Нүүрээ будахдаа юун дээр алддаг вэ?

Охид бүсгүйчүүдийн үзэсгэлэнтэй харагдах нэг том зэвсэг бол нүүрээ өөгүй будах явдал юм. Нүүрээ будаагүй бүсгүй илүү ялдам, харагддаг бол нүүрээ сайхан будсан бүсгүй хүчирхэг харагддаг. Гэвч бид нүүрээ хэрхэн зөв будах тухай мэдлэг, мэдээлэл хомсоос болж наснаасаа илүү өюөр ихтэй, эсвэл онцгүй харагдах нь бий. Иймд охид бүсгүйчүүддээ зориулаад нүүрээ будахдаа юун дээр алддаг болохыг энэхүү мэдээллээрээ хүргэхийг зорилоо. 

Нүүрээ будахдаа юун дээр алддаг вэ?
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

1 Суурь кремнийхээ өнгийг зөв сонгох

Арьсныхаа өнгөнд тохирсон кремийг түрхвэл та илүү натурал, өөгүй цэвэрхэн арьстай харагдах болно.

Суурь кремнийхээ өнгийг зөв сонгох

2 Хар хүрээг нуух

Нүдний хар хүрээг нууж байна гээд, зөвхөн тухайн газрыг будах нь тийм ч оновчтой биш юм. Харин түүний оронд шингээх маягаар будаж өгөөрэй. 

Хар хүрээг нуух

3 Гэрэл сүүдрийг зөв тавих

Гэрэл сүүдрийг доороос дээшээ уусгалттай түрхэх хэрэгтэй. Мөн хэт бараан өнгийг сонгохоос зайлсхийгээрэй.

Гэрэл сүүдрийг зөв тавих

4 Хөмсөгнийхөө хэлбэрийг зөв гаргаж, будах

Хөмсгийг хүрээнээс хэтрүүлэн будах, эсвэл хэт тод будахаас зайлсхийгээрэй!

Хөмсөгнийхөө хэлбэрийг зөв гаргаж, будах

5 Нүдийг хүрээлэх

Нүдний аньсага буюу дотор хэсгийг хүрээлвэл, хэмжээ нь багасч харагддаг. Тиймээс гадагшаа чиглэлтэй, аль болох уусгаж будах хэрэгтэй.

Нүдийг хүрээлэх

6 Контураа хэт дээшээ зурахгүй байх

Контурыг хэт дээшээ зурах нь таныг маш будмал, хиймэл харагдуулах талтай. 

Контураа хэт дээшээ зурахгүй байх

7 Хэт тод өнгөөр будах

Нүдний тенийг аль болох уусгасан, зөөлөн өнгөөр будаарай. Ингэснээр та илүү үзэсгэлэнтэй харагдах болно.

Хэт тод өнгөөр будах

8 Сормуусаа будах

Сормуусны будгийг нимгэн, жигд будсанаар таны нүд илүү сайхан харагддаг. Олон давхарлаж, хооронд нь наалдуулан будах нь тийм ч сайхан санаа биш шүү охидоо!

Сормуусаа будах

9 Хацар өнгөлөгч түрхэх

Хацар өнгөлөгчийг хацрын ёсны төв хэсэгт мэдэгдэхүйц байдлаар хөнгөхөн будах хэрэгтэй. Эс бөгөөд та улаан хацартай харагдах болно шүү. Мөн өнгөө аль болох зөөлөн, дулаан өнгөөр сонгоорой.

Хацар өнгөлөгч түрхэх

10 Уруул хүрээлэх

Уруулаа том харагдуулахын тулд хэтрүүлэн, бараан өнгөөр будах нь зохимжгүй. Харин түүний оронд зөөлөн өнгөөр хүрээлэн будаарай.

Уруул хүрээлэх

11 Гэрэл ашиглах

Нүүрэнд гэрэл өгөхдөө саатай будгийг сонгоод хэрэггүй. Түүний оронд хуурай, саагүй гэрлийг сонгоорой!

Гэрэл ашиглах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()