Хэзээ нэгэн цагт таны аминд орох 15 чухал зүйл

Амьдралд заримдаа бодож, төлөвлөөгүй байхад гэнэтийн зүйлс тохиолддог нь бичигдээгүй хууль гэлтэй. Энэ тохиолдолд хүмүүсийн ихэнх нь сандралд орж, буруу шийдвэр гаргаж, амь насаа эрсдэлд оруулах нь бий. Харин бидний та бүхэнд хүргэхээр бэлтгэсэн дараах мэдээлэл тэдгээр гэнэтийн зүйлс тохиолдох үед хэрхэн аюулаас холуур тойрч гарах тухай юм. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, аливаа эрсдлээс амь насаа хамгаалах амьдралын ухаанд суралцагаая.

Хэзээ нэгэн цагт таны аминд орох 15 чухал зүйл
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Зам хөндлөн гарахдаа утсаа бүү оролд

Зам хөндлөн гарахдаа болон гудмаар явах үедээ гар утсаа оролдох нь олон эрсдэлийг бий болгохоос гадна аюултай нөхцөл байдал үүсгэдэг байна. Нэг ёсондоо юу ч харахгүй, нүдээ боогоод явж байгаагаас өөрцгүй аж. Энэ нь ч үнэн бөгөөд автомашины осолд орох, анзаарч, харалгүй ямар нэгэн зүйл мөргөх гэх мэтээр бэртэж, гэмтэхээс гадна амь насаа ч алдах аюултай байдаг байна.

Зам хөндлөн гарахдаа утсаа бүү оролд

2 Автомашиныхаа толийг зөв тохируулах

Автомашины хэрэглээ жилээс жилд ихсэх болсон энэ цаг үед анхаарал, болгоомжтой замын хөдөлгөөнд оролцож, хууль дүрмээ чандлан биелүүлэх нь чухал юм. Түүнээс гадна автомашиныхаа хажуу талын хоёр толь болон ардаас ойртон ирж буй автомашиныг харах зориулалттай голын толийг зөв тохируулах хэрэгтэй бөгөөд энэ нь аваар осол гаргах аюулаас урьдчилан сэргийлдэг аж.

Автомашиныхаа толийг зөв тохируулах

3 Өвлийн улиралд дулаахан хувцаслах

Ихэнх хүмүүс өвлийн хүйтэнд гаднах төрхөндөө хэт их анхаарч, нимгэхэн хувцасладаг бөгөөд ингэснээр эрүүл мэндээрээ хохирч байгаа гэдгээ тэр бүр ойлгож, мэддэггүй нь харамсалтай. Наад захын ханиад томуу, хатгаа тусахаас гадна өөр олон өвчин тусах үндэс болдог байна. Эмч нарын хэлж байгаагаар өвлийн улиралд даавуун материалтай хувцаснаас илүүтэй ноосон материалтай хувцас өмсөх нь даарч, хөрөхөөс сэргийлэхээс гадна биеийн дулааныг хэвээр хадгалж үлдэх ач тустай байдаг ажээ.

Өвлийн улиралд дулаахан хувцаслах

4 Аврах хантаазыг зөв хэрэглэх

Нисэх онгоцоор зорчиж явах үед гэнэтийн аваар осол гарах тохиолдолд зорчигчдод аврах хантааз өмсгөж, аюулгүй байдлыг нь хангадаг билээ. Тэд зорчигчдод хантаазыг хийлж, онгоцноос үсрэхэд бэлэн болохыг шаарддаг бөгөөд бодит байдал дээр онгоцноос үсэрч, аюулаас холдсоныхоо дараа аврах хантаазыг хийлэх хэрэгтэй байдаг юмсанж. Онгоцноос үсрэхээсээ өмнө хантаазыг хийлбэл үсэрч чадалгүй, онгоцон дотор жингүйдэж, гэмтэж бэртэхээс гадна амь насаа алдах аюултай байдаг байна.

Аврах хантаазыг зөв хэрэглэх

5 Хахсан хүнд тусламж үзүүлэх

Хоол идэж байгаад санамсаргүй байдлаар хахах тохиолдол амьдралд бишгүй дээ л нэг тохиолддог бөгөөд хоолойд тээглэсэн зүйлийг хурдан хугацаанд гаргахгүй бол амь насаа алдах аюултай байдаг билээ. Тэгвэл эрүүл мэндийн салбарынхан хахсан үед дараах аргыг хэрэглэх нь хамгийн тохиромжтой болохыг зөвлөж байна. Энэ аргыг хэрэглэхийн тулд таны ойр орчимд хэн нэгэн байх хэрэгтэйг анхаараарай.

  • Хахсан хүнийг араас нь тэврэх бөгөөд ингэхдээ хоёр гарын алга тухайн хүний хүйсэн дээр тавигдсан байна.
  • Үүний дараа хоёр гарынхаа тусламжтайгаар гэдсийг нь сайтар шахаж өгнө.
  • Энэ мэтчилэн хоолойн дахь бөглөрөл арилтал давтана.

Хахсан хүнд тусламж үзүүлэх

6 Үргэлж харшлын эсрэг эм, бэлдмэлээ биедээ авч явах

Ний нуугүй хэлэхэд өнөөдөр хүн бүр ямар нэгэн байдлаар харшилтай байдаг бөгөөд энэ нь цаг хугацаанаас хамаарч хэдийд ч хөдлөх боломжтой байдаг учраас хаана ч явсан харшлын эсрэг эм, бэлдмэлээ авч явж байх хэрэгтэй юмсанж. Жишээ нь онгоцон дотор таны харшил гэнэт хөдлөвөл яах вэ? Онгоцны түргэн тусламжийн хайрцаг дотор магадгүй таны харшилд тохирсон эм, бэлдмэл байхгүй байж болно шүү дээ. Тиймээс өөрийнхөө аюулгүй байдлыг харгалзан үзэж, хянуур байх үүднээс харшлын эм, бэлдмэлээ байнга биедээ авч явж байгаарай.

Үргэлж харшлын эсрэг эм, бэлдмэлээ биедээ авч явах

7 Зайлшгүй мэдвэл зохих амьдралын 3 дүрэм

Хүн бүрд амьдралдаа хэрэгжүүлж, баримталдаг дүрэм журам гэж байдаг. Энэ нь тухайн хүний амьдралыг өөрийнх нь хувьд илүү ойлгомжтой болгож, амьдралын хэв маягийг нь бий болгож өгдөг билээ. Тэгвэл хаана ч, хэдийд ч, ямар ч нөхцөлд таны мэдэж байх ёстой 3 чухал дүрэм гэж байдаг байна. Зайлшгүй мэдэж байх ёстой гэдгийн учир нь дараах 3 дүрмийг зөрчвөл хүн амь насаа алдах аж.

  • Агааргүйгээр 3 минут
  • Усгүйгээр 3 өдөр
  • Хоолгүйгээр 3 долоо хоног болбол хүн амь насаа алддаг.

Зайлшгүй мэдвэл зохих амьдралын 3 дүрэм

8 Гал алдсан үед

Гал тогооны өрөөнд тэр тусмаа плиткэн дээр өөх тосноос үүдэлтэй гал алдсан үед ямар ч хүний хувьд хамгийн түрүүнд ус асгадаг бөгөөд энэ нь буруу аж. Учир нь ус галыг ууршуулж, улам хүчтэй дүрэлзэн асахад хүргэдэг болохыг гал унтраагчид хэлж байна. Харин үүний оронд хайруулын таваг болон тогооныхоо тагийг доорх зурган дээрх шиг хурдан хугацаанд тавьж, гал алдахыг зогсоох хэрэгтэй ажээ.

Гал алдсан үед

9 Хурц иртэй зүйл биед зоогдоход

Амьдралд гэнэтийн болон санамсаргүй байдлаар гэмтэж, бэртэх аль эсвэл хэн нэгэнтэй маргалдаж, үл ойлголцсоноос болж, хурц иртэй зүйл биедээ зоолгож, их хэмжээгээр цус алдахад хүрдэг билээ. Энэ үед хүмүүс кинонд үзэж харсан зүйлдээ хэт итгэж, тухайн хурц иртэй зүйлийг суга татан авах тохиолдол байдаг. Энэ нь маш буруу бөгөөд ингэснээр өмнөхөөсөө ч илүү их цус алдах нөхцөлийг бий болгодог аж. Харин энэ тохиолдолд даруй авах ёстой арга хэмжээ бол хурц иртэй зүйл зоогдсон хэсгийг сайтар боож, түргэн тусламж ирэх хүртэл цус алдалтыг зогсоох хэрэгтэй аж.

Хурц иртэй зүйл биед зоогдоход

10 Нисэх онгоцонд үйлчлүүлэх үеийн эрсдэл

Судлаачид болон шинжээчдийн үзэж буйгаар нисэх онгоцны аваар ослын 80% нь ихэвчлэн хөөрөхөөс 3 минут, газардахаас 8 минутын өмнө гардаг болохыг олж, тогтоосон байна. Тиймээс та нисэх онгоцоор зорчихдоо дээрх мөчүүдэд анхаарал болгоомжтой байхад буруудахгүй юм.

Нисэх онгоцонд үйлчлүүлэх үеийн эрсдэл

11 Гал гарах үед

Хэрвээ та гал гарч буй голомтод тусламж ирэхийг хүлээж байгаа бол аль болох газартай ойр байх хэрэгтэй бөгөөд энэ нь галаас үүдэлтэй утаа дээш тархдагтай холбоотой ажээ. Эс бөгөөс утаанд хордож, амь насаа алдах аюултай байдаг байна.

Гал гарах үед

12 Бусдаас тусламж хүсэх

Хэрвээ танд олон нийтийн газар явж байх үед чинь бусдын тусламж яаралтай хэрэг болбол аль болох олон хүнээс илүүтэй нэг хүнээс туслалцаа авахыг эрхэмлээрэй. Энэ нь үр дүнтэй бөгөөд олон хүн тань луу анхаарлаа хандуулснаар цаг алдах, хүн бүр өөр өөрсдийнхөөрөө танд туслах гэсээр байтал нөхцөл байдлыг улам дордуулдагтай холбоотой ажээ. 

Бусдаас тусламж хүсэх

13 Хурц гэрэлний ашиг тус

Бид хурц гэрлийг шөнө оройн цагаар эргэн тойрныхоо орчны харагдах байдлыг сайжруулах үүднээс ашигладаг билээ. Харин хулгайч болон гэмт этгээдүүдтэй учрах үедээ амь насаа хамгаалах хэрэгсэл болгож, ашиглаж болдгийг тэр бүр сайн мэддэггүй болов уу. Шөнийн цагаар хэн нэгэн этгээд таныг сүрдүүлж, эд зүйлсийг тань дээрэмдэх гэж оролдвол түүнийг ойртоод ирмэгц хурц гэрлээ нүүрлүү нь тусгах хэрэгтэй бөгөөд энэ үед танд түүнээс мултарч дөнгөх хангалттай их хугацаа гарах болно.

Хурц гэрэлний ашиг тус

14 Тайван байх

Хүн гэдэг гэнэтийн зүйл тохиолдоход айж, сандарч, балмагддаг бөгөөд энэ үед тайван байж чадаагүйгээс болоод буруу шийдвэр гаргаж, эрсдэлтэй нүүр тулгарах нь бий. Ер нь амьдралд тохиолдох олон асуудлуудад тайван байж, оновчтой зөв шийдвэр гаргах нь чухал юм. Тэгж чадвал үр дүн нь хожим хойно танд эерэгээр нөлөөлөх болно.

Тайван байх

15 Хэрэгтэй бичиг баримтаа биедээ байнга авч явах

Иргэний болон жолооны үнэмлэх, нэрийн хуудас, банкны картууд зэрэг чухал хэрэгтэй бичиг баримтуудаа авч явж байх нь таны ажил хэрэг урагшлах чухал үндэс болж өгөхөөс гадна танд ямар нэгэн зүйл тохиолдоход эргэн тойронд байгаа хүмүүс ар гэрийнхэн болон найз нөхөд, ажлын хамт олонлуу чинь холбоо барьж, нөхцөл байдлыг хэлж тайлбарлах, цаг алдалгүй тусламж үзүүлэх ач тустай байдаг байна.

Хэрэгтэй бичиг баримтаа биедээ байнга авч явах

Та үүнтэй санал нийлэх үү? Өөр таны мэдэх аминд орох чухал зүйл байвал бидэнтэй хуваалцаарай.

217
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()