Таны биед шимэгч хорхой байгааг хэрхэн мэдэх вэ?

Хүний биед үүрлэж, шим тэжээлийг нь сорохын зэрэгцээ, өөрөөсөө хор ялгаруулж тухайн хүнийг өвчлөлд хүргэж байдаг хорхойг "шимэгч" буюу "цагаан хорхой" хэмээдэг. Үүнээс үүдэж, хүний бие болоод дотор эрхтэн өвчилж, хүндхэн байдалд ордог бөгөөд шимэгч хорхойноос үүдэлтэй 300 гаруй өвчин бүртгэгдээд байгаа аж. Үүнийг түргэн хугацаанд олж мэдэн, эмнэлгийн тусламж авбал 100 хувь эдгэрэх боломжтой. Иймд нийт уншигчиддаа зориулан шимэгч хорхой биед үүрлэсэн эсэхийг мэдэж болох шинж тэмдгүүдийг танилцуулъя. 

Таны биед шимэгч хорхой байгааг хэрхэн мэдэх вэ?
ХАЛУУХАН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Хоол боловсруулах системийн асуудал

Нарийн гэдэсний шимэгч хорхой нь гэдсээр дамжин, олон аймшигтай өвчлөлд хүргэдэг. 2015 онд хийсэн нэгэн судалгаагаар нарийн гэдэсний шимэгч хорхой нь суулгалт, хоол боловсруулах системийн алдагдалд хүргэж, тухайн хүнийг тэнхээгүй, сульдаа болгодог байна. Хэрэв тус байдал удаан үргэлжилвэл өвчин улам хүндэрч, хорт хавдар болох магадлал өндөр. Тиймээс танд тус шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаж, зөвлөгөө аваарай.

Хоол боловсруулах системийн асуудал

2 Гэдэс өвдөх

Биед тань шимэгч хорхой байгааг илтгэх бас нэгэн шинж бол гэдэс өвдөх, базлах юм. Шалтгаангүйгээр гэдэс өвдөж, дотор муухайрах нь эмчид хандах хэрэгтэй болсныг сануулна. Энэ байдал олон дахин давтагдах нь аюултай бөгөөд өвчин хэт хүндэрсэн байж болзошгүй. 

Гэдэс өвдөх

3 Загатнах

Өгзөг, эмзэг эрхтэн хавиар загатнаж, үргэлж таагүй мэдрэмж төрж байна уу? Тус байдал 1-2 долоо хоног үргэлжилвэл та яаралтай эмчид хандах хэрэгтэй. Учир нь шимэгч хорхойнууд хүний биед үржиж буюу эм хорхойнууд нь өндгөө дарах мөчид хүний бие загатнаж эхэлдэг аж. Хэрэв бие тань загатнаж, шөнө унтахад хүртэл төвөгтэй байвал ямар нэгэн асуудал байгаагийн шинж юм. 

Загатнах

4 Халуурах

Шимэгч хорхой нь дархлааны системд нөлөөлж, улмаар халуурахад хүргэдэг. Ханиад хүрээгүй, хоолой өвдөөгүй, ямар нэгэн өвчин тусаагүй байхад учир шалтгаангүй үе үе халуурах нь шимэгч хорхой биед хор хөнөөл учруулж байгаа гэдгийн томоохон шинж тэмдэг юм. Сүүлдээ халуурах давтамж ихсэж, биеийг улам дордуурдаг билээ. Үүнээс гадна биеийн эрч хүчийг алдагдуулж, үргэлж ядрангуй, зовиуртай мэдрэмж төрүүлэх аж. 

Халуурах

5 Хоолны дуршил ихсэх

Үргэлж л ямар нэгэн зүйл идмээр санагдаж, унтаж байхдаа хүртэл өлсөх нь санаа зовох ёстой асуудал юм. Гэвч цаг тутам гэдсээ дүүртэл идэх боловч таргалах нь бүү хэл турж байгаа бол шимэгч хорхой таны биед үүрлэсэн гэсэн үг. Иймд та өөртөө анхаарал хандуулж, жингээ тогтмол үзэж байх хэрэгтэй. Хэрвээ үнэхээр тус шинж тэмдэг илэрч байвал яаралтай арга хэмжээ авах ёстой билээ. Эс бөгөөс асуудал улам бүр хүндэрч таныг эмнэлэгт хүргэж ч мэднэ. 

Хоолны дуршил ихсэх

6 Сэтгэл гутрал

Гэдэсний шимэгч хорхой нь зөвхөн ходоод гэдсэнд нөлөөлдөггүй. Энэ нь бусад биеийн эд эрхтнүүдээр тархаж, элдэв өвчлөл үүсгэх аюултай юм. Ихэвчлэн мэдрэлийн системд нөлөөлж, сэтгэл гутрал, тогтворгүй байдалд хүргэдэг билээ. Амьдралын хамгийн чухал зүйл эрүүл мэнд тул үргэлж ядраад, бухимдаад байгаа шалтгаанаа эмчид үзүүлж, оройтолгүй олж мэдээрэй. 

Сэтгэл гутрал

7 Шүдээ хавирах

Унтаж байхдаа шүдээ хавирч, таагүй нөхцөл байдлыг мэдрэх нь шимэгч хорхой биед ихээр суурьшиж байгаагийн илрэл байж болно. Учир нь хүний гэдсэн дахь шимэгч хорхой буюу цагаан, хялгасан хорхой шөнө идэвхждэг юм. Ялангуяа тус шинж тэмдэг хүүхдүүдэд илрэх магадлал өндөр байдаг тул та хүүхдээ цагаан хорхойны шинжилгээнд хамруулаад үзээрэй. 

Шүдээ хавирах

8 Арьсан дээр тууралт үүсэх

Шимэгч хорхойны хор хөнөөлөөс үүдэж арьсан дээр тууралт үүсэх, харшил өгөх гэхчлэн асуудал үүсч мэднэ. Учир нь шимэгч хорхойн ялгаруулах хорт бодис нь цусан дахь эозинофилийн түвшинг нэмэгдүүлж, яр, шарх, тууралт үүсэх шалтгаан болдог билээ. Зөвхөн арьсанд нөлөөлөх бус энэ нь үс уналт, хуурайшилт зэрэг сөрөг үр дүнг үзүүлдэг юм. 

Арьсан дээр тууралт үүсэх

9 Төмөр дутагдлын цус багадалт

Төмөр дутагдлын цус багадалт нь бие махбодь дахь төмрийн агууламж багасаж, гемоглобины үүсэл саатсанаас цус багадалтын шинжээр илэрдэг эмгэг юм. Шимэгч хорхой нь биеэс төмөр, витамин, амин дэмт бодисуудыг хулгайлж байдаг бөгөөд үүнээс үүдэж, төмөр дутагдлын цус багадалт бий болдог байна. 

Төмөр дутагдлын цус багадалт

10 Булчин өвдөх, хөндүүрлэх

Шимэгч хорхой нь булчингийн зөөлөн эд эсэд нөлөөлж, өвчин үүсгэдэг байна. Мөн шимэгч хорхойноос ялгарах хор нь бүх биеэр тархаж, булчинг хөндүүр болгож орхидог. Хэрэв зүв зүгээр байсан атлаа гэнэт хамаг бие тань өвдөж, хүрэх төдийд л хөндүүрлэж байвал яаралтай эмнэлэгийн тусламж авахыг зөвлөе.

Булчин өвдөх, хөндүүрлэх

Танд эдгээр шинж тэмдгүүд илэрдэг үү?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()