Та үүнийг мэдэх үү?

Орчлон хорвоогийн учир нь үл тайлагдах, сонин хачин хэрнээ итгэмээргүй мэдээ мэдээллийг хүргэдэг “Та үүнийг мэдэх үү?” булангийнхаа шинэ  дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Та бүхэн бидний бэлтгэсэн мэдээллээс мэдлэгийнхээ цар хүрээгээ тэлж, зарим хөгжилтэй зүйлсийг ч анзааран харах болов уу. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй хамтдаа танилцъя.

Та үүнийг мэдэх үү?
Хаах
Сурталчилгаа

1

"A&W" шар айрагны нэрийг, үүсгэн байгуулагчид болох Аллен (Allen) болон Райт (Wright) нарын нэрнээс санаа аван, өгч байжээ. 

2

Цэцэгс хүртэл дэлбээгээ нээхдээ өөр хоорондоо өрсөж, хамгийн түрүүнд цэцэглэхийг эрмэлздэг бөгөөд энэ нь хүмүүсийн амжилтын оргилд хүрэхийн төлөөх өрсөлдөөнтэй адил мэт сэтгэгдлийг төрүүлэх аж.

3

Хэрвээ та сайтар анзаарч харвал, үүл өдрөөс илүү шөнийн тэнгэрт  өндөр хөвдөг ажээ.

4

Модыг хэрчиж, тасдахад цус гардаг бөгөөд үүнийг "Dragon's blood" буюу "Лууны цус" хэмээн нэрлэх нь бий.

5

XIX зууны үед Хятадад нэгэн хачирхалтай хос амьдардаг байсан бөгөөд тэд хоёул хос бэлэг эрхтэнтэй байжээ.

6

Цахилгаан сандлыг хамгийн анх шүдний эмч зохион бүтээж байсан.

7

Шоколадтай сүүг эрүүл мэндийн салбарт эм болгон ашигладаг.

8

"Donkey Kong" тоглоомын зохион бүтээгч Шигерү Мияамото (Shigeru Miyamoto), тоглоомныхоо нэрийг өгөхдөө "Donkey" буюу илжгийг санаж,  "тэнэг"  хэмээх утга санаагаар өгч байжээ.

9

Наймаалж бэлгийн харилцаанд орсны дараа, түүний бэлэг эрхтэн тасарч үлддэг гэнэ.

10

Зөгийн балыг эртний Египтэдэд хамгийн өндөр үнээр зардаг байжээ.

11

АНУ-ын засгийн газгаас Альберт Эйнштэйн (Albert Einstein)-ийн цөмийн зэвсэг зохион бүтээх саналыг хүлээж авалгүй, татгалзаж байсан.

12

2013 онд АНУ-д хамгийн их ашиг орлог олсон компаниар "Pizza Hut" тодорч байжээ.

13

Хятадын "Ying Yang" буюу гал ус зэрэг аливаа эсрэг тэсрэг зүйлсийн нийлэмжийг бэлгэдсэн тэмдэг нь хамгийн анх эртний Ром улсад ашиглагдаж байсан байна.

14

Хүний зүрхэн дэх цус дээш оргилвол ойролцоогоор 9 метрийн өндөрт хүрэх бололцоотой гэнэ.

15

Эртний Египтүүд чулуугаар хийсэн орон дээр унтаж, амардаг байжээ.

16

Хятадад зарим үед замын түгжрэл бүхэл бүтэн 9 өдрийн турш үргэлжилдэг байна.

17

Техник технологийн дэвшил өндөр түвшинд ирж, эрдэмтэд хиймэл цусыг бүтээх ажилдаа ханцуй шамлан оржээ. Учир нь ингэснээр хүн төрөлхтөнд асар их өөрчлөлтийг авчрах бөгөөд хамгийн наад зах нь донор олдохгүй байх асуудлыг бүрмөсөн шийдвэрлэх гэнэ.

18

АНУ-д амьдарч буй хүн бүр амьдралынхаа 6 сарыг улаан гэрлэн дээр зогсож, өнгөрөөдөг ажээ.

19

Хүмүүс унтахын өмнө хайртай болон ойр дотны хүнээ тэвэрснээр шөнө илүү амар тайван унтаж, амардаг бөгөөд түүнээс гадна тархи амраах ач тустай ажээ. 

20

Эмийн савнууд улбар шар өнгөтэй байдаг нь гэрлийн хурц туяаг савны дотогш нэвтрүүлэхгүй байх ач холбогдолтой байна.

21

Ихэнх шороо тоос нь бурхан болсон хүний арьснаас үүдэж, бий болсон байдаг.

22

Дуучин Лэйди Гага (Lady Gaga) болон жүжигчин Брэд Питт (Brad Pitt) нар олны танил болохоосоо өмнө хоёул шөнийн цэнгээний газрын бүжигчид байжээ.

23

Хүний тархины 75% нь уснаас бүрддэг.

24

Билл Косби (Bill Cosby) гэх эрхмийн 1987 онд хийсэн кино түүний сэтгэлд нийцээгүй бөгөөд улмаар олон нийтээс хийсэн киног нь үзэхгүй байхыг хүсч байжээ.

25

Самар бол тэсрэх бөмбөг хийх олон найрлагуудын нэг юм.

26

Нэрт жүжигчин Чарли Чаплин (Charlie Chaplin)-ийг 1972 онд Оскарын шагнал гардан авахад, үзэгчид  12 минутын турш алга ташиж, баяр хүргэж байжээ.

27

Япон улсын Окинава дахь арал дээр амьдарч буй хүмүүсийн дотор 450 гаруй 100-аас дээш настай хүмүүс амьдардаг бөгөөд төдий чинээ уг газрыг дэлхий дээрх хамгийн "эко" газар хэмээн нэрлэдэг байна.

28

Нэгэн үл мэдэгдэх залуугаас "NASA"-д хаягласан хачин жигтэй захидал ирж байсан бөгөөд тэрээр "Миний гараг дээр газардахын тулд 20 доллар төлөх хэрэгтэй" хэмээн бичсэн байжээ.

29

Шумбагч завины ариун цэврийн өрөөг ашиглаж байгаад 46 хүн гэмтэж байснаас гадна 4 хүн харамсалтайгаар амь насаа алдаж байсан байна. 

30

Гадилны шэйк уух нь шарталтын эсрэг хамгийн сайн нөлөөг үзүүлдэг.

Танд эдгээр баримтуудаас аль нь илүү их сонирхолтой санагдаж байна вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()