Жингээ хасах үр дүнтэй 6 арга

Эмэгтэй хүн бүрийн туйлын хүсэл бол мэдээж гуалиг сайхан бие галбиртай болох байдаг. Харин жингээ хадгалах болоод турах асуудал  тухайн хүнээс чамгүй их хөдөлмөр, тэвчээрийг шаарддаг юм. Дасгал хийж хөлсөө урсгана, хоолоо сойж ходоодоо гомдооно. Харамсалтай нь, тэдгээр зүйлсгүйгээр жингээ хасах нь бараг боломжгүй мэт санагдана. Гэвч тэдгээрийг өөртөө ирэх дарамт болголгүйгээр энгийн хэрнээ системтэй аргаар турж болдог байна. 

Жингээ хасах үр дүнтэй 6 арга

1 Тууштай байх

Хэрвээ турахаар шийдсэн л бол мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэх хэрэгтэй. Ямарваа фитнес, спортын төрлөөр хичээллэж эхэлвэл, яавч дундаас нь хаяж болохгүй юм. Эсрэгээрээ анх байснаасаа илүү сөрөг дагаварт хүргэж болзошгүйг санаарай!

Тууштай байх

2 Турж буй явцаа хянах

Турж байгаа явц, биеийн өөрчлөлтөө тэмдэглэн, зургаа авах нь илүү үр дүнтэй бөгөөд шантраахгүй байх тустай. Сэтгэл дундуур, бүхнийг орхихоор шийдсэн үед өөрийн өөрчлөлтөө хараад урам орох болно шүү.

Турж буй явцаа хянах

3 Идэвхитэй амьдрах

Аль болох идэвхтэй амьдралын хэвшлээр амьдарч, шатаар гарах, буухдаа ч гүйж, ямагт хөдөлгөөнтэй байхыг хичээгээрэй.

Идэвхитэй амьдрах

4 Гэр бүл, найз нөхдөөсөө тусламж хүсэх

Гэр бүл, дотны найз нөхдөөсөө харамгүй тусламжыг хүсч, өөрийгөө зоригжуулах хэрэгтэй. Тэдгээр хүмүүс таны зорилгыг сануулж, илүү идэвхтэй, эрчтэй амьдрах хүчийг бэлэглэх болно.

Гэр бүл, найз нөхдөөсөө тусламж хүсэх

5 Системтэй бай

Хооллох хэв маяг, дасгал хөдөлгөөнийг нарийн тооцоолж, аль болох системтэй байх хэрэгтэй. Мөн хооллох хэв маягаа өөрчилж, илчлэгийн хэмжээг тооцоолж болох юм.

Системтэй бай

6 Өөрийн турах арга барилыг ол

Хичнээн жин хасахыг хүсэвч санаснаар болохгүй үе бий. Тэр нь ердөө өөрт тохирох аргаа олоогүйтэй л холбоотой юм. Хүн бүрийн биеийн онцлог өөр учраас турах арга ч гэсэн өөр байж болно шүү дээ.

Өөрийн турах арга барилыг ол

Өөрийн турах арга барилаасаа бидэнтэй хуваалцаарай!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()