Дэлхийн хамгийн хачирхалтай 15 ажил

Хүн ажлыг голохоос ажил хүнийг голохгүй гэгчээр өөрийн дуртай, сонирхох ажлаа хийнэ гэдэг аз жаргалын үндэс билээ. Харин дэлхий дээр хүний санаанд буумгүй олон хачирхалтай ажил мэргэжил оршин тогтнож байдаг төдийгүй заримыг нь мөрөөдлийн ажил хэмээн нэрлэж ч болохуйц аж. Иймд нийт уншигч, ажил эрхлэгч, удахгүй сургуулиа төгсөөд ажилд орох оюутан залуустаа зориулан хамгийн сонин содон, ер бусын ажил мэргэжлүүдийг танилцуулъя. 

Дэлхийн хамгийн хачирхалтай 15 ажил
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Оддын инстаграм хөтлөгч

Алдар нэртэй одуудын хувьд цахим сүлжээнд идэвхтэй байж, шүтэн бишрэгчдээ татах нь тэдний үүрэг гэлтэй. Харин амрах ч завгүй шахуу цагийн хувиараас болж одод өөрсдийн хувийн инстаграм, фэйсбүүктээ нэвтрэх цаг зав хомс байдаг аж. Иймд тэдний инстаграм хуудсыг тусгай ажилтан хариуцаж, зураг, пост зэргийг оруулдаг бөгөөд олны танил эрхмүүд цахим сүлжээнд зураг байршуулахдаа хүртэл ажилтантай ярилцаж байж шийддэг аж.

Оддын инстаграм хөтлөгч

2 Мэргэжлийн аялагч

Дэлхийг тойрон аялсныхаа төлөө 20,000 долларын цалин авна гэдэг хүмүүсийн хувьд мөрөөдөл нь билээ. Гэхдээ хүссэн хүн бүр тухайн ажилд тэнцэхгүй бөгөөд улс орнуудын түүх, соёл урлагийн тухай өндөр мэдлэгтэй, хэл, ярианы чадвар сайн, найруулан бичихдээ гаргууд нэгэн л энэхүү мөрөөдлийн ажилд орж чадна. Тэд гадны улс орнуудаар явж аяллын тоймоо блог дээрээ бичиж, хүмүүст мэдлэг, мэдээлэл өгөх гол үүрэгтэй юм. 

Мэргэжлийн аялагч

3 Дарс амтлагч

Хэрвээ та дарсанд дуртай нэгэн бол энэ ажил яг л танд тохирно. Гэхдээ танд амт ялгах чадвар, дарсны өндөр мэдлэг хэрэгтэй юм шүү. Дарс шалгагчид олон төрлийг дарсыг амсаж, өөрийн мэдрэмж, бодлоо цахим сүлжээгээр бусадтай хуваалцаж, үүнээсээ цалинждаг байна. 

Дарс амтлагч

4 Цом хамгаалагч

120 жилийн настай "Stanley Cup" нь Хокейн спортын хамгийн нэр хүндтэй, том шагнал билээ. Харин энэхүү дэндүү үнэ цэнэтэй цомыг тусгайлан харгалзах хамгаалагч гэж байдаг аж. Учир нь энэхүү цом жил бүр дэлхийг тойрон аялж, ялагч багийнхантай бүтэн өдрийн турш байдаг бөгөөд тухайн хугацаанд хамгаалагч цомын аюулгүй байдлыг хангаж, дагаж явдаг юм. 

Цом хамгаалагч

5 Видео тоглоом шалгагч

Видео тоглоомын чанар, хурд, үзэгдэх байдал зэргийг шалган, дүгнэж, шаардлагатай зүйлсийг нөхөж хэлэх үүргийг гүйцэтгэх аж. Тэдний хувьд мэргэжлийн өндөр чадвартай байх ёстой бөгөөд олон цагийг компьютер ширтэн, сууж өнгөрүүлнэ гэдэг хялбар биш аж. Тэд жилд 50,000 долларын цалинг авдаг байна. 

Видео тоглоом шалгагч

6 Ор, буйдан шалгагч

Матрасс болон ор зэргийг худалдаалж эхлэхээс өмнө туршиж үзэх зорилгоор хүмүүсийг хөлсөлж авдаг бөгөөд тэд ажлын байран дээрээ унтах нь ч хэвийн үзэгдэл. Мөн ажилчид орон дээр төрөл бүрийн байрлалаар хэвтэж, үсэрч, чанар, тав тухыг нь шалгадаг бөгөөд өндөр цалин авч, ажлаа сайн гүйцэтгэдэг аж. 

Ор, буйдан шалгагч

7 Оддын хувийн дэлгүүр хэсэгч

Дээр дурдсанчлан шахуу цагийн хуваарьт баригдаж, үргэлж завгүй байх одод хэрхэн гоё сайхан, загварлаг хувцасладаг юм бол гэж та гайхдаг уу? Тэгвэл хариулт нь энд байна. Тэдэнд хувийн дэлгүүр хэсэгч гэж байдаг бөгөөд ажилтан нь дэлгүүрээр явж, алдар нэртэй од эзэндээ таалагдах хувцсыг сонгож ирэхийг хичээдэг аж. Ингээд л тэд загварлаг атлаа сүүлийн үед трэндээр хувцаслаж чаддаг төдийгүй үргэлж шинэ хувцсаар гоёдог юм. 

Оддын хувийн дэлгүүр хэсэгч

8 Мэргэтэй жигнэмэгийн бичээч

Хятад, Америк зэрэг өндөр хөгжилтэй орнуудын ресторануудад мэргэтэй жигнэмгийг өгдөг байна. Тиймээс энэхүү мэргийг зохиодог хүмүүс маш уран сэтгэмжтэй, үгийн баялаг сайтай байх шаардлагатай аж. Жигнэмэгт: Таны хүсэл биелэх болно, Та амжилтаар дүүрэн байх болно,Ухаалаг бай гэх мэт зүйлүүд бичээстэй байдаг бөгөөд үргэлж шинэ содон зүйлс бодож олох нь тэдний эрхэм үүрэг билээ.

Мэргэтэй жигнэмэгийн бичээч

9 Үдэшлэг хөгжөөгч

Үдэшлэг хөгжөөж өнгө нэмэх охид гадны, хөгжингүй орнуудад маш эрэлттэй байдаг аж. Тэд ердөө л хөгжилдөж, бусадтай ярилцаж, цэнгэхэд хангалттай бөгөөд хүссэн хэмжээгээрээ ууж, идэн зугаацах боломжтой. Өөрийн хүслээр зугаацсаны төлөө цалин болгож багагүй мөнгө авдаг төдийгүй энэхүү ажилд гоолиг сайхан биетэй, үзэсгэлэнтэй охид тэнцдэг аж. 

Үдэшлэг хөгжөөгч

10 Зайрмаг амтлагч

Амтлах өндөр мэдрэмжтэй, нарийн ур чадвар эзэмшсэн хүмүүс зайрмаг амталж, дүнгээ танилцуулсны үндсэн дээр үүнийг зах зээлд нийлүүлэх эсэхийг шийддэг байна. Мэдээж зайрмаг амталж, болно, болохгүй гэх нь хялбархан сонсогдох хэдий ч зайрмаг бүрийг нарийн амталж, мэдэрнэ гэдэг хүн бүрийн чадах зүйл биш юм. 

Зайрмаг амтлагч

11 Хувийн хөлөг онгоцны дизайнер

Хөрөнгө мөнгийг уул овоо мэт босгосон тэрбумтнууд хувийн хөлөг онгоцыг худалдаж аван, дотоод заслыг өөрсдийн дур сонирхолд нийцэхүйц болгохыг хүсдэг. Харин тэдний хүслийн дагуу загварыг нь гаргаж өгөх дизайнерууд асар их хэмжээний мөнгийг халааслаж байдаг юм.

Хувийн хөлөг онгоцны дизайнер

12 Арлын манаач

Үзэсгэлэнт арал дээр амрангаа цалин авна гээд төсөөлдөө, гайхалтай биз? Тэд арал дээр очин амрангаа, асуудал гарах эсэхийг ажиж байдгаас гадна үүнийг цахим сүлжээгээр олонд сурталчилж мөнгө олдог аж. Магадгүй энэ нь дэлхийн хамгийн сайхан ажил ч байж мэдэх юм. 

Арлын манаач

13 Усан гулгуур шалгагч

Тэд бяцхан хүүхэд шиг өдөржин усан дээр гулгаж, цагийг хөгжилтэй өнгөрүүлснийхээ төлөө жилд 40 мянган долларыг олдог ажээ. Гэхдээ мэдээж үргэлж, өдөр бүр ийнхүү усанд гулгах тийм ч таатай биш ч байж болох юм.

Усан гулгуур шалгагч

14 Хувийн Феррари сонгогч

Хөрөнгө мөнгөтэй хүмүүс өөртөө тохируулан сайхан машин худалдан авахыг хүсэх боловч чухам хэрхэн шалгаж, ямар машин нь сайн болохыг мэдэхгүй байх талтай. Тиймдээ ч хувийн "Феррари" шалгагч хөлсөлж, үзүүлж шинжүүлдэг байна. Тэд машины мэдлэг туршлагаа ашиглаж, үйлчлүүлэгчийн хүссэн машиныг шинжиж өгсний хариуд багагүй мөнгийг авдаг аж. 

Хувийн Феррари сонгогч

15 Зомби

Аймшгийн баярт зориулан зохион байгуулах үдэшлэг болон байнгын тогтвортой үйл ажиллагааг явуулдаг айдсын байшин, төв зэрэгт хүмүүсийг ажиллуулж, зомби болгож өөрчилдөг юм. Тухайн ажилд удаан ажилласан хүмүүс жинхэнэ зомби, чөтгөр харсан ч айж балмагдмааргүй болсон байдаг гэнэ шүү. 

Зомби

Танд эдгээр ажлаас аль нь илүү таалагдаж байна вэ? 

82
таалагдаж байна

24
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()