Сурталчилгаа (15)
Хаах

Гадны оронд аялахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?

Ганц амьдрах насандаа нэгэн хэвийн амьдрахыг хүсэх хүн гэж үгүй бөгөөд аялалынхаа цүнхээ бэлдэж, гадны улс орнуудын уулга алдуулах гайхалтай байгал, газар нутаг, үүх түүх, соёл, ёс заншил зэргийг үзэж сонирхохоор хөлгийн жолоо залахыг хүсэх хүмүүсийн тоо тоолоод баршгүй олон байдаг билээ. Тэгвэл бид та бүхэндээ дэлхийн алдартай хотуудаар хэдийн аялсан, хашир туршлагатай, юм үзэж, нүд тайлсан жуулчдын өгсөн үнэтэй зөвлөгөөнүүдийг хүргэе гэж бодлоо. Магадгүй таны дараагийн хийх аялалд тань хэрэг болох ч юм билүү.

Гадны оронд аялахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?

1 Амстердам (Amsterdam) хот, Голланд улс

Голландын гэлтгүй Европийн хамгийн алдартай хотуудын нэг болох Амстердам хотод улаан өнгөтэй замаар болж өгвөл битгий яваарай. Учир нь уг зам унадаг дугуйн зам юм.

Амстердам (Amsterdam) хот, Голланд улс

2 Аляска (Alaska) муж, АНУ

Мэдээж хэрэг Аляскагийн баавгайнуудаас болгоомжлох хэрэгтэй. Гэвч түүнээс гадна хүмүүс рүү дайрдаг Америк хандгайнаас ч гэсэн болгоомжилж явахад буруудахгүй аж.

Аляска (Alaska) муж, АНУ

3 Холливууд (Hollywood), Калифорни муж, АНУ

Таван хошуугаар тэмдэглэсэн замаар явахдаа сониуч зангаасаа болж, таван хошуун дээр хүрч үзэх юм уу, эсвэл суух гэсний хэрэггүй. Учир нь энэ хавийн газар маш бохир байдаг гэж үздэг байна.

Холливууд (Hollywood), Калифорни муж, АНУ

4 Бэнфф (Banff)-ийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Канад улс

Зэрлэг онгон байгалаараа жуулчдын харааг өөрийн эрхгүй булаах уг газрын ан амьтдыг үхсэн ч битгий хооллоорой. Яагаад гэвэл тэд тань руу дайрч мэдэх юм.

Бэнфф (Banff)-ийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Канад улс

5 Нью-Йорк (New York) хот, АНУ

Дэлхийн томоохон хотуудын нэг болох Нью-Йорк хотын гудмаар явж байх үедээ "Хот Дог" авч идсэн бол худалдагчид 2 доллараас илүү мөнгө өгсний хэрэггүй. Учир нь 2 өгөхөд доллар хангалттай байдаг аж.

Нью-Йорк (New York) хот, АНУ

6 Сан Франциско (San Francisco) хот, АНУ

АНУ-ын үзэсгэлэнт хотуудын нэг болох Сан Франциско хот руу зуны улиралд хөлгийн жолоо залах бодолтой байгаа бол шорт болон углааш өмсөөрэй. Мөн оройны сэрүүнд өмсөнө гэж бодоод юүдэнтэй цамц авахад илүүдэхгүй юм. Тэгээд ч уг хотын иргэд юүдэнтэй цамц өмсах дуртай байдгаараа алдартай юмсанж.

Сан Франциско (San Francisco) хот, АНУ

7 Нью Орлеанс (New Orleans) хот, АНУ

Нью Орлеанс хотын гудмаар явахдаа болж өгвөл гудманд хаяж гээгдсэн хүзүүний зүүлт болон бусад гоёл чимэглэлийг бүү аваарай. Энэ нь гэмт хэргийн нэг төрөл зүйл гэж үзэхэд хүргэдэг байна.

Нью Орлеанс (New Orleans) хот, АНУ

8 Сиаттль (Seattle) хот, АНУ

Сиаттль хотын гоё, сайхныг харахыг хүсч байвал "Space Needle" гэх газар руу явахын оронд "Columbia Tower" руу явахыг зөвлөж байна. Учир нь "Колумбын цамхаг"-аас хот илүү сайхан харагдахаас гадна үнэ нь ч хамаагүй хямд байдаг аж.

Сиаттль (Seattle) хот, АНУ

9 Эмпайр Стэйт Буйлдинг (Empire State Building), Нью Йорк хот, АНУ

Жил бүр АНУ-ын Нью-Йорк хотод орших уг сүрлэг барилгыг үзэж, сонирхох гэсэн жуулчдын дийлэнх хувь нь хажууд нь очиж харснаас илүүтэй холоос харах нь сайхан санаа болохыг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна.

Эмпайр Стэйт Буйлдинг (Empire State Building), Нью Йорк хот, АНУ

10 Парис (Paris) хот, Франц улс

Та Парист англиар ярьвал тэд өөдөөс чинь шууд Францаар ярьж эхлэнэ. Харин та алдаг оног ч гэсэн хамаагүй Францаар хэдэн үг хэлэх гэж оролдвол тэд таны хүссэнчлэн англиар хариулах болно. Тэд улс дотроо хэнтэй ч байсан хамаагүй төрөлх хэлээрээ ярихыг эрхэмлэдэг ард түмэн юм.

Парис (Paris) хот, Франц улс

11 Вашингтон (Washington) хот, АНУ

Эрх чөлөөний эх орон гэгддэг АНУ-ын нийслэл болох Вашингтон хот, тэр дундаа цагаан ордныг өдрийн цагаар биш шөнийн цагаар харвал илүү сайхан харагддаг байна.

Вашингтон (Washington) хот, АНУ

12 Лондон (London) хот, Англи улс

Их Британийн Нэгдсэн Вант Улсын нийслэл Лондон хотын "London Bridge" нь жуулчдын заавал ч үгүй очиж үзэх ёстой газруудын нэг юм.

Лондон (London) хот, Англи улс

13 Таймс Скүэр (Times Square) талбай, Нью Йорк хот, АНУ

Хэрвээ та энд ирэхээр шийдсэн бол болж өгвөл дээш битгий хараарай. Учир нь хаа сайгүй эрээлжлэх реклам, зар сурталчигааны "LED" гэрлүүд нүдийг чинь өвтгөнө.

Таймс Скүэр (Times Square) талбай, Нью Йорк хот, АНУ

14 Еллоустон (Yellowstone)-ийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн, АНУ

АНУ-д орших Еллоустоний үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амьдардаг амьтад нь хурц шүд болон саваргүй байлаа гээд таны амь насанд аюул учруулахгүй гэж бодож байвал том эндүүрэл юм. Бага насны олон хүүхэд энд бэртэж, гэмтэж байжээ.

Еллоустон (Yellowstone)-ийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн, АНУ

15 Ром (Rome) хот, Итали улс

Эртний Ромын эзэнт гүрний үүх түүх, соёл заншилтай танилцаж болохоос гадна Италийн алдарт мөхөөлдөснүүдийг заавал амтлаарай. Амьдралдаа мэдэрч байсан хамгийн гайхалтай мөхөөлдөснүүд зөвхөн энд л байдаг гэнэ.

Ром (Rome) хот, Итали улс

16 Мелбурн (Melbourne) хот, Австрали улс

Австрали тивийн хамгийн том газар нутагтай, мөн тивийнхээ нэртэй адилхан Австрали улсын цаг агаар, тэсгэм хүйтнийг зөвхөн очиж байж л мэдэх гэнэ. Учир нь ихэнх жуулчид Австралийг өвлийн улиралд тийм айхтар хүйтэн байдаг гэж боддоггүй аж.

Мелбурн (Melbourne) хот, Австрали улс

17 Веницийн арал (Venice beach), Калифорни муж, АНУ

Хэрвээ хэн нэгэн гудманд тантай тааралдаад миний зохиосон дууг сонсох уу гэж асуувал үгүй гэж хэлээд бушуухан шиг түүнээс холдоорой. Хэрвээ за, сонсоё гэвэл тэдгээр хүмүүс таниас төрөл бүрийн зүйл шалгааж асуухаас гадна өөрийнхөө уран бүтээлийн талаар үлгэр шиг урт тайлбар хэлнэ гээд боддоо?

Веницийн арал (Venice beach), Калифорни муж, АНУ

18 Хавай (Hawaii) арал, АНУ

Дэлхийн улс орнуудаар аялахыг хүсч байгаа бол таны жагсаалтанд зайлшгүй бичигдэх ёстой газруудын нэг бол Хавай арал гэдгийг бүү мартаарай.

Хавай (Hawaii) арал, АНУ

19 Филадельфи (Philadelphia) хот, АНУ

Хэрвээ та бяслагтай стейк идэхийг хүсч байгаа бол зоогийн газрууд болон ресторанд хандсаны хэрэггүй бөгөөд энэ төрлийн хоолыг зөвхөн түргэн хоолны машинуудад л зардаг гэнэ.

Филадельфи (Philadelphia) хот, АНУ

20 Финикс (Phoenix) хот, АНУ

Өвөл, хавар, зун, намар гээд жилийн 4 улирлын алинд ч, юу ч болж байсан Кэмелбэк (Camelback)-ийн хавцал руу бүү авираарай. Учир нь жил бүр уг хавцал руу авиралт хийсэн жуулчид болон хүмүүсийн ихэнх нь амь насаа алддаг байна.

Финикс (Phoenix) хот, АНУ

21 Дисней Уорлд (Disney World), Флорида муж, АНУ

10 дугаар сарын үед АНУ-ын Флоридад орших Диснейг зорих нь хамгийн тохиромжтой цаг бөгөөд зуны улирал дууссан учраас үйлчлүүлж буй хүмүүс харьцангуй бага байдаг байна. Түүнээс гадна хойд зүгийн улс орнуудын жуулчдад хандаж хэлэх таатай мэдээ байгаа нь энэ үеэр тийм ч халуун байдаггүй гэнэ.

Дисней Уорлд (Disney World), Флорида муж, АНУ

22 Нэшвилль (Nashville) хот, АНУ

Энэхүү хотод ирэх жуулчин бүр аялалын гутал болон өргөн хүрээтэй сийрсэн малгай өмсөх хэрэгтэй бөгөөд энэ нь энгийн иргэдээс жуулчдыг ялгаж, танихад амар байдагтай холбоотой гэнэ.

Нэшвилль (Nashville) хот, АНУ

23 Роки уулс (Rocky Mountains), АНУ

Рокигийн уулс руу авиралт хийх гэж байгаа бол эртхэн энэ бодлоо хаях хэрэгтэй бөгөөд олон жуулчид харамсалтайгаар унаж, хадан цохионд цохиулж, амь насаа алдацгаасан байна. Харин холоос ямар сүрлэг болохыг нь харж, хэдэн зураг аваад яагаад буцаж болохгүй гэж?

Роки уулс (Rocky Mountains), АНУ

24 Грек (Greece) улс

Эртний түүхт улсуудын нэг болох арвин үүх түүх, өв соёлын өлгий нутаг болсон Грекээр аялах шиг жуулчдын сэтгэлийг хөдөлгөж, уулга алдуулдаг газар өөр үгүй аж. Тэр тусмаа Грекийн нийслэл Афин хотод үзэж харах зүйлс маш олон байдаг гэнэ.

Грек (Greece) улс

25 Флорида (Florida) муж, АНУ

Хэрвээ Европийн орнуудаас АНУ-ын Флорида мужийг зорьж байгаа бол наран шарлагийн хувцас болон нарны шилээ бэлдэх хэрэгтэй бөгөөд ингэснээр таныг жуулчин байна гэж үзэж, илүү халуун дотноор угтаж авдаг байна. Мөн нэг зүйлийг сануулахад хамгийн ойр байх дэлгүүрээс нарны тос авахаа мартаж болохгүйг жуулчид анхааруулж байна.

Флорида (Florida) муж, АНУ

Хэрвээ танд боломж олдвол та эдгээр газруудын аль руу нь аялах вэ?

47
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()