Япон охидын насанд хүрсний баяр

Токиогийн Диснейлэндэд 20 нас хүрч буй Япон охид насанд хүрсэн баяраа тэмдэглэдэг байна. Энэ нь Японы уламжлалт “Насанд хүрсэн”-ий баяр бөгөөд 1948 оноос хойш 1-р сар бүрийн хоёр дахь долоо хоногийн Даваа гаригт тэмдэглэсээр иржээ. Эцэг эх, гэр бүлийнхэнтэйгээ хамт тэмдэглэдэг албан ёсны баярыг нь засгийн газар зохион байгуулдаг бөгөөд энэ тохиолдолд охиндоо, дүүдээ насанд хүрсэнд нь баяр хүргэж үг хэлэх боломж ч олддог байна. Үүний дараа шинэхэн насанд хүрэгчид гэр бүлийнхэнтэйгээ хамт сүм рүү явдаг гэнэ. Сүмд очин мөргөл үйлдсэний дараа харин найзуудтайгаа зугаалж болдог аж.

Япон охидын насанд хүрсний баяр

1

Шинэхэн насанд хүрэгчид үндэсний кимоногоо өмсөн цасан дундуур баясгалантай алхана. 

2

Насанд хүрсэн охид. 

3

Баяр тарсны дараа гэр рүүгээ буцаж буй охид. 

4

Хамгийн чухал баярын нэг болох энэхүү баяртаа бэлдэхийн тулд охид маш олон цагийг үсчин, гоо сайхны газар өнгөрүүлдэг. 

5

6

20 насны баяраа тэмдэглэж буй бүсгүй. 

7

Баяр дууссаны дараа харьж буй бүсгүйчүүд. 

8

Энэхүү өдөр цагаан шүхэр барих ёстой байсан ч энэ охин улаан шүхрийг барьжээ. 

9

Ухаарлын харц.Үүнийг Япончууд ихэд хүндэлдэг байна. 

10

Хүүхэд нас минь баяртай. 

11

Зарим нэгэн Диснейлэндэд байхад зарим нь Тосимаэн хэмээх Токиогийн соёл амралтын хүрээлэнд өдрийг өнгөрүүлж байна. 

12

Эртний уламжлалаас харахад охид, хөвгүүд өсвөр насандаа л том хүний амьдралд орчихсон байдаг билээ. 

13

Бүсгүйчүүд аль болох намбалаг алхахыг хичээж байна. 

14

Шинэ амьдрал эхэллээ. Эдгээр охид Диснейлэнд руу явж байгаа бололтой. 

15

Бүсгүйчүүд уламжлалт Фурисодо хэмээх кимоно өмсдөг бөгөөд үнэ нь $10.000-с ч илүү байх магадлалтай. 

16

20 нас хүрснээр Япончууд сонгуульд оролцож, архи, тамхи худалдан авч болох юм байна. Мөн ямарваа нэгэн гэмт хэрэг хийсэн тохиолдолд бүх хариуцлагаа өөрөө хүлээх болох нь ээ. 

17

Баярт оролцож буй бүсгүйчүүд үнэхээр гайхалтай харагдаж байна шүү.

18

Тосимаэн соёл амралтын хүрээлэнгээр алхаж буй охид. 

19

Цас их орсноор Ханэда онгоцны буудлын нислэгийг хойшлуулсан бөгөөд зарим нэг зам, гудамжийг хаасан байна. 

20

Цас болон бороо энэ өдрийг бага зэрэг гундуухан болгож болох юм. 

21

Энэхүү уламжлал нь зөвхөн самурайн гэр бүлд хамааралтай байсан боловч одоо бүх Япончуудын уламжлал болжээ. 

22

Шинэхэн амьдрал минь сайн байна уу? 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()