Япончуудын хамгийн гаж шоунууд

Этгээд хачин зан үйл, ёс заншил, баяр наадмуудаараа дэлхий нийтийн анхаарлын төвд үргэлж орж байдаг Япончуудын тухай сонирхол татам мэдээлэл та бүхэнд таалагддаг гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр бид та бүхэндээ Их наран улсад зохиогддог хамгийн хачирхалтай тэмцээнүүдийн тухай сонирхуулъя гэж бодлоо. Та магадгүй эдгээр тэмцээнүүдээс санаа авч, найз нөхөд болон ажлынхаа хамт олны дунд сонирхолтой тэмцээн зохиож болох юм.

Япончуудын хамгийн гаж шоунууд
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

15 "Шавж үлээх"

Японы хамгийн алдартай телевизийн шоу нь олон сая хүнийг зурагтын өмнө уяж чаддаг сонирхолтой хэрнээ хачирхалтай тэмцээнүүдийн нэг бөгөөд хоёр хүн тусгай хоолой ашиглан жижиг шавьжийг нэгнийхээ аманд хийхийн тулд хоорондоо өрсөлддөг бөгөөд түрүүлж аманд нь ортол тухайн шавжийг үлээж чадсан оролцогч нь ялагч болдог байна. Дотор арзайлгам амьд шавжийг хэн залгихыг хүсэх билээ.

14 "Эмэгтэйг нүцгэлэх"

Япончууд эртнээс сексийн өвөрмөц ёс заншилтай ард түмэн байсан бөгөөд тэдний секстэй холбоотой зүйлд өгөх ач холбогдол бусад зүйлтэй харьцуулахад хамаагүй их бөгөөд төдий чинээ заримдаа хачирхалтай санагдах нь бий. "Эмэгтэйг нүцгэлэх" тэмцээн нь тусгай бэлдсэн талбай дээр араас татах үед уналгүй тогтож үлдэх хэрэгтэй бөгөөд ингэж чадвал тоонууд бүхий газрууд руу теннисний бөмбөг шидэж, ард нь зогсож буй бүсгүйг нүцгэлэх ёстой гэнэ.

13 "Гулгах"

Нийт 20 биеэ тосолж, наран шарлагийн хувцас өмссөн халуухан охид дээр гулгаж, хамгийн түрүүнд барианд орох ёстой бөгөөд үүний дараа оролцогчид нэгэн рүүгээ бөмбөлөг шидэж, нэгнийгээ онох ёстой байдаг байна. Зөвхөн эрчүүд оролцдог энэхүү тэмцээнд оролцохыг хүссэн залуус олон байдаг ажээ.

12 "Зөөлөн чихэр идэх"

Таазнаас унжуулсан зөөлөн чихрүүдийг багийн гишүүд нэг нэгээрээ хэцүү нөхцөлд идэх ёстой бөгөөд хамгийн хурдан хугацаанд даалгаврыг биелүүлж чадсан баг нь ялалт байгуулдаг байна. Ингэхийн тулд оролцогчдын амыг чөлөөтэй хөдөлгөхгүй байх үүднээс резинээр уяж, биеийг нь хананд бэхлэсэн утсаар татаж, чангаадаг ажээ.

11 "Бодит шоу"

Цахим ертөнцөд "Eggplant" гэх нэрээрээ алдаршсан тэрээр Японы инээдмийн жүжигчин бөгөөд нэгэн сонирхолтой реалити шоуг интернет орчинд үндэслэн хийх болсон нь ямар ч идэх хоол, өмсөх хувцасгүйгээр жижиг өрөөнд хоригдох бөгөөд төрөл бүрийн тэмцээн санаачилж, өөрөө оролцож, ялалт байгуулах бүртээ хэн нэгнээс мөнгө авах гэнэ. 10.000 доллартай болох хүртлээ тэрээр өрөөнөөсөө нэг ч алхам холдохгүй гэсэн зорилго тавиад байгаа юм байна.

10 "Мумми болох"

Оролцогчоос асуулт асуух бөгөөд хариулж чадахгүй бол тусгай бэлтгэсэн төхөөрөмжийн тусламжтай биеийг нь цагаан даавуугаар ороож, муммины бунханд хийх бөгөөд ингэсэн нөхцөлд тухайн оролцогч ялагдал хүлээсэн гэж үздэг аж.

9 "Багийн тулаан"

"Багийн тулаан" гэх нэртэй тэмцээн нь хамгийн сонирхолтой тэмцээнүүдийн нэг бөгөөд багуудын бүх гишүүд тусгай тавцан дээр гарч зогсож, хөгжмийн ая явах үед бөмбөгөнд оногдохгүйгээс гадна уналгүй тэсч үлдэх хэрэгтэй. Энэ үед аль багаас хамгийн олон гишүүн тавцан дээр үлдэж чадсан байна, тэр баг нь ялалтыг авдаг гэнэ.

8 "Айдас"

2013 оноос эхлэн үзэгчдийн хүртээл болох болсон уг шоу нь хамгийн өвөрмөц тайз засалттай шоу гэж олон хүнээс эерэг үнэлгээ аваад байгаа бөгөөд асуултанд хариулж чадахгүй юм уу эсвэл, буруу хариулвал оролцогчдыг тогтоож байгаа нарийнхан тавцан аажим аажмаар багасч, улмаар доош харанхуй нүх рүү унадаг байна. Энэ нь мэдээж хэрэг аюулгүй хэдий ч, оролцогчдод өөрийн эрхгүй айдас төрүүлдэг байна.

7 "Амттан амтлах"

Тодорхой нэг өгсөн даалгаврыг амжилттай биелүүлж чадахгүй бол хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэрэгцээг хангадаг эд зүйлс шиг урласан бүтээгдэхүүнийг амтлах шийтгэлээр шийтгүүлдэг бөгөөд энэ нь нэг бол амттан эсвэл хүн идэхийн аргагүй зүйл байдаг аж.

6 "Ухаалга хана"

Үзэгчдийн хамгийн ихээр үзэж сонирхдог тэмцээнүүдийн нэг болох "Ухаалга хана" нь хамгийн сонирхолтой шоу бөгөөд хосоороо болон ганцаараа зориулалтын бэлдсэн тавцан дээр өөдөөс ирэх дүрс бүхий ханаар нэвтрэх хэрэгтэй бөгөөд ханан дээр оролцогчийг ямар байдалтай ханаар нэвтрэхийг зааж өгсөн дүрс байдаг байна. Хэрвээ уг дүрснүүдийг яг адилхан дуурайж чадвал ханаар төвөггүйхэн гарч чадах нь ээ.

5 "Дэлхийн төгсгөл"

Тэмцээн гэхээсээ илүүтэй зэрлэг байгальд байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэх үүднээс ан амьтдын хажууд тусгай хамгаалалттай саван дотор орж, тэдгээр амьтдыг ойроос харах боломжийг олгодог байна. Гэвч аливаа зүйл эрсдэлтэй байдаг учраас энэхүү саванд орж үзэхийг хүсэх хүн тун цөөхөн байдаг гэнэ.

4 "Бако Бако"

Бас нэгэн төрлийн эмэгтэйчүүдийн хувцсыг тайлах тэмцээн бөгөөд оролцогчдоос асуулт асууж, хариулж чадахгүй бол хувцсаа нэг нэгээр нь тайлах ёстой аж. Мөн оролцогчид бүжгийн хөдөлгөөийг харж байгаад зарим зүйлийг таах хэрэгтэй болдог байна.

3 "Такешигийн цайз"

Төрөл бүрийн сонирхолтой даалгавруудыг биелүүлэх хэрэгтэй бөгөөд ингэхийн тулд оролцогчдоос дээд зэргийн авхаалж самбаа, ур чадвар, заль мэх, хурд хүч шаардагддаг байна. Уг тэмцээнийг дэлхийн олон улс оронд шууд дамжуулан үзүүлдэг бөгөөд "Takeshi's Castle" гэх нэртэй тэмцээн юмсанж.

2 "Кинникү Банзүкэ"

Хоёр гар дээрээ тогтож, тусгай бэлдсэн газруудаар хамгийн хурдан хугацаанд явж өнгөрөх хэрэгтэй бөгөөд уг хүнд хэцүү даалгаврыг хэр баргийн аавын хүү, ээжийн охин биелүүлж чаддаггүй аж.

1 "Нинжа дайчин"

Хамгийн тэсвэр тэвчээртэй, хүч чадалтай, эр зоригтой хүнийг шалгаруулах зорилготой энэхүү тэмцээнийг Ази тивийн олон сая хүн шимтэн үзэх дуртай байдаг гэнэ. Бие физиологийн хөгжил сайтай хүмүүст тохирсон тэмцээн гэж үзэх хүмүүс цөөнгүй байдаг бөгөөд нийт 3 үеэр явагддаг байна. 

24
таалагдаж байна

17
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()