Энэтхэгийн тэрбумтны үйлдэл олон сая хүнийг алмайруулав

Ашиг орлого нь нэмэгдэж, хөрөнгө мөнгө нь ихсэхийн хэрээр юм үзэж, нүд тайлсан хүн шиг зан гаргадаг баячууд энэ ертөнц дээр байдаг ажээ. Тэдгээр эрхмүүдийн нэг төлөөлөл болох Энэтхэгийн тэрбумтан Савжи Долакиа (Savji Dholakia) ажилчдаа хэний ч санаанд оромгүй эд баялгаар шагнаж урамшуулсан байна.

Энэтхэгийн тэрбумтны үйлдэл олон сая хүнийг алмайруулав

Өдгөө 54 настай Савжи Долакиа нь Энэтхэгийн үнэт эдлэлийн "H.K.Exports" компаний эзэн бөгөөд өнөөдрийг хүртэл компанийх нь төлөө хүч хөдөлмөрөө урсгаж, сэтгэл зүрхээ зориулсаар ирсэн ажилчдаа баярлуулж, цаашид илүү хичээл зүтгэл гарган ажиллах урам зориг хайрлахыг хүсчээ.

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, тэрээр нийт ажилчиддаа 400 орон сууц, 1260 автомашиныг бэлэг болгон өгсөн бөгөөд дараагийн 5 жилийн хугацаанд бүх ажилчдаа орон сууцаар хангах бодолтой байгаа ажээ.

Энэтхэгийн гэлтгүй Азийн толгой баячуудын нэг болох түүний хувьд уг гайхалтай мэдээгээ "Hindu Festival of Diwali"-ийн үеэр дуулгасан бөгөөд "Энэ баярт мөчийг та бүхэнтэйгээ хуваалцах гэж тэсч ядан хүлээж байлаа" хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Харин түүнийг уг гайхалтай гэмээр мэдээг дуулгасны дараа ажилчид нь баярын нулимс унагаж, тэдний цугласан газар инээд, баяр хөөрөөр цалгисан бөгөөд Савжи Долакиа энэ талаар "Би энэ гайхалтай зураглалыг хэзээ ч мартахгүй. Тэдний баярлаж буй агшин гэрэл зургийн хальсанд үүрд үлдэх болно" хэмээн хэлжээ.

501
таалагдаж байна

32
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()