Хүүхэддээ авч, тэжээхэд хамгийн тохиромжтой эгдүүтэй 10 амьтан

2016-11-07, 11:47
27,553

Хүүхдийг багаас нь бусдыг хайрлаж, халамжилж сургах үүднээс эцэг эхчүүд маань олон аргыг ашигладаг хэдий ч, тэдний ихэнх нь бүтэлгүйтдэг билээ. Харин тэжээвэр амьтан хүүхдэдээ авч өгч өөрсдөөр нь асарч, халамжлуулснаар энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой ажээ. Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ хүүхдийн тэжээх боломжтой хамгийн өхөөрдөм амьтдын тухай болон тэднийг хэрхэн, яаж арчлах талаарх сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Хүүхэддээ авч, тэжээхэд хамгийн тохиромжтой эгдүүтэй 10 амьтан
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

10 Зараа

Зараа нь жижигхэн хэрнээ өхөөрдөм амьтан бөгөөд хүнээс асар их халамж анхаарал хүсдэг амьтан юм. Зараа нь ихэвчлэн ганцаараа байхыг илүүд үздэг бөгөөд туулайны тор шиг жижиг хэмжээтэй торонд байлгах нь илүү тохиромжтой. Тэд мөн байгалаасаа ямар нэгэн зүйл өөд авирч, мацах чадвартай учраас битүү дээвэртэй тор ашиглаарай. Муурны хоол идэхээс гадна тэдэнд өндөг, төрөл бүрийн жимс болон хүнсний ногоо өгөх хэрэгтэй. Бусад тэжээвэр амьтдыг бодвол амархан өвддөг учраас дээр дурьдсанчлан сайтар асрах нь чухал юм. 

Зараа

9 Усан гахай

Энэ хорвоо ертөнц дээрх хамгийн өхөөрдөм амьтдын нэг болох усан гахайг та яагаад хүүхдэдээ авч өгч, тэжээлгэж болохгүй гэж? Тэдний хэмжээ дунджаар 20-25 см байх бөгөөд 5-10 настай хүүхэд тэжээвэр амьтнаа болгоход хамгийн тохиромжтой аж. Уг бяцхан гахайнууд нь өвс иддэг бөгөөд үрэл болон хүнсний ногоо, жимс жимсгэнэ ч гэсэн иддэг байна. Хүмүүс уг амьтныг биеийнх нь хэмжээнд таарсан жижиг сав юм уу торонд байлгадаг нь буруу бөгөөд үүнээс болж хөл болон нуруугаа гэмтээдэг байна. Тиймээс аль болох саруулхан, орон зай ихтэй сав юм уу торонд байлгах хэрэгтэй. 

Усан гахай

8 Үхэр зусаг

Та урьд өмнө үхэр зусаг гэх нэртэй бяцхан амьтны тухай сонсож байсан уу? Тэд бол тэжээвэр амьтан байх хамгийн тохиромжтой амьтан бөгөөд хамгийн том биетэй үхэр зусаг нь Сири улсад амьдардаг байна. Уг өвөрмөц нэртэй амьтан нь даруухан, хөдөлгөөн багатайгаас гадна хүний үгэнд оромтгой гэнэ. Хайрцаг, сав, тор гээд бүхий л зүйлд байлгах боломжтой бөгөөд 2.5-3 жилийн хугацаанд амьдардаг аж. 

Үхэр зусаг

7 Харх

Та магадгүй энэ жагсаалтанд хархыг оруулсан явдалд гайхаж байж болох юм. Гэвч харх нь таны бодож байгаа шиг амьтан биш бөгөөд гэрийн нөхцөлд тэжээхэд тохиромжтойгоос гадна анхаарал халамж төдийлөн шаардаад байдаггүй байна. Тэдэнтэй тоглоом, цаас зэргээр тоглож болох бөгөөд таны хүүхдийг нэг хэсэгтэй л уйдаахгүй аж. Тэд байгалаасаа 2-3 жил амьдрах настай бөгөөд тэжээвэр амьтдад зориулсан үрэл иддэг гэнэ.

Харх

6 Цагаан оготно

Цагаан оготно нь бусад тэжээвэр амьтдыг бодоход ганцаараа байж чаддаггүй бөгөөд ихэвчлэн 2-4 цагаан оготныг хамтад нь тэжээх нь тохиромжтой. Тэд байгалаасаа цэвэрч амьтад бөгөөд ямар нэгэн байдлаар эвгүй үнэр гаргадаггүй нь хүмүүст таалагддаг байна. Харин 3-4 жилийн настай гэдгийг сайтар бодолцон үзэж, хүүхдэдээ авч өгөх эсэхээ шийдэхэд буруудахгүй аж.

Цагаан оготно

5 Өмхий хүрэн

Тэд бол төрөлхийн хурдан шаламгай хөдөлгөөнтэй, байнгын шахуу идэвхтэй байдаг амьтад юм. 8-10 жил амьдрах боломжтойгоос гадна торноосоо гарсан бол танай гэрийн хаана нүх сүв, нуугдах газар байна тэр дор нь олж, тэндээ байхыг илүүд үздэг гэнэ. Түүнчлэн өмхий хүрэн нь бүтэн өдрийн турш торон дотроо байх дургүй бөгөөд та гэртээ байх үедээ зарим тохиолдолд тэднийг суллаж, хүүхдүүдтэйгээ тоглуулахад тохиромжтой.  

Өмхий хүрэн

4 Чинчилла (Chinchillas)

Жижигхэн өхөөрдөм хэрнээ хамгийн их үсэрхэг амьтан болох Чинчилла нь тэврүүлэхэд тийм ч таатай байдаггүй бөгөөд тэднийг ихэвчлэн торон дотор нь өөрийнх нь дураар байлгах нь илүү тохиромжтой. Тэд дунджаар 30 см урттай байх бөгөөд ойролцоогоор 10-15 жилийн настай байдаг байна. Цайвар цагаан болон бордуу хар өнгөтэй байдаг гэнэ. 

Чинчилла (Chinchillas)

3 Хавч

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, хавч нь тэжээвэр амьтан болгоход хамгийн тохиромжтой амьтан болохыг эрдэмтэд тогтоосон байна. Түүнчлэн тэд төдийлөн үнэтэй биш бөгөөд бага зэргийн элстэй аквариумд хийж, тэжээх нь тохиромжтой. Тэд бол төрөлхийн хөдөлгөөн багатай, нам жим байдлыг эрхэмлэдэг амьтан учраас ямар нэгэн байдлаар бусдад төвөг учруулдаагүй аж. Ойролцоогоор 30 жил амьдрах бололцоотой бөгөөд аквариумын усыг байнга сольж, цэвэрлэж байх шаардлагатай байдаг байна. Мөн 3-4 хавчийг нэг дор тэжээх нь үр дүнтэй байдаг гэнэ.

Хавч

2 Тоть

Харагдах байдал болон хүнийг зугаацуулж, хөгжөөж чаддагаараа бусад тэжээвэр амьтдаас ялгардаг тоть нь урлагийн бүтээл гэлтэй олон өнгө алгалсан байх нь бий. Хамгийн хачирхалтай нь тэднийг сайн арчилж, халамжилвал 80 гаруй жил амьдрах боломжтой байдаг гэнэ. Хүний хэлж, ярьж байгааг амархан тогтоож, дагж, дуурайхдаа тэдэн шиг авъяастай амьтан гэж өөр үгүй. Тиймээс хүүхэд болон тотьны хажууд элдэв янзын хараал, болж бүтэхгүй үгс аль болох хэлэхгүй байх хэрэгтэй юм. Мөн хүүхдэдээ тор руу гараа хамаагүй хийж болохгүй гэдгийг анхааруулж, хэлж өгөх хэрэгтэй бөгөөд эс бөгөөс тэд хүүхдийн тань хурууг хазаад авч мэдэх сахилгагүй нөхдүүд гэдгийг мартаж болохгүй. 

Тоть

1 Туулай

Тэд бол яах аргагүй энэ дэлхийн хамгийн өхөөрдөм хөөрхөн амьтад юм. Тийм ч учраас энэ жагсаалтыг тэргүүлсэн биз ээ. Туулайг жижиг хэмжээтэй хайрцаганд байлгах нь тохиромжтой бөгөөд хөвсгөр зөөлөн үсийг нь элж, тэврэх нь ямар ч хүнд тааламжтай мэдрэмжийг төрүүлдэг байна. Лууван идэхээс гадна бусад төрлийн хүнсний ногоо болон жимс иддэг гэнэ. 7 хоногтой 1-2 удаа усанд оруулж, үсийг  нь сойзоор зөөлөн үрж, угаагаарай. Харин туулай нь дунджаар 7-10 жил амьдардаг байна. 

Туулай

Танд эдгээр амьтдын аль нь илүү таалагдаж байна?

217
таалагдаж байна

47
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()