Ирээдүйн 70 жилд юу болохыг зөгнөжээ!

Хиймэл оюун ухаан судлалын салбарт үнэтэй хувь нэмэрийг оруулж яваа, ирээдүй судлаач Рэй Курзуэйл (Ray Kurzweil) ойрын 70 жилийн хугацаанд дэлхий ертөнцөд болох зүйлсийг урьдчилан судлаж, өөрийн таамгаа дэвшүүлжээ. Тэрээр техник технологийн салбарт олон хувьслууд гарахаас гадна хүн төрөлхтний амьдралд эрс өөрчлөлтүүд гарах тухай хэлсэн байна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, ирээдүйд юу болохыг мэдэж авцгаая.

Ирээдүйн 70 жилд юу болохыг зөгнөжээ!
Хаах
Сурталчилгаа

1 2019-2020 он

Ой санамжаа алдсан хүмүүс эргэн санаж эхэлнэ. Ухаалаг компьютерүүд үйлдвэрлэгдэж, хүний тархитай холбогдоно. Ингэснээр хүмүүс тусгай төхөөрөмж ашиглан оюун санаандаа бодсон зүйлээ бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд илүү амар болох аж.

2019-2020 он

2 2021 он

Дэлхийн нийт хуурай газрын 85% нь бүрэн интернетэд хамрагдана. Түүнээс гадна интернетийн хурд 500 дахин нэмэгдэнэ.

2021 он

3 2022 он

АНУ болон Европийн улс орнууд роботуудыг амьдралд ашиглах тухай гэрээ хэлэлцээр байгуулж, албан ёсоор зах зээлд нийлүүлнэ. Роботуудын эрх үүрэг, хууль, дүрэм журмыг байгуулна.

2022 он

4 2024-2025 он

Бүх төрлийн автомашинууд хүний тархитай холбогдох бөгөөд уг тусгай холболтыг хийлгүүлээгүй хүнийг автомшин жолоодохыг хориглоно. Автомашинаараа дэлгүүрүүдээр үйлчлүүлэх боломжтой болох бөгөөд ингэснээр зогсоолын асуудал шийдэгдэх гэнэ.

2024-2025 он

5 2026-2027 он

Хүн төрөлхтөн одоогийнхоосоо илүү урт насална. 3D принтер ашиглан хүний эд эрхтнийг дахин нөхөн сэргээх бөгөөд энэ мэтчилэн эрүүл мэндийн салбарт цоо шинэ дэвшлүүд гарна. Донор хайх шаардлага гарахгүй бөгөөд хүний бие организм хэрэгтэй байгаа эд эрхтнийг цоо шинээр хувилж, хэрэглэж эхлэх юмсанж.

2026-2027 он

6 2028 он

Нарны эрчим хүчний одоогийн ашиглалтыг илүү боловсронгуй болгож, тог цахилгаанаас өөр зүйлд ашиглаж эхэлнэ. Тухайлбал хүний сэтгэл санааны гутралаас үүдэлтэй эрч хүч алдагдах явдлыг нарны эрчим хүч ашиглан гаргаж авсан тусгай бэлдмэлээр нөхөн сэргээдэг болох гэнэ.

2028 он

7 2030 он

Нанотехнологийн хөгжил хурдацтайгаар урагшилж, хүн төрөлхтний амьдралын салшгүй чухал хэсэг болно. Нанороботуудыг маш олон тоогоор эрүүл мэндийн салбарт ашиглаж, зарим эдгэрэшгүй өвчнүүдийг эмчлэх гэнэ. Ингэснээр дэлхий даяар олон сая хүнд уй гашуу авчирч байгаа, одоог хэр нь хэрхэн эмчлэгдэх арга нь олдоогүй байгаа өвчнүүдийг үгүй хийх боломжтой болох юм байна.

2030 он

8 2033 он

Өөрөө явдаг автомашинууд үйлдвэрлэгдэж, зах зээлд нийлүүлэгдэж эхэлнэ. Одоо цагт хүмүүсийн хэрэгцээг хангаж байгаа бүх автомашинууд зах зээлээс шахагдах болно. Өөрөө явдаг автомашинууд хүмүүсийн хэрэгцээг хангах болсноор элдэв төрлийн аваар осол гарах тоо үлэмж багасах бөгөөд төдий чинээ хүний амь нас эрсдэх аюул үгүй болох аж.

2033 он

9 2034 он

Виртуал ертөнц бодит амьдрал дээр биеллээ олж, хүмүүс тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар хүссэн газраа очдог болно. Төдий чинээ виртуал ертөнцийг мэдрэх гэсэн хүмүүсийн тоо олширч, энэ салбарын бизнес эрхлэгчдийн халаас нэлээн зузаан болох гэнэ.

2034 он

10 2035 он

Гараг эрхэсийн дундуур аялж, өмнө хүний хөл хүрч байгаагүй газруудад тусгай сансрын хөлгүүдийг илгээж, судалгааны ажлуудыг эхлүүлэх бөгөөд уг аяллын үнэ асар өндөр байх гэнэ.

2035 он

11 2043 он

Техник технологийн дэвшлүүд шинээр гарах бөгөөд үүнээс "Cybernetic Devices" хүн төрөлхтний түүхэнд цоо шинэ хувьслыг авчирна. Оюун ухаантай холбогдсон тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж үгүй болох юмсанж.

2043 он

12 2099 он

Хүн төрөлхтөн эцэстээ роботын эрин зуунд амьдрах болно. Нэг талаасаа хүний амьдралыг хөнгөвчилж өгөх давуу талтай хэдий ч, нөгөө талаасаа аюул заналхийлэгдэх хэмжээнд асуудал яригдаж эхэлнэ. Кинонд гардаг шиг оюун ухаантай роботууд хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, улс орнуудад эмх замбараагүй байдал үүснэ.

2099 он

Та үүнтэй санал нийлж байна уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()