Жирэмсний үеийн цус багадалтыг хэрхэн эмчлэх вэ?

Жирэмсний үед эмэгтэйчүүдийн цусны даралт ихсэх магадлал өндөр байдаг төдийгүй нийт жирэмсэн бүсгүйчүүдийн 30-40 хувь нь тус асуудалтай тулгардаг байна. Энэ нь маш аюултай бөгөөд урагт очих эхийн цусан дахь хүчилтөрөгч болон шим тэжээл хомсдож ч мэднэ. Иймд жирэмсэн бүсгүйчүүд, хэзээ нэгэн цагт ээж болох охидууд, төдийгүй аав болох эрчүүддээ зориулан энэ мэдээллийг бэлтгэлээ. 

Жирэмсний үеийн цус багадалтыг хэрхэн эмчлэх вэ?

1 Давсны хэрэглээг багасга

Хэт их давс идэж хэрэглэснээс цусны даралт улам бүр нэмэгдэж, биеийг дордуулдаг юм. 2014 онд хийсэн судалгаанаас үзэхэд давсны хэрэглээг багасгаснаар даралт ихсэх, зүрх судасны өвчин, цус багадалт зэргээс сэргийлж, эмчилж болно хэмээн дүгнэсэн байдаг. Иймд та хоолныхоо давсыг багасгаж, лаазалсан давс ихтэй бүтээгдэхүүн идэхээс татгалзаарай. Эс бөгөөс цусны даралт хүндэрч, томоохон асуудалтай нүүр тулахад хүргэнэ.

Давсны хэрэглээг багасга

2 Тайвшрал

Жирэмсний үед бүсгүйчүүдийн сэтгэл санаа тогтворгүй, уур бухимдалтай болж эхэлдэг. Харин сэтгэл санаагаа аль болох тогтвортой тайван байлгахгүй бол стрессийн түвшин нэмэгдэж, цусны даралт ихсэнэ. Иймд танд гэрт хийж болох хялбар дасгалыг зааж өгье.

  • Нуруугаараа дээш харж хэвтэнэ
  • Гараа цээжин дээрээ тавьж гүнзгий амьсгаа аваарай
  • Амьсгаагаа удаан авч, уужуухан гаргах ёстой
  • Тус дасгалыг 10 удаа, өдөрт 3 хийнэ.

Тайвшрал

3 Хайрттайгаа хамт алхах

Жирэмсний үед цусны даралт ихэссэн тохиолдолд авч болох хамгийн боломжит арга бол гадуур алхах юм. Амраг хайрттайгаа хөтлөлцөн алхах нь нэг ёсондоо эмчилгээ болж сэтгэлийн амар амгалан, биеийн эрүүлийг зэрэг цогцлоодог байна. Цэвэр агаарт гарч 2 хоногтоо нэг удаа 20-40 минут алхаж байгаарай. 

Хайрттайгаа хамт алхах

4 Калигаар баялаг хүнс хэрэглэх

Кали нь жирэмсний үед хамгийн их хэрэг болдог амин дэм юм. Энэ нь биеийг уураг шим тэжээлээр тэтгэж, цусны даралтыг хэвийн хэмжээнд оруулдаг аж. Жирэмсэн эх өдөрт 2,000-4,000 мг хэмжээний калиг авч байх ёстой. Ингэхдээ калиар баялаг амтат төмс, улаан лооль, жүржийн шүүс, төмс, гадил, үзэм, зөгийн бал, вандуй зэргийг идэж хэрэглээрэй. 

Калигаар баялаг хүнс хэрэглэх

5 Магниар баялаг хоол идэх

2009 онд гаргасан нэгэн судалгаанд магни нь цусны даралт тогтворжуулахад хичнээн үр дүнтэй, тустай болохыг зааж өгсөн байдаг. Мөн энэ нь хэвлий дэх урагт сайнаар нөлөөлж яс, шүд зэргийг нь бат бөх болгодог аж. Магниар баялаг хүнсүүд болох авакода, гадил, төмс, тараг, ногоон өнгийн хүнсний ногоог тогтмол хэрэглэж байх хэрэгтэй юм шүү.

Магниар баялаг хоол идэх

6 Иогоор хичээллэх

Иогоор хичээллэснээр стрессээс ангижирч, хэвлий дэх хүүхэддээ эрүүл орчинг бүрдүүлж өгөх болно. Стресс нь цусны даралтыг ихэсгэж, цус багадуулж, ядаргаанд оруулах гэхчлэн олон сөрөг нөлөөг үзүүлдэг тул хамгийн түрүүнд стрессээс ангижрах хэрэгтэй. Иймд та иогийн сургалтанд бүртгүүлж хичээллэх боломжтой бөгөөд нэг курс сургалт нь 8 долоо хоног хичээллэдэг аж. 

Иогоор хичээллэх

7 Жингээ хянах

Жирэмсэний үед жин ихээр нэмэгддэг. Гэвч хэт их жин нэмэх нь цусны даралт ихсэх гол шалтгаан болдог билээ. Харин энэ үед та боломжтой бол жингээ хянаж байх хэрэгтэй бөгөөд ингэснээр толгой өвтгөсөн асуудлаас ангижрах аж. Мөн жин нэмснээр нуруу өвдөж, амархан ядарч, зүрхний ажиллагаа мууддаг. 

Жингээ хянах

8 Хөгжим сонсох

Та өдөрт 2-3 удаа 30 минут зөөлөн хөг аялгуутай хөгжим сонсож байгаарай. Энэ нь танд тайвшрал хайрлаж, цусны даралтыг бууруулна. Үүнээс гадна бүрэлдэж буй урагт онцгой сайн нөлөөтэй байдаг тул заавал цусны даралт өндөртэй гэлтгүй жирэмсэн бүсгүй бүр уянгалаг дуу сонсож байгаарай. 

Хөгжим сонсох

Та бүхэндээ нэмэлт болгож багахан зөвлөгөө хүргэе.

  • Цусны даралт тань ихсээд байвал эмчид хандаж тохиромжтой эмчилгээг аваарай.
  • Жирэмсний үед архи, тамхийг хэрхэвч хэрэглэж болохгүй. Энэ нь урагт аймшигтай хор хөнөөлийг учруулдаг билээ.
  • Боломжтой бол жирэмсэн байхдаа кафейн агуулсан кофе, хийжүүлсэн ундаа зэргээс татгалзах хэрэгтэй.
  • Жирэмсэн эхчүүд төмрийн дутагдалд орох магадлал өндөр билээ. Тиймээс тогтмол төмрөөр баялаг хүнс хэрэглэх, эсвэл төмрийн бэлдмэлийг ууж хэрэглээрэй. Ингэхдээ эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй гэдгийг мартуузай.
  • Хэвлийд байгаа хүүхэд эхийнхээ цуснаас хүчилтөрөгчийг ихээр хэрэглэдэг. Жирэмсэн эхчүүдийн агаар хангалттай байж хүчилтөрөгчийг биед ихээр хуримтлуулах нь хүүхдийн өсөлт хөгжилтөнд сайнаар нөлөөлнө. 
  • Хоолыг ямар ч тохиолдолд хэт их идэхгүй байх хэрэгтэй. Харин үүний оронд хоол нь уураг, бичил тэжээл, амин дэмээр баялаг байх ёстой юм. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()