Сурталчилгаа (15)
Хаах

Стивен Хокингийн сонирхолтой амьдрал

Агуу суут ухаантан, шинжлэх ухааны салбарт өөрийн нэрээ мөнхөлж чадсан гайхалтай эрдэмтэн Стивен Хокинг (Stephen Hawking)-ийг танихгүй хүн ховор билээ. Тэрээр 1942 онд Англи улсад мэндэлсэн бөгөөд бага байхаасаа гоц ухаанаараа гайхагдаж, амжилтанд хүрч чадсан юм. Хүн төрөлхтөн түүнийг хар нүхний онолоор илүү сайн мэдэх төдийгүй Стивен Хокенгийн бодит амьдралаас сэдэвлэсэн кино хүртэл байдаг билээ. Ингээд та бүхэндээ нэрт эрдэмтэн, физикчийн ер бусын амьдралын түүхийг танилцуулж байна. 

Стивен Хокингийн сонирхолтой амьдрал

1 Онцгой өдөр мэндэлсэн

Тэрээр 1942 оны 1-р сарын 8-ны өдөр мэндэлсэн бөгөөд түүний төрсөн өдөр нь маш өвөрмөц хэмээгддэг юм. Учир нь тухайн өдөр Италийн нэрт физикч, математикч, философич Галилео Галилей (Galileo Galilei) нас барснаас яг 300 жилийн дараах өдөр юм. Магадгүй Стивен Хокинг, Галилеогийн үргэлжлэл гэх нь ч бий. Үүнээс гадна 1-р сарын 8-нд "Rock & Roll"-ын хаан гэгддэг Элвис Пресли (Elvis Presley), Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ин (Kim Jong-Un) мэндэлсэн байдаг.

Онцгой өдөр мэндэлсэн

2 Эгэл жирийн нэгэн

Стивен Хокинг нь 20 сая долларын хөрөнгөтэй бөгөөд шинжлэх ухааны салбарын хамгийн баян хүмүүсийн нэг билээ. Харин тэрээр энэхүү хөрөнгөө зөвхөн өөрийн хүчээр босгосон юм. Түүний гэр бүл ядуу тарчиг амьдралтай байсан төдийгүй тухайн үед Дэлхийн Хоёрдугаар Дайн эхэлж байсан тул хүн бүрийн амьдрал хүндхэн байжээ. Хокинг эвдэрч муудсан байрнаас хүн амьдардаггүй байшин, цаашлаад машинд хүртэл амьдарч үзсэн нэгэн юм. Улмаар ухаалаг, сэргэлэн чанараараа мөнгө олж, гэр бүлээ тэжээж эхэлжээ.

Эгэл жирийн нэгэн

3 Охидын сургуульд явдаг байсан

Тэдний гэр бүл хүүгээ хөвгүүдийн эсвэл хүйс харгалзахгүй сургадаг сургуульд явуулахыг хүссэн боловч хангалттай мөнгө байгаагүйн улмаас Хокинг охидын сургуульд явах болжээ. Охидын сургууль төлбөрийн хувьд харьцангуй бага төдийгүй бага цагаар хичээл ордог байв. Тиймдээ ч Стивен хэдэн сарын турш охидын сургуульд суралцаж, хожим хөвгүүдийн сургуульд элсүүлсэн байдаг юм. 

Охидын сургуульд явдаг байсан

4 Тийм ч шилдэг сурагч байгаагүй

Хүн бүр л Стивен Хокинг анги бүү хэл сургуульдаа шилдгээр нэрлэгдэж байсан биз хэмээн төсөөлдөг. Гэвч энэ нь үнэнээс хол зөрөх аж. Тэрээр 8 нас хүртлээ уншиж чаддаггүй байсан төдийгүй тун ч муухай бичигтэй, чимээгүй хүүхэд байв. Мөн тэрээр багшийн заасныг ойлгосон боловч, үүнийгээ илэрхийлж чаддаггүй байжээ.

Тийм ч шилдэг сурагч байгаагүй

5 Физикийн ухааныг төгс эзэмшсэн

Тэрээр бага ангидаа тааруу сурагч байсан боловч дунд ангид орж шинжлэх ухааны хичээлүүдийг сонирхох болжээ. Багш болон сурагчид түүний гайхалтай тархи, гүйлгээ ухааныг магтан сайшааж, алмайрдаг байв. Нэг ёсондоо түүнийг физикийн ухааныг төгс эзэмшсэн хэмээдэг аж.

Физикийн ухааныг төгс эзэмшсэн

6 Сэлүүрт завь

Хүмүүс түүнийг төрөлхийн гажигтай төрсөн гэж боддог боловч, тэрээр 20 нас хүртлээ эрүүл саруул тэр бүү хэл сэлүүрт завийн багт харьяалагддаг байв. Коллежид суралцаж хамгийн шилдэг оюутнаар нэрлэгдэж байсан төдийгүй хайр дурлалтайгаа учирч, амьдралаас авч болох хамгийн сайхан бүхнийг хүртэж байжээ.

Сэлүүрт завь

7 Өвчин зовлон

Аз жаргалдаа бялхаж явсан Стивен, 21 насандаа  буюу 1963 онд булчин сулрах өвчтэй болсноо мэдсэн бөгөөд эмч түүнийг хоёрхон жилийн настай хэмээж байв. Түүний биеийн булчингууд аажим аажмаар ажиллагаагүй болж, хөл дээрээ зогсож, сүүлдээ ярихад хүртэл хүндрэлтэй болж иржээ. Харин өнөөдөр тэрээр 74 настай төдийгүй компьютерийн технологийн тусламжтайгаар судалгаагаа цааш явуулж, өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцдаг аж. 

Өвчин зовлон

8 Бурханд итгэдэггүй

Хокинг бол жинхэнэ "атеист" үзэлтэн юм. Тэрээр хорвоо ертөнцийн оршин тогтнолд ямар ч бурхан, буддагийн үүрэг байгаагүй гэдгийг нотлохын тулд маш их хугацааг зарцуулжээ. Түүний алдартай нотолгоонуудаас нэгийг дурьдвал: “Аугаа таталцлын хуулийн ачаар манай дэлхий оргүй хоосонгоос өөрөө бүтсэн. Дэлхий ертөнцийн оршин байгаагийн шалтгаан, хүн бидний оршин байгаагийн шалтгаан бол хорвоогийн юм бүхэн өөрөө өөрийгөө бүтээх чадалтай. Гал асаахад, хөлөөрөө гишгэхэд, инээхэд, хорвоо ертөнцийг өөрийнхөө төлөө ажиллуулахад ямар ч бурхан хэрэггүй.” гэжээ.

Бурханд итгэдэггүй

9 Бооцоо тавихдаа муу

Зарим хүмүүс бооцоо тавьж, асар их мөнгийг хожиж, амьдралаа дээшлүүлэх нь бий. Харин Стивений хувьд тэр талдаа тун ч тааруу аж. Түүний тавьсан мөрий бүр буруу байж таардаг төдийгүй амьдралдаа тавьж байсан ганц ч бооцоо нь эзэндээ ашиг авчирч байгаагүй гэнэ. Энэ талаараа тэрээр "Үнэндээ би их азгүй хүн. Аз намайг үргэлж тойрдог. Гэхдээ би азанд итгэж, гомдож суудаггүй. Зүгээр л энэ бүхнийг өөрөө бүтээх гэж зүтгэдэг юм" хэмээж байжээ. 

Бооцоо тавихдаа муу

10 Исаак Ньютон (Isaac Newton )

Шинжлэх ухаанд өөрийн нэрийг тодоос тод мөнхлөн үлдээж чадсан суут эрдэмтэн Исаак Ньютоныг танихгүй, түүний тухай дуулаагүй хүн гэж үгүй. Харин Стивен Хокинг нь түүнтэй ямар нэгэн зүйлээр холбогддог аж. Ньютон, Хокинг хоёр нэг сургуульд, нэг чиглэлээр илтгэл тавьж байсан удаатай. Мөн Хокинг, Ньютоныг ихэд хүндэтгэж, биширдэг билээ. 

Исаак Ньютон (Isaac Newton )

11 Пап лам Жон Пол II (Pope John Paul II)

Пап лам Жон Пол II  нь нэрт физикч Стивен Хокинг үнэлдэггүй төдийгүй түүний хийсэн нээлт, үйлдэл бүрийг шүүмжилж байдаг аж. Тэд нэг удаа уулзалдаж, өөрийн ажлын тухай ярихад Пап лам огт сонирхохгүй байгаагаа байна. Үүнээс гадна олон удаа түүнийг тийм ч гайхалтай нэгэн биш хэмээж байсан юм. 

Пап лам Жон Пол II  (Pope John Paul II)

12 Түүний амьдралаас сэдэвлэсэн кино

Гайхалтай амьдралыг туулж ирсэн түүний амьдралаас сэдэвлэж "The Theory of Everything" киног 2014 онд бүтээсэн билээ. Тус уран бүтээлийн гол дүрд буюу Хокингийн дүрд нэрт жүжигчин Эдди Редмэйн (Eddie Redmayne) тоглож, тус дүрээрээ Оскарын наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг авсан юм.

Түүний амьдралаас сэдэвлэсэн кино

13 Амиа хорлолтыг дэмждэг

Өөрийн амьдралаа хэрхэн яаж авч явах нь тухайн хүний асуудал боловч, амиа хөнөөх нь хуулиас гажууд үйлдэлд тооцогддог. Харин Стивен Хокинг үүнийг эсэргүүцдэг төдийгүй хүн амиа хөнөөх эсэх нь өөрийн дур гэж үздэг юм. Тэрээр өвчинд нэрвэгдэж, хөл дээрээ тогтож, хүслээрээ ярьж чадахгүй болсон тул амиа хорлох талаар хэд хэдэн удаа бодож байсан аж. 

Амиа хорлолтыг дэмждэг

14 Хоёр удаа гэрлэсэн

Тэрээр 1965 онд коллежид танилцсан үзэсгэлэнт бүсгүй Жэйн Хокинг (Jane Hawking)-той гэр бүл болж байв. Хосууд бие биедээ чин үнэнчээр дурлаж, хамтдаа аз жаргалтай байсан боловч гэнэт Хокинг хүнд өвчин туссан юм Харин түүний хүнд хэцүү, зовлон шаналалтай үед түүний ухаалаг гэргий хаяж явах нь бүү хэл хажууд нь тулж түшиж, хамтдаа бүхнийг даван туулж байв. Хосууд 3 хүүхэдтэй болсон боловч 1995 онд тэд өөр өөр хүмүүст сэтгэл алдарч салахад хүрсэн билээ. Тус явдлаас хойш хэдэн сарын дараа Стивен өөрийн сэтгэл зүйч багш Элайн Мэйсон (Elaine Mason)-тэй гэр бүл болж 2006 онд салсан юм. Тиймдээ ч өөрийн хайр дурлал, гэр бүлийнхээ талаар ярих тун дургүй аж.

Хоёр удаа гэрлэсэн

15 Харь гарагийнханд итгэдэг

Хүн төрөлхтөн харь гарагийнхан байдаг эсэх талаар хоёр тал болж маргалдсаар багагүй хугацаа өнгөрчээ. Хараахан үүнийг байдаг эсэхийг баталж чадаагүй байгаа бөгөөд эрдэмтэд өөр өөрийн бодлоо хуваалцдаг билээ. Стивен Хокингийн тухайд харь гарагийнхан байдаг, байж болно хэмээн үздэг төдийгүй ертөнцийн хаа нэгтээ хүмүүстэй ижил ямар нэгэн амьд биет байх боломжтой гэж дүгнэдэг юм. 

Харь гарагийнханд итгэдэг

168
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()