Эм уухгүйгээр биеийн зовиурыг намдаах 10 цэг

Хүйтэнд даарч хөрөх, зарим асуудлаас үүдэж, уурлаж бухимдах зэргээс болж бидний өдөр тутмын амьдралд толгой, хүзүү болон нүд өвдөх, даралт ихсэх зэрэг зовиуртайгаас гадна таагүй мэдрэмж төрүүлдэг олон өвчнүүд байдаг билээ. Амьдралын шаардлага, зав зай муутайгаас болж тэр бүр эмийн сан явах, эсвэл эмчид үзүүлэх боломж гардаггүй нь нууц биш юм. Тэгвэл бид та бүхэндээ эм ууxгүйгээр тэдгээр биеийн зовиурыг төвөггүй намдаах шалгарсан аргуудыг хүргэж байна.

Эм уухгүйгээр биеийн зовиурыг намдаах 10 цэг
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эрхий хуруу болон долоовор хурууны дунд дарах

Уг цэг дээр дарснаар толгой өвдөх, шүд өвдөх, хүзүүний болон мөрний зовиур зэрэгт эерэг нөлөө үзүүлдэг байна. Түүнээс гадна шарталтанд сайн нөлөөтэй ажээ. Уг хонхорхой дээр дарж, 5-10 секунд хэртэй байлгах хэрэгтэй бөгөөд энэ үед амьсгаагаа сайн авч, гаргаарай.

Эрхий хуруу болон долоовор хурууны дунд дарах

2 Нүднийхээ голд дарах

Толгой өвдсөн үед нүднийхээ голд хуруугаараа дарах нь тохиромжтой бөгөөд ингэснээр өвчнийг намдаадаг байна. Түүнээс гадна хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдах, ходоодны шархлаа үүсэх, нойр хулжих, ядрах болон нүд өвдөх үед энэ аргыг хэрэглэвэл таны төсөөлж байснаас ч илүү үр дүнг үзүүлэх аж. Нэг удаа дарахдаа ойролцоогоор 1 минут хэртэй хуруугаа байлгах хэрэгтэй бөгөөд энэ үедээ нүдээ удаан аньж, нээгээрэй.

Нүднийхээ голд дарах

3 Нүдний ухархай дээр дарах

Стресс болон тархи, толгойгоо хэт дааруулснаас болж толгой өвдөх үе амьдралд бишгүй дээ л нэг тохиолддог билээ. Тэгвэл энэ үед нүднийхээ ухархай дээр хоёр гарын эрхий хуруугаар 1 минут хэртэй сайтар дарж өгөх хэрэгтэй юмсанж. Харин та энэ үедээ амьсгаагаа авч, эргээд гаргах ёстой гэдгийг бүү мартаарай.

Нүдний ухархай дээр дарах

4 Өлмий дээр дарах

Тархиар хатгах, толгой өвдөх, нүд өвдөх, шартах, биеэр юм туурах, үе мөч өвдөх зэрэгт энэхүү аргыг хэрэглэх нь үр дүнтэйгээс гадна тохиромжтой байдаг байна. Үүний тулд хөлийнхөө өлмий дээр буюу хөлийн дунд хуруунаас доош ойролцоогоор 1 см хэртэй газар хоёр гарын эрхий хуруугаар 2-3 удаа нар зөв тойруулан эллэг хийж өгөх хэрэгтэй юм.

Өлмий дээр дарах

5 Хөлийн чигчий хурууны доор дарах

Ингэснээр мөрний зовиур, үе мөч, ууц нурууны өвчлөлийн үед ач тустай бөгөөд толгой болон нүд өвдөхөөс урьдчилан сэргийлж байна. Дээр дурдсанчлан хөлийнхөө чигчий хурууны доор гарынхаа эрхий хуруугаар дарж өгөх бөгөөд ойролцоогоор 1 минут дарсан чигээрээ эллэг хийх хэрэгтэй. Харин үүний дараа нөгөө хөлөндөө зөрүүлж, хийгээрэй.

Хөлийн чигчий хурууны доор дарах

6 Хүзүүний хонхорхой дээр дарах

Стрессээс үүдэлтэй тархиар хатгаж өвдөх, чих болон нүд хөндүүрлэж өвдөх болон хамарнаас цус гарах зэрэгт уг аргыг туршаад үзээрэй. Нэг удаа хүзүүнийхээ хонхорхой дээр дарахдаа ойролцоогоор 2-3 минут байлгаарай.

Хүзүүний хонхорхой дээр дарах

7 Хамрын хонхорхой дээр дарах

Толгой өвдөх, нүд аргаж өвдөх, хамар битүүрэх үед хамрын хонхорхой дээр дарах хэрэгтэй бөгөөд ингэснээр дээр дурьдсан зовиуруудыг намдаахаас гадна батгаших, арьс өвчлөхөөс сэргийлдэг байна.

Хамрын хонхорхой дээр дарах

8 Мөрөн дээр дарах

Мөр өвдөх, толгой хатгаж өвдөх болон ядралтаас болж хэт их хуянтах үед хүзүүнээсээ 2.5-5см доош хоёр гарынхаа аль боломжтой хуруугаараа дарж өгөх хэрэгтэй бөгөөд 4-5 секунд хэртэй байлгана. Хэдэн секунд өнгөрсний дараа дахин давтаарай.

Мөрөн дээр дарах

9 Хүзүүний доод хэсэг дээр дарах

Толгой өвдөх, бухимдах, хүзүү зовиурлах, нүд өвдөх зэрэгт уг цэг дээр дарах хэрэгтэй ажээ. Ингэснээр бамбай булчирхайн өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна. Харин ингэж дарах үедээ амьсгаагаа сайтар авч, гаргаарай.

Хүзүүний доод хэсэг дээр дарах

10 Хүзүүний дээд хэсэгт дарах

Сэтгэл санаагаар унах, хүзүү болон толгой орчмоор хөндүүрлэж өвдөх үед уг арга нь сайнаар нөлөөлдөг байна. Үүнээс гадна дархлааг сайжруулдаг ач тустай аж. Өдөрт хэд хэдэн удаа хийхэд тохиромжтой бөгөөд хоёр гарынхаа эрхий хуруугаар сайтар дарж, 1 минут хэртэй байлгаарай.

Хүзүүний дээд хэсэгт дарах

Эм уулгүй биеийн зовиурыг намдаах өөр аргуудыг та мэддэг бол бидэнтэй хуваалцаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()