Ажлын байран дээрээ согтууруулах ундаа уухыг зөвшөөрдөг газрууд

Ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэх гэдэг боломжгүй мэт сонсогдож байгаа биз? Учир нь согтууруулах ундаа таны нэр хүндэд муугаар нөлөөлж, дахин ажил олоход тийм ч хялбар байхгүй л болов уу. Тэгвэл ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрдөг, хэрэглэх шаардлагатай газар байдаг гэвэл та итгэх үү?

Ажлын байран дээрээ согтууруулах ундаа уухыг зөвшөөрдөг газрууд

1 Дарс амтлагч

Дарсны амтыг тодорхой, үнэн зөв хариулахын тулд тэрээр бүх дарсыг амтлаж үзсэн байх хэрэгтэй. Дэлхий дээр маш олон төрлийн дарс байдаг учир дарс амтлагч өдөр бүр л өөрийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх хэрэг гардаг байна. Мэдээж тэд их хэмжээгээр уудаггүй бөгөөд энэ төрлийн мэргэжил эзэмших их хялбар. Юуны түрүүнд та дарс сонирхдог байх хэрэгтэй бөгөөд амтлах чадвар сайтай байх хэрэгтэй. Мөн энэ төрлийн ажлыг хийхэд зориулсан сургалт хүртэл байдаг байна. 

Дарс амтлагч

2 Зохиолчид

Ихэнхи алдарт зохиолчид согтууруулах ундаанд донтсон болохоо нууж байгаагүй. Тэдгээрийн дунд Хемингуэй, Ремарк, Маркес, Довлатов, Сэлинжер, Генри Чинаски нар ажлын байран дээрээ онгодоо оруулахын тулд уудаг байжээ.

Зохиолчид

3 Бармен

Бармений хувьд коктейль сайн найруулж, үйлчлүүлэгчидтэй сайн харьцаатай байх хэрэгтэй. Магадгүй согтууруулах ундаа нь түүнд удаан ажиллахад тус дэм болдог байна. Учир нь шилдэг коктейлний нууцыг амсахгүйгээр хийж чадахгүй л болов уу.

Бармен

4 Ерөнхий тогооч

Бармений адилаар ерөнхий тогооч согтууруулах ундааг хэрэглэж болдог байна. Гэхдээ мэдээж энэ нь хэмжээндээ байх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.

Ерөнхий тогооч

5 Старт-ап төслийн ажилтан

Эдгээр хүмүүс таны санаснаас ч их уудаг байна. Маш хүнд ажил бөгөөд хамгийн наад зах нь өөрийгөө хянах, стрессээ тайлахад согтууруулах ундаа тустай байдаг ажээ. "Yelp" компани, томоохон төслийн уулзалтын үеэр ажилчдадаа завсарлагааны үеэр уухыг зөвшөөрдөг байна. 

Старт-ап төслийн ажилтан

6 Ликёрны дэлгүүрийн ажилтан

Согтууруулах ундааны борлуулалтын байгууллагынхан, ажилчиддаа өөрсдийн бараа бүтээгдэхүүнээс амсуулдаг байна. Долоо хоног бүр ийм зүйл тохиолддог бөгөөд тус ажил хүссэн хүн бүрт олдоод байдаггүй ажээ.

Ликёрны дэлгүүрийн ажилтан

7 Хоол шүүмжлэгч

Рестораны шүүмжлэгч болоход тийм ч амар биш бөгөөд таны саналыг хүлээж авдаг хамт олонтой байх хэрэгтэй. Мэдээж хоол хүнсний талаар мэдлэг ч бас хэрэг болно. Энэ туршлагыг олж авсны дараа та хамгийн шилдэг ресторануудад үнэгүй хооллож, согтууруулах ундааг хэрэглэх боломжтой болж байгаа юм.

Хоол шүүмжлэгч

8 Мэргэжлийн блогчин

Блог хөтлөгчийн ажил нэлээд алдартай болсон бөгөөд тэд хүмүүст сонирхолтой мэдээлэл уншуулах хэрэгтэй болдог. Хаана ямар газар аялсан, хамгийн амттай хоол, коктейлтэй рестораны талаар бичих гэх мэт... Мэргэжлийн блогчин болохын тулд танд сонирхолтой мэдээлэл олох чадвар, тухайн сэдвийн дагуу бичиж чаддаг байх хэрэгтэй ажээ. 

Мэргэжлийн блогчин

9 Шар айраг үйлдвэрлэгч

Ихэнхи шар айрагны байгууллагууд өөрсдийн ажилчдад шинэ гарч буй бүтээгдэхүүнээ амсуулж, амтыг нь тогтоодог бөгөөд та хамгийн анх амссан хүн болох боломжтой болдог байна. Гэхдээ энэ ажлыг хийхэд тийм ч хялбар биш бөгөөд та шар айрганд дуртай, сайн мууг нь ялгаж чаддаг байх хэрэгтэй. Үүнээс гадна түүнийг хийх технологийн мэдлэгтэй байх ёстой ажээ.

Шар айраг үйлдвэрлэгч

10 Худалдааны төлөөлөгч

Худалдааны төлөөлөгч бүхэн ажлын байран дээр уудаггүй. Харин амжилттай томоохон борлуулалт хийх гэж байгаа хүмүүс ихэнхидээ үйлчлүүлэгчтэйгээ бар, ресторанд согтууруулах ундааг хэрэглэж ажлаа ярьдаг байна.

Худалдааны төлөөлөгч

12
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()