Машинаа бензин бага идүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?

2016-11-09, 11:40
51,976

Түлш шатахууны үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа өнөө үед жолооч хүн бүр түлшээ хэрхэн хэмнэх вэ гэж бодож, янз бүрийн аргыг хэрэглэдэг. Бензин бага идэхэд жолоочийн ур чадвар болон машиныхаа техникийн аюулгүй байдлаа хэрхэн хангасан зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлдөг байна. Ингээд машинаа бензин бага идүүлэхийн тулд юу хийх ёстой талаар бяцхан зөвлөгөөг хүргэе.

Машинаа бензин бага идүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Эхний том сэдэв бол дугуйн хийн даралтыг тогтмол шалгах хэрэгтэй - Хийн даралт бага байвал машин илүү шаардлагагүй хүч зарцуулж, шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлдэг.

Дараагийн асуудал бол хөдөлгүүртээ тохирсон тос хэрэглэх хэрэгтэй - Автомашины шатахуун зарцуулалтад хөдөлгүүрийн тос маш чухал нөлөөтэй бөгөөд түүнд тохирсон тосыг хийх шаардлагатай байдаг.

 

1 Дугуйн хийн даралтыг шалгах

Замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудын ¼ нь дугуйндаа ямар нэгэн асуудалтай байдаг. Түүнчлэн тэдгээр дугуйндаа асуудалтай машины 2/3 нь хийн даралт тогтоосон хэмжээнээс алдагдсан байдаг.

Дугуйны хий нь автомашиныг унаагүй байсан ч алдагдаж байдаг. Суудлын автомашины (Jeep автомашин ч хамаарна) дугуйн хийн даралт нь 1 сарын хугацаанд ойролцоогоор 5~10% буюу (10~20кРа) багасдаг.

Дугуйн хийн даралт багасахад хөдөлгүүрт ачаалал нэмэгддэг учир шатахуун зарцуулалт ихсэнэ.

Та бүхэн хий багатай унадаг дугуйг унахад ямар хүнд байдгийг мэднэ биздээ? Замтай харьцах хэсгийн талбай ихсэх тусам дугуйн өнхрөх эсэргүүцэл нэмэгддэг.

Жишээ нь: Дугуйн хийн даралт нь тохиромжтой хэмжээнээс 50кРа ( 0.5кг/см³ ) багасахад хурдны замд 4.8% илүү шатахуун зарцуулдаг байна.

Дугуйн хийн даралт бага болсноос шатахуун зарцуулалт ихсэх харьцаа:

  • Хот дотор: 2.5%
  • Хотоос гадна: 4.3%
  • Хурдны замд: 4.8%

Дугуйн хийн даралтыг шалгах

2 Хөдөлгүүрт тохирсон тос хэрэглэх

Хөдөлгүүрийн тос нь шатахуун зарцуулалтад маш чухал нөлөөтэй. Хөдөлгүүрийн тос нь гулсамтгай, шингэн, тослог чанараа тогтмол хадгалж байх ёстой. Хэрэв тос өтгөрч, тослог чанараа алдвал хөдөлгүүрийн ачаалал нэмэгдэж энэ утгаараа шатахуун зарцуулалт ч мөн адил нэмэгдэх болно. Дараах хэрэглээнүүд нь хөдөлгүүрийн тосны чанар амархан муудах шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл хөдөлгүүрийн тосонд халгаатай хэрэглээ гэсэн үг юм. 

  1. Автомашины гүйлтийн хэмжээ бага, хэрэглээний давтамж их байх. Өөрөөр хэлбэл бага зайнд олон дахин явах (Ойролцоогоор 7 км хүрэхгүй зайнд олон дахин явдаг)
  2. Уулын муруй зам болон өгсүүр уруу замд их явах. Тодруулбал тормос олон дахин хэрэглэдэг замд явах
  3. Муу замаар их явах. Хотгор гүдгэр ихтэй, хайрга чулуутай, шороон замд их явах.

Сүүлийн үеийн автомашинууд нь шатахуун зарцуулалтыг бууруулахын тулд үйлдвэрлэгчээс бага зууралдамтгай тос хийхийг заасан байдаг. Энэ нь илүү шингэн тос хэрэглээрэй гэсэн үг юм.

  • Та машиндаа тохирсон тосыг хэрэглэснээр автомашины тань хөдөлгүүр бүрэн хүчээр ажиллаж шатахуунд хэмнэлттэй байх болно.
  • Хөдөлгүүрийн тосыг автомашины онцлог болон хэрэглээний нөхцөлөөс хамааран 3.000~5.000 км тутамд сольж байхыг зөвлөж байна.
  • Мөн түүнчлэн хөдөлгүүрийн тосыг солихоос өмнө хөдөлгүүрээ угаалгаж цэвэрлүүлэх, тосоо солих бүрдээ тосны шүүрээ хамт сольж байхыг зөвлөж байна.
  • Шүүр нь хөдөлгүүрт элдэв бохирдол орохоос сэргийлж, хөдөлгүүрийн ачааллыг бууруулдаг хамгийн чухал эд ангиудын нэг юм шүү.

Хөдөлгүүрт тохирсон тос хэрэглэх

Эх сурвалж: www.cardoctor.mn

105
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()