Хэрэглэж дуусаад шууд хаях ёстой бүтээгдэхүүнүүд

Бидний өдөр тутамдаа ашигладаг зүйлс зарим тохиолдолд таны эрүүл мэндэд заналхийлж байдгийг та мэдэх үү? Аливаа ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг хэт удаан, зориулалтын бусаар хэрэглэснээр элдэв халдарт өвчин тусах, хорт хавдартай болох магадлал өндөр байдаг. Иймд та бүхний эрүүл аюулгүй байдалд тус нэмэр болгох зорилгоор хэрэглэж дуусаад шууд хаях ёстой болон хэрэглэхдээ анхаарч, аль болох зайлсхийх хэрэгтэй зүйлсийг танилцуулъя. 

Хэрэглэж дуусаад шууд хаях ёстой бүтээгдэхүүнүүд
Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа

1 Хуванцар сав

Бид олон төрлийн хуванцар савыг ахуйн хэрэглээндээ ашигладаг.  Энэ нь хөнгөн, хагарах аюулгүй, хямд төсөр гээд олон давуу талтай байдаг боловч эрүүл мэнд, байгаль орчинд хортой болохыг эрдэмтэд нотолсон байдаг. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг ус, ундаа савладаг хуванцран бүтцэд бисфенол А гэх бодис ордог бөгөөд энэ нь хүний эрүүл мэндэд хортой болохыг эрдэмтэд нотолж хүлээн зөвшөөрсөн билээ.

Энэ нь бэлгийн гормоны үйл ажиллагааг сулруулж, хөхний хорт хавдар үүсгэдэг төдийгүй эр бэлгийн эсийн тоог илэрхий бууруулдаг аж. Мөн хуванцраас хүний эрүүл мэндэд  хортой хар тугалга болон химийн олон хорт бодисууд ялгардаг. Үүнээс үүдэн чихрийн шижин, үргүйдэл, арьсны өвчин, мэдрэлийн согог зэрэг олон төрлийн өвчний үүсвэр бий болдог юм.

Хуванцар сав

2 Бактерийн эсрэг саван

Хэрвээ та өдөр тутамдаа бактерийн эсрэг үйлчилгээтэй саванг сонгож хэрэглэдэг бол өнөөдрөөс эхлэн хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй. Учир нь тус саван энгийн савангаас ялгарч үзүүлэх үр дүнгүй байхгүй боловч тогтмол хэрэглэснээр бие эрхтэнд сөргөөр нөлөөлж, хорт хавдрын гол эх үүсвэр болох магадлал өндөр болохыг АНУ-ын судлаач эрдэмтэд мэдэгдсэн төдийгүй Америк улсад бактерийн эсрэг саван хэрэглэхийг хориглоод байгаа юм. Тус саванд агуулагдах "триклозан" хэмээх химийн бодис нь хамгийн их эрүүл мэндэд заналхийлж, хорт хавдар үүсгэдэг аж. 

Бактерийн эсрэг саван

3 Агааржуулагч

Гэр, албан тасалгаанд сайхан үнэр бэлэглэх агааржуулагчийг айл бүр хэрэглэж байгаа гэхэд хилсдэхгүй. Гэвч энэ нь мөн л бидний биед хор нөлөө үзүүлж байдаг юм. Учир нь үүнд олон төрлийн химийн бодис агуулагдах бөгөөд эдгээр нь хамраар дамжиж бидний уушиг, эд эрхтэнд хүрч сөргөөр нөлөөлнө. Хэрэв та үнэхээр агаараа цэвэршүүлэхийг хүсвэл гэрийн нөхцөлд гарын доорх материал ашиглаж хийх боломжтой. Танд:

  • 70-90 гр хэмжээтэй шүршигч сав
  • Ус
  • Лаванда цэцгийн тос
  • Жүржийн  тос
  • Нимбэгний тос
  • Хэмжигч халбага эдгээр зүйлс хэрэг болох юм.

Эхлээд шүршигч савандаа дүүртэл ус хийнэ. Дараа нь 3/4 халбага лаванда цэцгийн тос, 1 халбага жүржийн тос, 1/2 халбага нимбэгний тосыг нэмж сайтар сэгсэрч бэлтгэнэ. Харин та үүнийгээ ашиглаж, гэр болон албан тасалгааныхаа агаарыг цэвэршүүлж, анхилуун үнэртэй болгоорой. 

Агааржуулагч

4 Гал тогооны порлон

Та гал тогоондоо ашигладаг порлоноо хоёр долоо хоног бүр сольж шинэчилж байгаарай. Учир нь тогтмол нэг порлоноо хэрэглэснээр элдэв янзын бактер наалдаж, үүрлэх төдийгүй цаашлаад халдварт өвчинд хүргэж болзошгүй юм. Ашигласан порлонд 10 сая гаруй бактер үүрлэж байдаг бөгөөд энэ нь ариун цэврийн өрөөний суултуураас 200,000 дахин бохир гэсэн үг аж. Иймд та гал тогооны порлоноо хоёр долоо хоног тутам солих ёстой ба ашигласны дараа сайтар угааж цэвэрлэн, ариутгаж байгаарай. 

Гал тогооны порлон

5 Түлэгддэггүй хайруулын таваг

Түлэгддэггүй хайруулын таваг нь цэвэрлэхэд хялбар, хоол хийх ажлыг илүү хөнгөвчилж өгсөн билээ. Гэвч тус бүтээгдэхүүнд ч мөн сул тал байна. Тефлон хайруулын таваг нь бидний идэж байгаа хоол хүнсийг түлэгдүүлэхгүй атлаа хордуулж байдаг бөгөөд үүнийг судалгаа шинжилгээгээр ч баталж өгсөн байдаг. Иймд та тус бүтээгдэхүүнийг хэрэглэх давтамжаа багасгаж, эрүүл мэнддээ анхаарлаа хандуулах хэрэгтэй.  

Түлэгддэггүй хайруулын таваг

6 Контакт линз

Хэрвээ контакт линзийг зөв зүйтэй арчилж, ашиглаж чадвал ямар нэгэн асуудал үүсэхгүй. Харин багахан анхаарал алдаж, бохир оруулах төдийд л таны нүдэнд асар их аюул, эрсдэл тулгарч болзошгүй юм. 2015 онд гаргасан нэгэн судалгаагаар линз хэрэглэдэг ихэнх хүмүүс нүдэндээ их бага хэмжээгээр бохир оруулж, гэмтээсэн болох нь тогтоогдсон билээ. Иймд та линзэндээ хүрэхээсээ өмнө гараа савандаж сайтар угаасан байх шаардлагатай төдийгүй үргэлж хянуур байх ёстой юм. 

Контакт линз

7 Химийн бодисоор баялаг гоо сайхны бүтээгдэхүүн

Шампунь, уруулын будаг, хумсны будаг, нарны тос гэхчлэн гоо сайханд ашиглаж болох бүхий л бүтээгдэхүүний орц найрлагыг сайтар ажиглаж байх хэрэгтэй. Ялангуяа гоо сайхны бүтээгдэхүүнд агуулагдах хар тугалга, берилли, талли, кадми, хүнцэл зэрэг химийн бодисууд нь эрүүл мэндэд илүүтэй хохирол учруулдаг байна. Мөн тэдгээрийн хугацаа дууссан эсэхийг шалгаж, аль болох хэрэглэхгүй байхыг хичээгээрэй.

Химийн бодисоор баялаг гоо сайхны бүтээгдэхүүн

8 Шүдний сойз

Та шүдний сойзоо хэр удаан ашигласны дараа сольж, шинийг худалдаж авдаг вэ? Америкийн шүдний эрүүл мэндийн холбооноос "Хэрэв та шүдээ өдөрт 2 удаа угаадаг бол шүдний сойзоо гурван сард нэг удаа сольж байх хэрэгтэй" хэмээжээ. Харин та тус хэмжээнээс хэтэрч 3 сараас дээш хугацаанд нэг сойзоор шүдээ угаасан бол энэ нь таны шүд цаашлаад эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг юм. Учир нь шүдний сойзонд багагүй хэмжээний бактер нуугдаж байдаг төдийгүй эрүүл мэндэд үргэлж айдас дагуулж байдаг билээ. 

Шүдний сойз

9 Уранхай гутал

Гүйх нь хүний эрүүл мэндэд онцгой сайнаар нөлөөлдөг гэдэгтэй маргах хүн үгүй. Гэхдээ та долоо хоногт 30 км гүйдэг бол гурван сар тутамд өмсдөг пүүзээ сольж байх хэрэгтэй. Харин та гүйдэггүй бол 6 сар болоод пүүзээ солих ёстой юм. Учир нь урагдаж муудсан пүүз хөлөнд тухгүй мэдрэмж төрүүлж, харшил өгөх, гэмтээх гэхчлэн сөрөг үр дүнд хүргэдэг байна.

Уранхай гутал

10 Хөхний даруулга

Эмэгтэйчүүдийн дотны найз болсон хөхний даруулгыг буруу сонгож, байнга өмсвөл эрүүл мэндэд аймшигт хор хөнөөл учруулдаг аж. Орчин үеийн стандартад нийцээгүй хөхний даруулга эрүүл мэндэд хортой төдийгүй нурууны хэлбэр гажих зэрэг таагүй үр дагавар авчирдаг аж. Эрдэмтэд хөхний даруулгыг сонгохдоо хэд хэдэн энгийн дүрмийг баримтлах ёстой гэж зөвлөсөн байна.
Нэгдүгээрт: Хөхний даруулга аяга болон бусад хэсгээрээ танд яг таарч байх ёстой. 
Хоёрдугаарт: Хөхний даруулгыг агаар сайн нэвтрүүлдэг материалаар хийсэн байх бөгөөд өдрийн турш хийх ажил төрөлд зохицох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та өглөөний гүйлтэндээ гарах гэж байгаа бол нэг төрлийнхийг, үдэш ресторан, хүлээн авалтад орох гэж байгаа бол өөр төрлийн хөхний даруулгыг сонгох хэрэгтэй юм.

Хөхний даруулга

Та бүхэндээ нэмэлт болгож багахан зөвлөгөөг хүргэе.

  • Хөргөгчиндөө хоолны үлдэгдэл, элдэв зүйлсийг удаан хугацаагаар хадгалах хэрэггүй.
  • Мөнгө, цаг заваа барж цэвэрлэгээний бүтээгдэхүүн худалдаж авахын оронд гэрт тань байрлах хүнсний сода, цагаан цуу, нимбэг зэргийг ашиглаж, гэрээ цэвэрлээрэй.
  • Бие тань өвдсөн тохиолдолд эмийн сангаа ухаж, таарсан эмээ авч ууж хэрхэвч болохгүй. Ядаж л хадгалах хугацааг нь харж, ямар зориулалтаар уух ёстойг нь эмийн санчаас лавлаарай.
  • Хэрвээ танай гэрт агаар цэвэршүүлэгч байдаг бол үүнийгээ долоо хоног бүр цэвэрлэх хэрэгтэй. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()