Хувийн бизнесээ эхлүүлэхээс өмнө зайлшгүй шийдэх ёстой 8 зүйл

Ний нуугүй хэлэхэд өнөөдөр дан ганц цалингаараа амьдарч, өдөр хоногийг залгуулах нь хүндрэлтэй байгаа бөгөөд хүн бүрийн толгойд  ямар нэгэн байдлаар хувийн бизнес эхлүүлж, амьдралаа илүү сайжруулах тухай бодол орж ирэх болсон нь нууц биш юм. Тэгвэл бид та бүхэндээ тус хүргэх үүднээс хувийн бизнесээ эхлүүлэхээс өмнө зайлшгүй шийдвэрлэх ёстой хамгийн чухал 8 зүйлийг хүргэе гэж бодлоо.

Хувийн бизнесээ эхлүүлэхээс өмнө зайлшгүй шийдэх ёстой 8 зүйл
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Сайтар судлаж, төлөвлөгөө боловсруулах

Хувийн бизнесээ эхлүүлнэ гэдэг бодож, санасанчлан тийм амар хялбар бүтчих зүйл биш бөгөөд төдий чинээ сайтар судалгаа хийлгүүлж, үүнийхээ дараа маш сайн төлөвлөгөө боловсруулахад хүргэдэг байна. Иймд хамгийн түрүүнд ямар төрлийн бизнес эрхлэхээ тодорхойлох нь чухал юм. Аль хэдийн хувийн бизнес нь дэлхий олон улс орнуудаар түгж, амжилтын оргилд хүрсэн хашир туршлагатай бизнесменүүд энэ талаар "Хувийн бизнес эхлүүлэх гэж байгаа хүмүүст анхаарах ёстой ганц чухал зүйл байдаг нь бусдын олоогүйг олж, мэдээгүйг мэдэх хэрэгтэй бөгөөд үүн дээр үндэслэн урьд өмнө хэн нэгэн санаачилж байгаагүй шинэ зүйлийг сэдэх, гаргаж ирэх явдал юм. Тиймээс аль болох шинэ зүйлийг санаачил" хэмээн дуу нэгтэйгээр зөвлөж байгаа юм. Харин эцэст нь маш сайн төлөвлөгөө боловсруулж, бүгдийг хяналтандаа авч, төлөвлөгөөнийхөө дагуу хийж эхлээрэй.

Сайтар судлаж, төлөвлөгөө боловсруулах

2 Өөртөө итгэлтэй байх

Бизнесийн салбарт хөл тавьж эхэлсэн цагаас бизнес эрхлэгчдэд байх ёстой хамгийн эрхэм нандин зан чанар бол өөртөө итгэлтэй байх юм. Өөрөөр хэлбэл алдаж, онохыг бодохоос илүүтэйгээр бусдаас түрүүлж хөдлөж байхыг зарчим болгох хэрэгтэй гэсэн үг юм. Харин ийм байдлаар бизнесээ эхлүүлж, хөл дээр нь босгохын үндэс нь өөртөө итгэх, итгэл дүүрэн байх явдал ажээ. Зарим тохиолдолд хэт их бодолхийлэх нь сөрөг үр дагавар авчирдаг бөгөөд үүнд тохирсон "Суусан цэцнээс явсан тэнэг дээр" гэж үг хүртэл байдаг шүү дээ. Гэвч хүмүүсийн ихэнх нь алдахвий, зарлага их гарахвий, санхүүгийн асуудалд орохвий гэж айж, эмээж, хойш суусаар нэг мэдэхэд бүх зүйлээс хоцорсон байх нь бий. Тэгэхээр урагшилж байх явцдаа оновол урам зоригоор жигүүрлэн улам цаашилж, алдвал түүнээсээ сургамжлан дахин алдаагүй давтахгүй байх нь чухал юм.

Өөртөө итгэлтэй байх

3 Гэр бүлийнхний дэмжлэг

Амжилтанд хүрч, бизнесийн салбарт манлайлах болсон хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар тэдний дийлэнх хувь нь халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн гэр бүлд амьдардаг болох нь тогтоогдсон байна. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр гэр бүлийн гишүүдийн зүгээс хувийн бизнес эхлүүлэх гэж байгаа нэгнийгээ ямар нэгэн байдлаар дэмжих нь амжилтанд хүрэхэд нөлөөлдөг гэсэн үг юм. "Яав л амжилтанд хүрэх үү? Хаанаас эхлэх үү? Юу хийх үү?" гэхчлэн бүтэн өдрийн турш толгойгоо гашилгаж, хүн амьтантай уулзаж, судалгаа хийж, төлөвлөгөө боловсруулж, нэлээн ядарсан байдалтай гэртээ ирэх үед нь дэмжихээс илүүтэй сөрөг энерги цацруулсан уур амьсгал угтаж авах нь ямар ч хүний урам зоригийг мохоож, хүсэл тэмүүлэлгүй болгодог байна.

Гэр бүлийнхний дэмжлэг

4 Мөнгөний үнэ цэнийг ойлгох

Бизнестэй салшгүй байнга хамт байх зүйл бол мөнгө бөгөөд өнөөдрийн энэ нийгэмд мөнгөгүйгээр урагшлах ажил, бүтэх зүйл гэж байхгүй болсон гэдэгтэй маргах хүн бараг гарахгүй биз ээ. Тэр ч үүднээсээ хувийн бизнес эхлүүлэх бодолтой байгаа хүмүүст хамгийн хэрэгтэй зүйл бол мэдээж хэрэг хөрөнгө мөнгө юм. Тийм ч учраас бизнес эрхлэх бодолтой байгаа хүмүүс банк юм уу эсвэл хувь хүнээс хэдэн төгрөг зээлэх, нэг бол хуримтлуулсан мөнгөө зарцуулах гэсэн хоёрхон сонголттой нүүр тулгардаг нь нууц биш. Зовж олсон мөнгөө үрэн таран хийж, хувийн бизнесээ эхлүүлэх гэсэн биш эд хөрөнгөө тэр чигт нь салхинд хийсгэчихвий гэж эмээх нь аргагүй юм. Иймд мөнгөний үнэ цэнийг ойлгож, зөв зүйлд зарцуулж, орлого болон зарлагаа байнга төлөвлөж, нарийн тооцоотой байх нь чухал ажээ.

Мөнгөний үнэ цэнийг ойлгох

5 Ашгийг урьдчилан таамаглах

Бизнесийн эцсийн зорилго юу вэ? Хариулт нь маш энгийн бөгөөд мэдээж хэрэг ашиг олох явдал юм. Өнөөдөр дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулж байгаа бизнесийн бүхий л байгууллага, пүүс, компаниуд бүгдээрээ ашгийн төлөө ажиллаж, өөр хоорондоо өрсөлдөж байгаа билээ. Тэгэхээр ямар ч үед ашгийг урьдчилан тооцох хэрэгтэй бөгөөд энэ нь таны бизнесийг урагштай байхад том тус хүргэнэ гэдгийг санаарай. Ихэнх бизнес эрхлэгчид эрсдлийг хамгийн түрүүнд тооцдог нь хянуур байх, ямар нэгэн байдлаар алдагдалд орж, эргээд өндийж чадахааргүй нөхцөл байдалд орохгүй байх давуу талтай хэдий ч, бизнесийг урагшлуулахаасаа илүүтэй яг тэр байранд нь байлгасаар байдаг сул талтай юмсанж.

Ашгийг урьдчилан таамаглах

6 Унаж, бүдрэх үе гарна гэдгийг ойлгох

Дээр дурьдсанчлан бизнес гэдэг бол хэр баргийн аавын хүү, ээжийн охины хийчихдэг зүйл биш бөгөөд төдий чинээ хүнээс тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат шаарддаг байна. Мэдээж хэрэг ямар ч бизнес эхэндээ шууд ашиг авчрахгүй бөгөөд энэ нь бизнес эрхлэгчийн тэсвэр тэвчээр, хүсэл тэмүүлэл, хөдөлмөрөөс хамааралтай цаг хугацааны асуудал байдаг Зарим өдөр ашиг авчирч, бусад өдөр нь хоосон байх тохиолдол ч байна. Тиймээс унаж, бүдрэх бүрийдээ шантарч, хойш сууж, зорилгоосоо няцалгүй энд хүрэхийн тулд, энэ бүгдийг эхлүүлэхийн тулд ямар давааг яаж туулснаа хэзээ ч бүү мартаарай.

Унаж, бүдрэх үе гарна гэдгийг ойлгох

7 Зорилгодоо хүрэхийн тулд эцсээ хүртэл чармайх

Бизнесийн эцсийн үр дүн юу вэ? Мэдээж хэрэг ашиг ч гэлээ, түүнээс чухал нэг зүйл байгаа нь эцсийг нь үзэх явдал юм. Зорилгодоо хүрэх үед мэдрэгдэх ялалтын амт ямар сайхан байдаг билээ? Тэгвэл бизнесийнхээ эцсийг үзэж, түүнээсээ урамшиж, улам боловсронгуй болгож, алдаанаасаа суралцаж, цааш өргөжүүлэх хэрэгтэй аж. Магадгүй таны бизнесийг хэн ч дэмжихгүй, урам зориг хайрлах хүн байхгүй, наадахаа эртхэн боль гэж хэлэх хүмүүс эсрэгээрээ их байсан ч гэсэн бууж өгөлгүй тэмцэж, тэднийг буруу бодож байсан болохыг батлаж харуулаарай.

Зорилгодоо хүрэхийн тулд эцсээ хүртэл чармайх

8 Бизнесийн сайн түншүүдтэй болох

Нэгэнт хөл дээрээ боссон бизнесийг цааш улам өргөжүүлж, илүү ашигтай ажиллахыг хүсч байгаа бол бизнесийн сайн хамтрагчидтай болох хэрэгтэй бөгөөд тэднийг сонгохдоо өөртөөгөө адилхан хүсэл сонирхолтой, зорилготой хүмүүсийг сонгох нь чухал юм. Ингэж чадвал ойлголцоход амар байхаас гадна бизнес дорхноо урагшилж, санасныг бодоход илүү хурдан амжилтанд хүрдэг байна. Зарим бизнес эрхлэгчдийн хувьд энэ үе дээр ирээд, буруу хүмүүстэй хамтарснаас болж, өнөөдрийг хүртэл босгосон, хийсэн бүхнээ салхинд хийсгэх тохиолдол амьдралд бишгүй дээ л нэг тохиолддог билээ. Тиймээс сонголтоо ухаалга хийхийг зөвлөж байна.

Бизнесийн сайн түншүүдтэй болох

Та үүнтэй санал нийлэх үү?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()