Гэртээ тарихад тохиромжтой агаар цэвэрлэдэг 10 ургамал

Өнгө ялдам цэцэгс, ургамал нь гэрт тань өнгө нэмэхээс гадна агаарыг цэвэршүүлж, аз жаргал бэлэглэж байдаг. Харин хүмүүс чухам ямар цэцэг, ургамал нь илүүтэй бидний эрүүл мэндэд тустай байдаг тухай төдийлөн сайн мэддэггүй. Иймд заавал гэрийн эзэгтэй нар гэлтгүй, өөртөө анхаардаг, гэр бүлдээ хайртай хүн бүхэнд зориулж, гэртээ тарихад тохиромжтой агаар цэвэрлэдэг ургамалуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Гэртээ тарихад тохиромжтой агаар цэвэрлэдэг 10 ургамал
ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа

Агаар чийгшүүлдэг 5 цэцэг

1. Нөмөргөнө

Эмэгтэйчүүдэд ээлтэй хэмээдэг нөмөргөнө цэцэг нь айл гэрт аз жаргал, халуун дулаан энергийг бэлэглэж байдаг. Үүнээс гадна агаарыг чийгшүүлж, элдэв нянг устгах шидтэй үзэсгэлэнт ургамал юм. Энэ нь 45 өөр төрөл байдаг бөгөөд та сайн арчилж чадвал 3-9 сарын турш тус ургамал нь үзэсгэлэнт цэцэгтэй байх боломжтой. Үүнийг эмэгтэй хүнд бэлэг болгож өгөх нь хамгийн сайн сайхныг хүсч байгаагийн илрэл хэмээн үздэг байна. 

2. Кофены мод

Кофены нийтдээ 50 гаруй төрөл Мадагаскар болон Маскарын арлуудад ургадаг юм. Тус мод нь 15-20 см хүртэл ургадаг бөгөөд сайн арчилбал 1.5 м хүрдэг аж. Анхилуун үнэртэй цэцэгнүүд хэд хэдээрээ багцалж ургадаг төдийгүй агаарыг чийгшүүлж, цэвэршүүлдэг шидтэй.

3. Мирт (Myrtus)

Энх тайван, эрүүл мэнд, аз жаргал, залуу насны бэлэг тэмдэг болсон Мирт нь гэр оронд баяр хөөрийг авчирдаг аж. Тус ургамал нь агаарыг цэвэршүүлж, нян бактерийг устгаж байдаг төдийгүй таниас тийм ч их арчилгаа шаардахгүй давуу талтай. Монголд бол зөвхөн тасалгаанд ургуулах боломжтой бөгөөд хөрсийг хатаалгүй тогтмол сайн услах хэрэгтэй. 

4. Эрхэмсэг Лавр (Laurus nobilis)

Энэ нь эрхэмсэг байдал, хүч сүрийг илэрхийлдэг бөгөөд гэрт тарьж ургуулахад маш тохиромжтой билээ. Агаарыг чийгшүүлж, ариутгах үүрэгтэй бөгөөд гэр доторх жижиг нянг үгүй хийдэг. Мөн та тус ургамалын навчыг хатааж хоол амтлах зорилгоор ашиглаж ч болно. 

5. Үрлэн лимон

Жимсний мод тарих талаар хүн бүр бодоод байдаггүй. Гэвч энэ нь маш шинэлэг бөгөөд гайхалтай санаа юм. Энэ нь гэрт тань сайхан үнэр бэлэглэх төдийгүй цэвэр агаарыг авчрах аж. Тус ургамалыг тогтмол услаж, нар тусах газарт тавьж ургуулаарай. 

Агаар цэвэршүүлж, илүүдэл чийгийг шингээдэг 5 цэцэг

1. Агар мод

Япон улсад тус модыг өөртөө сүнс, бурхадыг агуулдаг хэмээн үздэг билээ. Түүнийг гэртээ тарьж ургуулснаар илүүдэл чийгшилийг өөртөө сорж аван, бохирдлыг шингээдэг юм. Мөн эргэн тойрны хүмүүсийн толгойн өвдөлтийг намдааж, эрч хүчээр сэлбэдэг аж. Та тус ургамалыг тогтмол усалж, анхаарлаа хандуулж байх шаардлагатай байна. 

2. Мөнхрөө цэцэг

Олон наст мөнхийн ногоон, эгц ургадаг тус цэцэг нь 1м гаруй өндөрт хүрдэг. 60-70 гаруй төрөл байдаг бөгөөд 10-г нь тасалгаанд ургуулж болдог юм. Хэрэв арчилгааг сайн гүйцэтгэвэл гэрт цэцэглэдэг төдийгүй агаар цэвэрлэдэг гэдгээрээ маш алдартай билээ. Ялангуяа олон хүн үйлчлүүлдэг газар болон албан тасалгаанд тарьж ургуулвал зохимжтой. 

3. Фикус (Ficus)

Энэ нь агаар дахь хорт бодис, вирус, бактерийг өөртөө шингээж авдаг ургамал билээ. Гэр, албан тасалгаанд ургуулж болохуйц цэцэгсийн нэг бөгөөд гэрт тань өнгө үзэмж нэмж, сайхан энерги бэлэглэдэг аж. Фикус нь маш олон төрөл байдаг төдийгүй зурагт үзүүлсэн Бенжамин Фикус нь 30 м хүртэл ургах боломжтой. 

4. Циссус (Cissus)

Өнгөлөг гоёмсог ургамал нь олон ашигт чанартай. Энэ нь оршин байгаа бүх газраа гэрэлтүүлж, аз жаргал, дулаахан энерги бэлэглэдэг төдийгүй агаарыг цэвэршүүлж, чийгийг өөртөө шингээж авдаг аж. Мөн анхилуун сайхан үнэрийг таны гэрт авчирна. 

5. Каланхоэ ({alanchoe)

Мадгасгар, Канадын арлуудаар ихэвчлэн ургадаг Каланхоа нь элдэв өвчин, шархыг анагаах шидтэй төдийгүй гэр болон тасалгаанд ургуулахад тохиромжтой. Агаарын цэвэрлэж, хүмүүсийн эрүүл мэндийг хариуцаж байдаг бөгөөд үүнийг их услах шаардлагагүй, нарны тусгал сайн ирэхүйц газарт байрлуулахад л хангалттай аж. Өнгө алагласан үзэсгэлэнт цэцэг нь гадаад төрхтэйгээ ижил олон ашигт, давуу чанартай юм. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()