцэст таваглаж, ширээгээ засаарай. 

Амтат гахайн мах

5 Өглөөний цайнд идэж болох амтат гахайн мах

Орц:

  • Оливын тос- 2 халбага
  • Бор элсэн чихэр- 2 халбага
  • Хоол амтлагч (дашида)- 2 халбага
  • Сармисны нунтаг- 1 халбага
  • Хар перец- 1 халбага
  • Давс- 1 халбага
  • Татсан гахайн мах- 500 гр

Хийх арга:

Бор элсэн чихэр, хоол амтлагч, сармисны нунтаг, хар перец, давс зэргээ нэгтгэж, гахайн махаа амтална. Махаа сайтар базсаны дараа махаа 8-9 см хэмжээтэй, 4-5 см зузаантай бөөрөнхий болгож бэлтгээрэй. Үүнийгээ халаасан тосондоо шарах бөгөөд хоёр талаар нь тус бүр 4-5 минут байлгах ёстой юм. 

Өглөөний цайнд идэж болох амтат гахайн мах

6 Гахайн махтай паста

Орц:

  • Гоймон- 1 уут
  • Гахайн мах- 12-15 зүсэм
  • Мөөг- тал аяга
  • Сармис- 2 хумс
  • Пармезан бяслаг (үрсэн)-  1 аяга
  • Крем- 1 аяга
  • Ногоон сонгино- тал аяга
  • Перец- 1/2 халбага

Хийх арга: 

Эхлээд гоймонгоо зааврын дагуу чанаж, бэлтгээрэй. Харин гахайн махаа шарж, бор шаргал өнгөтэй болтол нь хуурах бөгөөд үүнийгээ гаргаж цааш тавих юм. Дараа нь хэрчсэн сармис, мөөгөө хамтад нь хуурч, үүндээ перецээ хийж амт оруулах аж. Ногоогоо болмогц нь чанасан гоймондоо хольж, гахайн мах, бяслаг, ногоон сонгино, крем зэргийг нэмээд зөөлөн гал дээр бага зэрэг байлгаж, сайтар хутгаарай. Ингээд л таны хоол бэлэн болох бөгөөд амт чанарын тухайд ярих зүйлгүй юм. 

Гахайн махтай паста

7 Шарсан гахайн мах

Орц:

  • Жүржийн шүүс- 1/4 аяга
  • Зөгийн бал- 1 халбага
  • Гич- 1 халбага
  • Нимбэгний шүүс- 1 халбага
  • Сармис- 2 хумс
  • Нунтаг халуун чинжүү- 2 халбага
  • Хар перец- 1 халбага
  • Гахайн мах- 1 кг

Хийх арга:

Урьдчилаад шарах шүүгээгээ 375 хэмд халаагаарай. Жүржийн шүүс, зөгийн бал, гич, нимбэгний шүүс, сармис, нунтаг халуун чинжүү, хар перец зэргээ нэгтгэн зөөлөн гал дээр 10 минут байлгаарай. Дараа нь үүгээрээ махаа амталж, 30 минут орчим тусгай уутанд хийж амраана. Товлосон цаг болмогц тослож бэлтгэсэн шарах шүүгээний тавцан дээрээ махаа тавьж 25 минут жигнэж, шараарай. Ингээд ерөнхийдөө таны хоол бэлэн болох төдийгүй махаа гаргаад нимгэн хэрчиж, салат, хачиртай хольж идэх боломжтой. 

Шарсан гахайн мах

8 Ногоотой гахайн мах

Орц:

  • Гахайн цээж мах- 500 гр
  • Оливын тос- 3 халбага
  • Сонгино- 1 ширхэг
  • Амтат чинжүү (улаан)- 1 ширхэг
  • Сармис- 2 хумс
  • Хүрэн манжин- 1 ширхэг
  • Лууван- 4 ширхэг
  • Жижиг төмс- 8 ширхэг
  • Лаазалсан улаан лооль- 1 лааз
  • Тахианы тунгалаг шөл- 1 аяга
  • Давс, перец- амталгаагаар

Хийх арга:

Эхлээд махаа жижиглэн хэрчинэ. Үүнийгээ оливын тосондоо хуурах бөгөөд давс, перецээр амтална. Дараа нь битүү чанагчаа халааж хэрчсэн сонгино, амтат чинжүү, лууван, хүрэн манжин, улаан лооль, тахианы тунгалаг шөл болон төмсөө хийх юм. Хоолоо бага зэрэг буцалгасны дараа махаа хийж, өндөр хэмд 20 минут чанаж болгоно. 

Ногоотой гахайн мах

9 Шарсан будаа

Орц: 

  • Масло- 1 халбага
  • Өндөг- 2 ширхэг
  • Масло- 1 халбага
  • Хэрчсэн сонгино- 1/4 аяга
  • Хэрчсэн ногоон чинжүү- 1/4 аяга
  • Агшаасан будаа- 2 аяга
  • Чанаж бэлтгэсэн гахайн мах- тал аяга
  • Соё соус- 1/4 аяга
  • Вандуй- тал аяга

Хийх арга: 

Хайруулын тавгаа халааж, 1 халбага масло хийх бөгөөд үүндээ өндгөө нэмэн, салгаж хуурсны эцэст гаргаж авна. Дахин хайруулын тавгаа халааж, үлдсэн 1 халбага масло хийж, үүндээ сонгино, чинжүү зэргээ 3 минут хуурах аж. Харин ногоондоо шарж бэлтгэсэн өндөг, будаа болон махаа хийж хуурах төдийгүй соё соусаар амтлах юм. Ингээд л таны хоол хормын төдийд бэлэн болно.

Шарсан будаа

10 Гахайн махтай бургер

Орц:

  • Татсан үхрийн мах- 1 кг
  • Татсан гахайн мах- 250 гр
  • Талхны үйрмэг- 1/2 аяга
  • Өндөг- 1 ширхэг
  • Татсан сонгино- 1/2 аяга
  • Хэрчсэн орегано- 1 халбага
  • Хатаасан улаан лооль- 2 халбага
  • Давс- 1 халбага
  • Үрсэн чеддар бяслаг- 2 аяга
  • Бургерийн талх- 8 ширхэг

Хийх арга:

Мах болон амтлагчуудаа бүгдийг нь хольж, сайтар базна. Мэдээж чеддар бяслагаа үлдээх хэрэгтэй. Дараа нь махаа дугуй хавтгай болгож, 8 хэсэгт хуваагаарай. Харин махныхаа голд бяслагаа тэнцүүхэн хувааж хийх бөгөөд бэлэн болсон махаа тосонд шарж, болгоно. Ойролцоогоор тал тус бүрийг 5 минут шарахад хангалттай. Бэлэн болсон махаа талхныхаа голд хийж, улаан лооль, ягаан сонгино зэрэг ногоогоор чимэглэж идээрэй. 

Гахайн махтай бургер

Танд эдгээр хоолноос аль нь илүү таалагдаж байна вэ? 

31
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()