Хүн болон амьтдын эд эрхтнүүд ямар үнэтэй байдаг вэ?

Хүний болон амьтдын эд, эрхтнийг хар зах дээр хууль бусаар санаанд оромгүй өндөр үнээр худалдаалдаг байна. Эдгээр нь эрэлт ихтэй байдаг төдийгүй жилээс жилд үнэ нь өсч, эрэлт нь нэмэгдэж байдаг. Хамгийн гол нь эдгээрийг худалдаалж байгаа хүний баг зүүсэн аймшигт алуурчдын мөнгө олох гол эх үүсвэр нь сул дорой амьтад, хүмүүс байх аж. Ингээд та бүхэндээ хүн болон амьтдын хамгийн үнэтэй зарагддаг эд эрхтнүүдийг танилцуулъя. 

Хүн болон амьтдын эд эрхтнүүд ямар үнэтэй байдаг вэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Хүний цус- 57 литр= 335 доллар

Мөнгөний хэрэгцээ гарсан хүмүүс өөрсдийн цусаа худалдах явдал сүүлийн үед газар аваад байна. Тэдний цусыг худалдаж авсан хүмүүс хар зах дээр багц болгон зардаг бөгөөд үүнийг нь зайлшгүй шаардлага гарсан, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа өвчтэй хүмүүс болон тэдний гэр бүлийнхэн үнэ мөнгийг нь үл анзаарч худалдан авах нь бий. Гэвч хүн бүрийн цусны бүлэг өөр, таарах таарахгүй гэхчлэн янз янз байх тул яг тохирох цусыг олох хүндрэлтэй байдаг аж. 

Хүний цус- 57 литр= 335 доллар

2 Эр бэлгийн эс- 5,000 доллар

Үнэхээр л хар зах дээр байхгүй зүйл гэж үгүй. Бүхэл бүтэн хүнийг бий болгох эсийг хүртэл зарж байх юм. Ганц бие боловч хүүхэд төрүүлэх чин хүсэлтэй эмэгтэйчүүд эр бэлгийн эсийг худалдаж аван, суулгуулж, эх хүн гэх цол зүүдэг бол үр тогтоох боломжгүй эрчүүд, хар захаас эс худалдаж аваад эхнэртэй суулгаж эцэг эх болдог гэнэ.

Эр бэлгийн эс- 5,000 доллар

3 Нүдний эвэрлэг бүрхэвч- 15,000 доллар

Хүний биеийн хамгийн эмзэг эрхтэн болох нүдээ зөв зүйтэй арчилж, анхаарал халамж тавиагүйн улмаас хараа муудаж, цаашлаад хараагүй болох нь бий. Нэгэнт аливаа зүйлсийг харж чадахгүй болсон хүмүүс хар зах дээрээс нүдний эвэрлэг бүрхэвч, нүдний алимыг 15,000 доллараар худалдаж авч, мэс засалд ордог байна. Худалдаачид ихэвчлэн хууль бусаар хүн наймаалж, нүдийг нь авдаг гэх бөгөөд үнэхээр мөнгөний хэрэгцээ гарсан хүмүүс тэдэнд нүдээ худалддаг гэнэ. 

Нүдний эвэрлэг бүрхэвч- 15,000 доллар

4 Хүний бөөр- 200,000 доллар

Хар зах дээр хамгийн эрэлт өндөртэй байдаг хүний эрхтэн бол бөөр юм. Хүний наймаа эрхлэгчид бусдын бөөрийг худалдаж авах, мансууруулж байгаад хүчээр авах, хулгайлах гэхчлэн аймшигт аргуудыг хэрэглэж, бөөр цуглуулж үүнийгээ хэрэгтэй болсон хүнд нь өндөр үнээр худалддаг. Хүн хоёр бөөртэй тул нэгийгээ алдсан ч цааш амьдрах боломжтой байдаг тул нь хар захад бөөрний нийлүүлэлт өндөр байдаг аж. 

Хүний бөөр- 200,000 доллар

5 Хүний уушиг- 312,000 доллар

Уушигны үрэвсэл, хавдар зэргээс болж, алтан амиа алдах дээрээ тулсан хүмүүс хаанаас, хэр хэмжээний мөнгө төлөхөөс үл хамаарч, хүний уушиг худалдаж авдаг. Мэдээж үүнийг худалдаж авахын тулд урьд өмнө сонсож ч байгаагүй асар их хэмжээний мөнгийг цуглуулсан байх шаардлагатай юм. Үхэх эвсэл амьдрах нь зөвхөн шилжүүлэн суулгах уушиг олдсон эсэхээс хамаарах аж. 

Хүний уушиг- 312,000 доллар

6 Хүний элэг- 600,000 доллар

Жилд 6,000 гаруй элэг шилжүүлэн суулгах мэс засал хийгддэг бөгөөд 11,000 хүн шилжүүлэн суулгах элэг олж чадаагүйн улмаас мэс заслаа хойшлуулдаг юм. Харин хүний элгийг цахим сүлжээгээр дамжуулан худалдаалдаг төдийгүй асар өндөр үнэ хүрдгээс хүний наймаа, хулгай ихсэж байна. Бусдын мөнгөний шуналаас болж алтан амиараа хохирсон хүмүүс эргээд хэн нэгний амийг аварч байдаг утгагүй хууль амьдралд үйлчлээд уджээ.

Хүний элэг- 600,000 доллар

7 Хүний зүрх- 997,000 доллар

Зах зээлд хамгийн өндөр үнээр худалдаалагддаг хүн болон амьтны эд эрхтэн бол зүрх аж. Зүрхгүй бол хүн ганц ч хором амьдарч чадахгүй бөгөөд урт удаан амьдрахын тулд өвчтэй хүмүүс зүрхний эрэлд гардаг юм. Жилд 2,000-3,000 зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийгддэг төдийгүй 122,000 хүн яаж ч чадахгүй дараагийн ээлжийг хүлээж, донор гарч ирээсэй хэмээн залбирч суух хэрэгтэй болдог. Харин зүгээр суусаар амиа алдахыг хүсээгүй хүмүүс хамаг эд хөрөнгөө зараад ч хамаагүй хүний зүрх худалдаж аван, амиа аврахыг хүсдэг байна. 

Хүний зүрх- 997,000 доллар

8 Зааны соёо- 1кг= 3,000 доллар

Африкийн нэрийн тэмдэг болсон заан нь сүр хүч, өвөрмөц төрхөөрөө олныг гайхшруулдаг билээ. Харин тус сүрлэг амьтны тоо толгой шуналт хүмүүсийн уршгаар өдрөөс өдөрт багасч байна. Африкд өдөрт л гэхэд 100 гаруй заан хулгайн анчдын буунд өртөж, амиа алдда хэмээх судалгаа байдаг ажээ. Учир нь зааны соёо нь хүн төрөлхтөний амьдралын салшгүй нэг хэсэг болсон олон зүйлсийн гол түүхий эд материал юм. Жишээлбэл хиймэл шүд, хөгжмийн зэмсэг, биллиардын бөмбөг зэргийг зааны соёогоор хийдэг бөгөөд үүнээс үүдэж олон мянган заан хүний гарт амиа алдсаар байна. 

Зааны соёо- 1кг= 3,000 доллар

9 Цасны ирвэсийн арьс- 4,000 доллар

Тус амьтны гоёмсог сайхан арьс, үс нь хар зах дээр 4,000 доллараар худалдаалагддаг. Тэдний арьсаар үслэг эдлэл, хүрэм зэргийг урладаг бөгөөд энэ нь зах зээлд эрэлт өндөртэй байдаг юм. Тиймдээ ч мөнгө олох гэсэн хулгайн анчид цасны ирвэсийг олон тоогоор хөнөөж, улсын хамгаалалтанд авахаас өөр аргагүйд хүргээд байна. Ганц арьс ч биш мах, хумс, гавал зэргийг хар зах дээр өндөр үнээр наймаалдаг юмсанж. 

Цасны ирвэсийн арьс- 4,000 доллар

10 Панголиний хайрс- 1 кг = 3,000 доллар

Дэлхийн хамгийн ховор амьтдын тоонд багтах панголин нь хөхтөн амьтдын тоонд багтдаг бөгөөд нэр нь “pengguling” хэмээх Малайз үгнээс гаралтай аж. Түүний цээжний урт нь 30-88 см, жин нь 4,5-27кг жинтэй байдаг. Бие нь ромбо хэлбэрийн хайрстай бөгөөд нүүр, гэдэс болон хөлнийх нь дотор тал нь л ширүүн богино үстэй аж. Сүүлийн үед тус амьтны сүрлэг хайрс болон махыг ашиглаж мөнгө олох хүсэлтэй хүмүүс олширч, панголины тоо толгойг бууруулж байна. 2014 онд гэхэд л 125 гаруй хулгайн анчдыг баривчилж, агнасан панголинийг хурааж авсан байдаг. Харамсалтай хэдий ч тэднийг хөнөөх хүмүүсийн тоо улам бүр ихэсч байгаа билээ. 

Панголиний хайрс- 1 кг = 3,000 доллар

11 Туйлын баавгайн арьс- 10,000 доллар

Үслэг эдлэл мөрөн дээрээ тохож, бусдад чинээлэг харагдахыг хичээсэн хүмүүсийн хүслээс болж маш олон туйлын баавгай анчдын гарт амиа алдаж байна. Тус амьтны нэг хүрэм хийж хүрэлцэхүйц хэмжээний арьс нь л гэхэд хар зах дээр 10,000 доллараар худалдаалагддаг тул мөнгөний төлөө амиа өгөхөөс ч буцахгүй хүмүүс тэднийг агнах гэж асар олуулаа дайрч байгаа юм. Гэвч дэлхийн дулаарлаас үүдэлтэй, туйлын мөс хайлах болсон нь цагаан баавгайд аюул заналхийлээд байна.

Туйлын баавгайн арьс- 10,000 доллар

12 Хирсний эвэр- 1кг = 65,000 доллар

Сүүлийн үед тоо толгой нь асар ихээр цөөрөх болсон хирс нь хулгайн анчдын гол ан, баяжих эх үүсвэр нь болдог юм. Учир нь хирсний эвэр Азид маш эрэлттэй байдаг төдийгүй алтнаас ч илүү үнэ хүрдэг. Интерьер чимэглэлд хэрэглэгддэг тус эвэрнээс болж өдгөө хирс гээч амьтан устах аюулд орж, хар захад эрэлт нийлүүлэлт  нь өссөөр байгаа нь эмзэглүүштэй.

Хирсний эвэр- 1кг = 65,000 доллар

13 Могойн хор- 1 литр = 215,000 доллар

Могойн хор нь хүний биед аймшигт хор хөнөөлийг үзүүлдэг. Мөн хортой могойнд хатгуулж амиа алдсан хүмүүс ч олон байдаг. Гэвч энэ хор ямар ид шидтэй болоод асар өндөр үнээр зарагдаж байгааг та гайхаж байж мэднэ. Учир нь могойн хор нь бүх төрлийн хорт хавдартай тэмцэж, өвчнийг эдгээдэг шидтэй байх юм. Тиймдээ ч хар зах дээр эрэлт, үнэ өндөртэй байдаг байна.

Могойн хор- 1 литр = 215,000 доллар

14 Баавгайн цөсний хөндий- 500 гр = 220,000 доллар

Баавгайн цөсний хөндий нь ирээдүйн эрүүл мэндийн салбарт дэвшил хийж, олон өвчнийг анагаах үнэт эрдэнэ болох гэнэ. Энэ нь бүх төрлийн өвчнийг анагаахад тус болох төдийгүй хүмүүсийн дунд хамгийн эрэлттэй байгаа амьтны эрхтэн юм. 

Баавгайн цөсний хөндий- 500 гр = 220,000 доллар

15 Тотаобоа загасны давсаг- 250,000 доллар

Тус загасны давсаг нь хүний арьсыг гоёмсог торгон болгоход чухал нөлөө үзүүлж, арьсны өвчлөлийг үгүй хийдэг аж. Мөн Мексикчууд загасны давсагийг хар тамхи тээвэрлэх сав болгон ашиглах нь бий. Тиймдээ ч Тотаобоа загасны тоо толгой ихээр буурч, агнах хүмүүс олширч байна. Маш өндөр үнэ хүрэх тэдний давсаг нь их биенээсээ хэд дахин их үнэтэй байдаг билээ.

Тотаобоа загасны давсаг- 250,000 доллар

Монголд ийм зүйл болдог болов уу? 

34
таалагдаж байна

61
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()