Хар батганаас хэрхэн салах вэ?

Хар батга нь яалтчгүй хүн бүрийн хувьд жижиг гэлтгүй,  сэтгэлийг нь зовоосон хүндхэн асуудлын нэг билээ. Арга чарга бүгдийг хэрэглэж үзсэн ч, дорвитой үр дүнд хүрэлгүй байсаар хамаг мөнгөө үрж байгаа бол бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ гэрийн нөхцөлд хар батгыг арилгах үр дүнтэй зөвлөгөөг хүргэж байна. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцана уу.

Хар батганаас хэрхэн салах вэ?
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Зөгийн бал, лимон, элсэн чихэр

Зөгийн бал нь таны бодож байгаагаас ч илүү үр дүнтэй. Арьсны нүхжилтийг мэдэгдэхүйц багасгаж, царайг гэрэлтсэн тунгалаг болгодог юм. Үүний тулд цэвэр зөгийн балыг батгатай, асуудалтай хэсэг дээрээ нимгэн жигд түрхэж 5 минут байлгаад нүүрээ угаахад арьс үнэхээр гэрэлтсэн өнгөлөг болдог. Мөн нимбэгийг дундуур нь зүсэж, дээр нь багахан зөгийн балыг түрхэж, батгатай хэсгээ тойрог хэлбэрээр иллэг хийж болох юм. 7 хоногт 1 удаа хэрэгжүүлэхэд хар батга мэдэгдэхүйц багасах болно.

Зөгийн бал, лимон, элсэн чихэр

2 Вазелин болон гялгар уут

Халуун бүлээн усаар нүүрээ угаасны дараа вазелиныг хамар болон, хар батгатай хэсгүүдээрээ нимгэн жигд түрхэнэ. Ингээд гялгар уутаар бигнэж, халуун бүлээн алчуураар нүүрээ жин тавина.  Ойролцоогоор 20 минут байлгасны дараа нүүрээ бүлээн усаар дахин угаагаарай. Арьсны нүх сүв нээгдсэн байх бөгөөд та хар батга сугалах маскыг тавих юм.  Энэхүү аргыг сард 2 удаа хэрэглэх нь зохимжтой.

Вазелин болон гялгар уут

3 Нүүрсэн эм, ногоон шавран маск

1-2 цайны халбага нүүрсэн эмийг, 1 цайны халбага ногоон шавран масктай хольж хутгана. Бэлтгэсэн зуурмагаа асуудалтай хэсгүүдээрээ жигд нимгэхэн түрхэж өгөөрэй. Ингээд 5-7 минут байлгасны дараа хүйтэн усаар угаах хэрэгтэй. 

Нүүрсэн эм, ногоон шавран маск

4 Овъёос, зөгийн бал, тараг, оливийн тос

1/4 аяга овъёосон дээр, 2 цайны халбага тараг хийж, дахин 2 халбага зөгийн балыг нэмж өгнө. Үүнийгээ холигчид хийж сайтар нунтаглаад, нүүрэндээ түрхэж 1-2 минут тойрог хэлбэрээр иллэг хийснийхээ дараа бүлээн усаар угаараарай. Энэхүү аргыг 7 хоногт 1-2 удаа хэрэгжүүлэхэд тохиромжтой.

Овъёос, зөгийн бал, тараг, оливийн тос

5 Шанцай болон овъёосны гурил

Овъёос нь арьсны үхэжсэн эд эсийг гуужуулж, бохирдож бөглөрсөн нүхийг нээдэг. Түүнчлэн үүнд агуулагдах алкалин нь арьсан дахь батга үүсгэгч бактерийг устгадаг байна.  Үүнийг бэлтгэхдээ, шанцай болон овъёосыг холигчинд хийж, зуурмаг болгосны дараа батгатай хэсэг дээрээ түрхэж, 3-5 минут орчим  иллэг хийсний дараа хүйтэн усаар угааж, дарж арчина. Эмзэг арьстай хүмүүс үүнийг сард 2 удаа хэрэглэхэд тохиромжтой.

Шанцай болон овъёосны гурил

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()