Сурталчилгаа (15)
Хаах

Зураг түүх өгүүлнэ гэж энэ дээ

Зураг бүр баяр хөөр, уйтгар гуниг гээд өөр өөрийн гэсэн түүхийг агуулж байдаг билээ. Өнгөрсөн цаг хугацаанд болж өнгөрсөн бүх л зүйлсийг бид өнөөдөр түүх болон үлдсэн зурагнуудаас л олж харж болох юм. Тэгвэл бид та бүхэндээ таны заавал үзэх ёстой түүхэн ховор 40 гэрэл зургийг хүргэж байна.

Зураг түүх өгүүлнэ гэж энэ дээ

1

Хэсэг жуулчид дэлхийн 7 гайхамшгийн нэг болох Гизагийн Пирамид дээр наранд биеэ шарангаа амарч байгаа нь...

2

Өдгөө дэлхийн олон улс оронд салбартай болсон алдарт "Disneyland" паркийн нээлтийн үеэр сэтгэл хөдлөн явж буй Уолт Дисней (Walt Disney), 1955 он.

3

Австрали улсад орших "Sydney Opera House" буюу Сиднейн дуурийн театрийн барилгын ажил эд хийгдэж байгаа нь, 1973 он.

4

Дөнгөж төрсөн ихрүүдийг Берлиний хана давуулан эцэг эхчүүддээ харуулах гэж хичээж буй хосууд, 1961 он.

5

Эрх чөлөөний хөшөөний зүүн гарыг бүтээх барилгын ажил эд хийгдэж байгаа нь, 1882 он.

6

Германий бөмбөгдөгч онгоцнууд Их Британийн нийслэл Лондон хот руу дайралт хийсний дараа, 1940 он.

7

Алдарт "Rushmore"-ийн уулан дахь хөшөөг барих барилгын ажил эд хийгдэж байгаа нь, 1930 он. Энэхүү гайхалтай барилгын ажлыг хийхийн тулд уулыг цөмлөсөн бөгөөд энэ үед гарсан боржин чулууны жин 500 гаруй тонн болсон гэдэг.

8

АНУ-д тохиолдсон эдийн засгийн хямралын үеийн Нью Йорк хотын төв парк...

9

АНУ-ын Сан Франциско дахь "Golden Gate Bridge"-ийн барилгын ажил эд хийгдэж байх үед наана нь загасчилж буй залуус, 1930 он.

10

АНУ-ын нийслэл Вашингтон хотод орших алдарт "Цагаан ордон"-ын дээврийн барилгын ажил хийгдэж байгаа нь, 1859 он.

11

Нюрнберг (Nurnberg) хотод жонглёр хийж буй АНУ-ын ирээдүйн ерөнхийлөгч Жон Кеннеди (John Kennedy), 1937 он.

12

ОХУ-ын Ломоносовын Их сургууль, 1940 он.

13

Ижил хүйстэн эмэгтэйг баривчилсан Америк цагдаагийн авсан зураг, 1940 он.

14

Нөхрийнхөө Ричард Никсон (Richard Nixon)-той хийж буй мэтгэлцээнийг нууцаар үзэж байгаа Жаквилин Кеннеди (Jacqueline Kennedy), 1960 он.

15

Дэлхийн хөгжмийн урлагийн нэгэн үеийн домог, томоохон төлөөллүүдийн нэг байсан Битховен (Beethoven)-ийг таалал төгссөний дараа түүний царай төрхийг шавраар ийн дүрсэлж байжээ.

16

Дайны үеэр эвдэрч, хэмхэрсэн барилгын ханан дээр эрээчиж буй Молдав цэрэг, 1992 он.

17

Украйны гимнастикийн шигшээ багийн нийт бие бүрэлдэхүүн гэрэл зургийн хальснаа ийн үлджээ, 1942 он.

18

Дэлхийн I дайны үеэр бэлхүүснээсээ дооших биеийн хэсгээ алдаж, зэрэмдэг болсон цэрэгт эмч нар тусгайлан хувцас хийж өгчээ.

19

Германчуудын агаарын довтолгооноос амьд гарахыг эрмэлзсэн Англичууд Элдвиж (Aldwych)-ийн метроны буудлын хонгилд нуугдаж байгаа нь, 1940 он.

20

Вьетнамын дайны үеэрх Ханой хотын дүр зураг, 1967 он. Агаарын бөмбөгдөлтөөс амьд гарахын тулд Вьетнамчууд муу усны хоолойнд орж, нуугддаг байжээ.

21

Нэрт зураач Фрида Кало (Frida Kahlo)  4 настай байхдаа тус зургийг авахуулжээ. 1911 он.

22

Дуучин Дэвид Боуи (David Bowie) "The Hunger" кинонд хамтран тоглосон жүжигчин Катрин Денев (Catherine Deneuve)-тэй шатар тоглож сууна, 1982 он.

23

Гайхалтай дуучин, хөгжмийн зохиолч Элтон Жонн (Elton John) өөрийн хувийн нисдэг тэргэндээ төгөлдөр хуур тоглож байна, 1976 он.

24

Хүн бүхний сайн танил жүжигчин Чарли Чаплин (Charlie Chaplin) болон хувьсгалч Махатма Ганди (Mahatma Gandhi) нар... 

25

Жүжигчин Роберт Энгланд (Robert Englund) "’A Nightmare on Elm Street" киноны зураг авалтын үеэр багахан хөгжилджээ, 1984 он.

26

Уэльсийн гүнж Диана (Diana) бяцхан охин байхдаа өөрийн тэжээвэр амьтантайгаа зургаа авахуулжээ. 

27

"Чаплин"-ийн дүрд хувирсан Попын хаан Майкл Жейксон (Michael Jackson)...

28

Хөлбөмбөгийн спортын шилдэг тамирчин Криштиану Роналду (Cristiano Ronaldo) ээжийнхээ хамт... 

29

Ханхүү Чарльз (Charles) шинэ бүжиг сурч, цагийг зугаатай өнгөрүүлж байгаа харагдана, 1980 он.

30

Гайхалтай чадварлаг, охидын зүрх сэтгэлийг эзэмдэгч жүжигчин Клинт Иствуд (Clint Eastwood) 1956 онд тус өвөрмөц зургийг татуулжээ. 

31

Английн нэрт төрийн зүтгэлтэн Уинстон Черчилль (Winston Churchill)...  

32

Алис Лиддел (Alice Liddell ) бяцхан охин байхдаа тус зургийг авахуулжээ. Энэхүү охины амьдралаас сэдэвлэн бид бүхний сайн мэдэх "’Alice in Wonderland" кино зохиолыг бичсэн байдаг. 

33

Алдарт "Walt Disney" кино компанийг үүсгэн байгуулагч Волт Дисней (Walt Disney), 1939 он.

34

Зохиолч, жүжигчин Уиллард Скотт (Willard Scott) алиалагч болсон нь... 

35

Цуутай гэмт хэрэгтэн хосууд болох Бонни (Bonnie) болон Клайд (Clyde) нар... 

36

Нэрт жүжигчин Софи Лорен (Sophia Loren) үзэсгэлэнт төрхөөрөө олныг алмайруулж байна.

37

"Moulin Rouge" дэх бүжигчин бүсгүйчүүд хувцсаа өмсөж, гоёцгоож байгаа нь сонирхол татна, 1924 он. 

38

Диснейн кино компанийн ажилчид үдийн цайндаа орж байна.  

39

Австри-Унгарийн хаан ширээний залгамжлагч Арчдүйк Франз Фердинанд (Archduke Franz Ferdinand) эхнэрийнхээ хамт явна, 1914 он.

40

Энэтхэгийн ерөнхий сайд Индира Ганди (Indira Gandhi), жүжигчин Чарли Чаплин (Charlie Chaplin) болон Энэтхэгийн анхны ерөнхий сайд Жавахарлал Неру (Jawaharlal Nehru) нар Швейцарь улсад уулзсан үеийн зураг, 1953 он. 

41

Хонг Конгийн алдарт жүжигчин, тулааны урлагийн мастер, Брьюс Ли (Bruce lee), чача бүжиглэж байна. 1958 он

Танд аль зураг хамгийн их таалагдаж байна вэ? 

109
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()