Жингээ хасахад тань туслах хамгийн шилдэг 10 аппликейшн

Таргалалт гэдэг сүүлийн үед бидэнд тулгамдаж буй ноцтой асуудлуудын нэг бөгөөд чимээгүй тахал мэт хүмүүсийг шаналгасаар байгаа нь нууц биш юм. Зохих арга хэмжээг нь цаг алдалгүй эртхэн авахгүй бол нэг төрлийн өвчин болж хувирдаг байна. Илүүдэл жинтэй хүмүүс турахын тулд дор бүрнээ хичээх болсон хэдий ч, тэвчээр зааж чадалгүй байсаар зорилгоосоо ухарч, буцах нь бий. Харин бид тэдгээр хүмүүст жин хасахад нь тусалж, онцгой нөлөө үзүүлэх хамгийн шилдэг 10 аппликейшнийг танилцуулж байна.

Жингээ хасахад тань туслах хамгийн шилдэг 10 аппликейшн
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 "DietPoint"

Тус аппликейшн нь хүн бүрийн онцлогт тохируулан 130 гаруй өөр өөр турах арга барилыг танд санал болгоно. Энэ нь тусгай хоолны дэглэм, дасгалуудыг зааварчилж өгөх төдийгүй дасгалаа хэдэн удаагийн давтамжтай, яаж хийхийг хүртэл зааж өгдөг гэдгээрээ онцлог юм. Та энэхүү аппликейшнийг утсандаа суулгаж өдөр бүр зааврын дагуу хичээллэснээр мэдэгдэхүйц үр дүнд  хүрч, турж байгаагаа мэдрэх болно. 

"DietPoint"

2 "Noom Weight Loss Coach"

Турах хүсэлтэй хүн бүхэнд төгс зохицох аппликейшн бол яах аргагүй "Noom" юм. Энэ нь таныг шахаж, эрүүл аргаар тураах гол хүчин зүйл болох төдийгүй алхам, үйлдэл бүрийг тань зааварчилж, эрүүл амьдралын хэвшилд оруулдаг байна. Тус аппликейшн нь зөвхөн "Android" үйлдлийн системтэй утсанд суулгаж, ашиглах боломжтой юм. 

"Noom Weight Loss Coach"

3 "Calorie Tracker Tap & Track"

Энэхүү аппликейшн нь бидний идэж байгаа хоол хүнсний калорийг тооцоолж, турахад тань тусладаг гэдгээрээ алдартай. Таны идсэн хоол хүнсэнд агуулагдах калорийн хэмжээг тооцоолж, ямар дасгалыг хичнээн тооны давтамжтай хийх ёстойг зааварчилж өгдөг бөгөөд тухайн хүнд маш их урам зориг хайрлаж, цааш дасгалаа үргэлжлүүлэх итгэлийг өдөөж өгдөг билээ. Үүнийг зөвхөн "iPhone" утсанд суулган ашиглах боломжтой. 

"Calorie Tracker Tap & Track"

4 "Fooducate"

"Fooducate" аппликейшн нь калорийг тооцоолж, таны идэх зүйлсийг зааварлаж өгдөг. Уг аппликейшний тусламжтайгаар турж, мөрөөдөлдөө хүрсэн залуус, бүсгүйчүүд олон байдаг байна. Энэ нь ерөнхийдөө фитнес багш, зөвлөгч гэх үүргийг давхар гүйцэтгэж, таны дотны нөхөр болох юм. Бүх төрлийн үйлдлийн системтэй гар утсанд суулгаж болдог гэдгээрээ давуу талтай ажээ.

"Fooducate"

5 "Weight Watchers Mobile"

Бидний амьдралыг эрүүл, амар хялбар болгох зүйл бол "Weight Watchers Mobile" аппликейшн билээ. Та үүнийг ашиглаж, интернэтэд холбогдон, жингээ хасч чадсан хүмүүстэй холбогдож, эрч хүч урам зориг авч болох аж. Хүмүүс бие биетэйгээ турсан дэглэмээ хуваалцах төдийгүй аппликейшнээр холбогдож, хамтдаа бэлтгэл, сургуулилт хийж, турдаг байна. 

"Weight Watchers Mobile"

6 "Eat this, Not that!"

Сонирхолтой тоглоом тоглонгоо жингээ хасахыг хүсч байна уу? Тэгвэл танд энэхүү аппликейшнийг санал болгож байна. Аль ч үйлдлийн системтэй гар утсан дээр татаж авч болох бөгөөд та заавал татаж авч, утсан дээрээ суулгаарай.

"Eat this, Not that!"

7 "Good Scanner"

Аль ч үйлдлийн системтэй утас ашигладаг хүмүүс үнэгүй татаж авах боломжтой бөгөөд хүмүүсийн хамгийн түгээмэл иддэг хоол хүнсний тухай дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсч буй хэн бүхэнд хэрэгтэй аппликейшн юм.

"Good Scanner"

8 "MyNetDiary"

Ойролцоогоор 485.000 орчим хоол хүнсний мэдээллийг агуулсан бөгөөд жингээ хасах төлөвлөгөөтэй байгаа хүмүүст маш хэрэгтэй аппликейшн аж. "Android" болон "iOS"-ийн хоёулан дээр нь татаж, авч хэрэглэх боломжтой.

"MyNetDiary"

9 "Lose It"

Жингээ хасахаар хичээж байгаа хүмүүсийн форум гэж хэлж болох уг аппликейшнийг олон сая хүн татаж авч хэрэглэдгээс гадна өөр дээрээ төлөвлөгөө гаргах, "Reminder" үүсгэх боломжтой аж. "iOS" үйлдлийн системтэй гар утас ашигладаг хүмүүс татаж авч болох юм байна.

"Lose It"

10 "My Fitness Pal"

Та уг аппликейшнийг үнэгүй татаж авах боломжтой бөгөөд таны зөв хооллолтын төлөвлөгөөг гаргаж өгдөг байна. Хамгийн сонирхолтой нь таны идэхээр төлөвлөж, сонгосон хоолны найрлагийг тодорхойлохоос гадна төлөвлөгөөнд тань тохируулж, хэр хэмжээгээр идвэл зохимжтойг хэлдэг аж. Хэрвээ та "iOS" үйлдлийн системтэй утас барьдаг бол "App Store" руу орж, нэрээр нь хайн татаж аваарай.

"My Fitness Pal"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()