Сурталчилгаа (15)
Хаах

Оюун ухаанаа хэрхэн хөгжүүлэх вэ?

Хүн бүрийн толгойд одоо байгаагаасаа илүү ухаалаг болох юмсан гэх бодол нууцхан оршиж байдаг билээ. Харин гагцхүү яаж, ямар аргаар ухаалаг болох боломжтой эсэхийг тэр бүр мэдээд байдаггүй. Сүүлийн үед хүмүүс ихэвчлэн гадаад гоо сайхандаа түлхүү анхаарах болсон бөгөөд төдий чинээ дотоод гоо сайхнаа орхигдуулах болсон билээ. Тэгвэл танд бидний бэлтгэсэн дараах мэдээлэл оюун ухаанаа хөгжүүлж, мэдлэгийн цар хүрээгээ тэлэхэд тань туслах болно. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, оюун ухааны фитнесээр хичээллэхийн давуу талуудыг мэдэж авцгаая.

Оюун ухаанаа хэрхэн хөгжүүлэх вэ?

1 Аливаа зүйлийг харах өнцгөө өөрчлөх

Та энэ зургийг сайтар анзаараад үзээрэй. Олон талаас нь харж болж байгаа биз? Яг үүнтэй адилаар аливаа зүйлийг харах өнцгөө өөрчилж, асуудалд нэг өнцгөөс бүү хандаарай. Юм гэдэг сайн муу хоёр талтай гэж ярьдаг шүү дээ. Нэг ёсондоо таны харах өнцөг өөрчлөгдсөнөөр оюун ухаан чинь улам хөгжиж, илүү өргөн цар хүрээнд тэлж сэтгэдэг болох боломжтой гэсэн үг юм. Үүнийг эрдэмтэд хүртэл дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ дадлыг өөртөө хэвшүүлснээр ямарваа нэгэн саад бэрхшээлтэй нүүр тулгарах үед асуудлаас гарах арга замыг хурдан хугацаанд олохоос гадна чухал шаардлагатай үед хэрхэн хувьсан өөрчлөгдөх ёстойгоо сайн ухамсарлаж, мэддэг болох гэнэ.

Аливаа зүйлийг харах өнцгөө өөрчлөх

2 Шинэ зүйлийг сурах

Амьдрал гэдэг үнэхээр баялаг. Өдөр хоног өнгөрөх тусам шинэ адал явдалтай учирч, түүнээсээ суралцаж байх нь чухал юм. Ингэх бүрд таны оюун ухаанд шинэ мэдлэг мэдээлэл хуримтлагдах бөгөөд энэ нь өнөөдөр, маргааш биш ч гэлээ, хожмын нэг өдөр хэрэг болох нь гарцаагүй юм. Одоо байгаадаа бүү сэтгэл хана. Үргэлж өөрийгөө чамлаж, улам хөгжүүлж байхыг эрхэмлээрэй. Шинэ гадаад хэл сурч, өмнө нь оролдож үзэхээс ч эмээж байсан спортоор хичээллэж, хүрээлэн буй орчноо өөрчилж, орон зайгаа тэлэхийг танд зөвлөж байна.

Шинэ зүйлийг сурах

3 Дуу хөгжим сонсох

Дуу хөгжим гэдэг бол хүнд асар их эрч хүчийг бэлэглэхээс гадна тархийг амрааж, алжаал ядаргаагаа тайлахад хамгийн ихээр тус хүргэдэг зүйл юм. Түүгээр барахгүй дуунд өгүүлэгдэж буй санаанууд, үйл явдал, илэрхийлж буй утга зэрэг нь хүний оюун ухааныг хөгжүүлдэг байна. Хамгийн чухал нь та дуу хөгжим сонсохдоо сонсож буй дуугаа мэдэрч, зүрх сэтгэлээсээ ойлгож, сонсохыг хичээгээрэй. Магадгүй та амьдралаас ойлгож, сурч, мэдэж чадаагүй зүйлээ дуу хөгжмийн тусламжтай ойлгож авах ч юм билүү...

Дуу хөгжим сонсох

4 Судалгаа хийх

Ямар нэгэн зүйлийн үр дүнг олж мэдэхийн тулд мэдээж хэрэг судалгаа хийх хэрэгтэй. Судалгаа хийж байж та тухайн зүйлийг өөрийн нүдээр харж, чихээр сонсох боломжтой шүү дээ. Тиймээс сурч, мэдэхийг хүсч буй зүйлээ сайтар судалж, нягталж байх нь зөв зүйтэй зүйл ажээ. Ингэснээр хожим хойно гарч болзошгүй аливаа эрсдэлээс сэргийлэх ач тустай гэдгийг ч мартаж болохгүй. Сайн судалгаа илүү сайн үр дагавар авчирдаг бөгөөд судалгаа хийх тоолонд таны мэдлэг, боловсрол бага багаар нэмэгдэж байгаа гэдгийг ойлгоорой.

Судалгаа хийх

5 Ном унших

"Ном бол ертөнцийг харах толь юм" гэх сайхан үг байдаг шүү дээ. Энэ нь ч үнэн бөгөөд ном уншсанаар хүний сэтгэхүйд сайнаар нөлөөлж, ухаан бодол тэлж, үгийн баялаг сайтай болохоос гадна мэдлэг, боловсролын хэмжээ төдий чинээ нэмэгддэг байна.Номонд өгүүлэгдэх зүйлс хүнд асар их сургамж, ухаарал хайрлахаас гадна хүний ертөнцийг үзэх үзэл, аливаад хандах хандлагыг хүртэл өөрчилдөг ажээ. Тиймээс ном уншиж, хязгааргүй мэдлэгийн ертөнцөөр аялаарай.

Ном унших

6 Бусадтай санал бодлоо солилцох

Оюун ухаанаа хөгжүүлэх бас нэгэн шилдэг арга бол бусадтай санал бодлоо хуваалцах явдал юм. Ингэснээр хүмүүс хоорондоо харилцан мэдлэг, мэдээллээ солилцож, өөрт хэрэгтэй зүйлээ бусдаас сурч, бусдад хэрэгтэй зүйлийг өөрийн зүгээс өгөх боломжтой байдаг байна. Зарим тохиолдолд тодорхой сэдвийн хүрээнд бусадтай нөхөрсөг мэтгэлцэх нь таныг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндэс болохоос гадна мэдлэгийн цар хүрээгээ тэлэхэд тань томоохон хөрөнгө оруулалт болдог ажээ. Уулзаж ярилцсан хүн бүрээсээ бид ямар нэг шинэ зүйлийг ямагт суралцаж байдаг шүү дээ.

Бусадтай санал бодлоо солилцох

7 Асуудлыг шийдвэрлэх

Өдөр тутмын амьдралд жижиг, том гэлтгүй янз бүрийн асуудлууд ар араасаа хөвөрч, гарч ирдэг нь амьдралын бичигдээгүй хууль гэлтэй. Хамгийн чухал нь эдгээр асуудлуудад өвдөг сөхөрч, тэмцэж чадалгүй бууж өгөхөөс илүүтэй давж гардаг байх нь чухал юм. Үүний тулд асуудлаас зугталгүй, нөхцөл байдлыг сайтар ойлгож, нухацтай хандах хэрэгтэй. Ихэнх тохиолдолд хүмүүс хэтэрхий их яарснаас болж, буруу шийдвэр гаргах нь бий. Хожим гарах үр дүнг урьдчилан тооцож, няхуур хандах нь зөв шийдвэр гаргах үндэс бөгөөд асуудлыг зөвөөр шийдвэрлэх гэж хичээх нь хүний оюун ухааны хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг юмсанж. Гарц хайж, шийдвэрлэх арга зам эрэлхийлж, тунгааж бодох зэрэг нь дараа дараагийн асуудлуудтай нүүр тулгарахад туршлага болж үлддэг гэж ойлгож болох юм.

Асуудлыг шийдвэрлэх

8 Эрүүл мэндийн ухаанд суралцах

"Эрүүл энхийн нэгэн жаргалан" хэмээх сайхан үг байдгийн адил эрүүл саруул амьдрахыг хүсэхгүй хүн гэж хаана байх билээ. Нэг л амьдрах насандаа өвдөж, хавдаж, өөрийгөө болон өрөөл нэгнийг зовоох шиг хэцүү зүйл энэ хорвоо дээр өөр байхгүй бөгөөд үүний тулд эртнээс эрүүл саруул байхын тулд юу хийх ёстой, яах ёстой гэдгээ сайтар ухамсарлаж, эрүүл мэндийн чиглэлийн мэдлэг, боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй ажээ. Залхууралгүй эмчид үзүүлж, шинжилгээ хийлгэж, бие организмд тань ямар асуудал байгааг мэдэж авах хэрэгтэй бөгөөд үүнийхээ дараа өөртөө анхаараарай. Спорт болон иогоор хичээллэвэл үр дүн нь ч тэр дорхноо мэдрэгдэх болно. Мөн хэрхэн зөв хооллох талаар судлаж, амьдралынхаа буруу хэвшлийг зөв зам руу нь хөтлөөрэй.

Эрүүл мэндийн ухаанд суралцах

9 Хайрцагнаасаа гарч сэтгэх

Магадгүй та урьд өмнө нь хэн нэгнээс "Хайрцагнаас гарч сэтгэ" гэх үгийг сонсож байсан болов уу. Энэ нь таныг хэтэрхий нэг талыг баримталж буйг хэлж байгаа бөгөөд цаг үе, орчноо дагаад өөрчлөгдөхийг таниас хүсч байгаа гэсэн үг юм. Энэ нь ч үнэний ортой бөгөөд дийлэнх хүмүүс өөрсдийгөө хайрцаглаж, түүнээсээ гарч чадахгүй байх нь бий. Хамгийн ойлгомжтойгоор хэлэхэд одоо байгаагаасаа илүү өргөн цар хүрээнд сэтгэх хэрэгтэй юмсанж. Ингэж чадвал таны аж амьдрал болон ажил төрөл, бүр цаашлаад танд хүртэл үр дүн нь тэр дороо мэдрэгдэж эхлэх болно.

Хайрцагнаасаа гарч сэтгэх

10 Төсөөлөн бодох

Хүн бүрд төсөөлөн бодох чадвар байдаг хэдий ч, зарим хүний хувьд төсөөлөн бодохыг хэт их үнэмшилгүй, бодит байдлаас хальсан, худал хуурмаг зүйл гэж боддог бөгөөд энэ нь тэдний бодит байдлыг илүүд үздэг зан чанартай холбоотой байж ч болох юм. Гэвч эрдэмтдийн судалгаагаар төсөөлөн бодох чадвартай хүмүүсийн оюун ухаан бусад хүмүүсийнхтэй харьцуулахад илүү өндөр хөгжилтэй байдаг нь тогтоогдсон байна. Тэднийг өөрийнхөө ертөнцөөс өөр ертөнцөд амьдардаг хүмүүс гэж хэлэх тохиолдол байдаг бөгөөд урьд өмнө нь хэн нэгний хийж бүтээж байгаагүй гайхалтай зүйлсийг санаачилж, шинийг эрэлхийлэгчид гэж үздэг ажээ.

Төсөөлөн бодох

99
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()