Амьдралаа шинээр эхлэхэд тохиромжтой гайхалтай 10 газар

Нийгмийн хүнд хэцүү байдал, эдийн засгийн хямрал зэргээс үүдэж өнөөдөр хүн бүр л стресс, бухимдалтай байгаа нь гарцаагүй. Харин та энэхүү ядаргаагаа тайлж, асуудал бэрхшээлээс түр ч атугай холдож, аз жаргалыг мэдрэхийг хүсч байгаа л биз дээ? Бид өнөөдөр та бүхэндээ таныг эрч хүчээр сэлбэж, алжаалыг тань тайлж өгөх гайхалтай газруудыг танилцуулахаар бэлтгэсэн юм. Та эдгээр газруудад очсоноор байгалийн сайхныг биширч, бодол санаагаа цэгцэлж, цоо шинэ сэргэг нэгэн болох боломжтой ажээ.

Амьдралаа шинээр эхлэхэд тохиромжтой гайхалтай 10 газар
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Avarua" - Күүкийн арлууд (Cook Islands)

Шинэ Зеландын хойд хэсэгт орших Аваруа гэх нэртэй газар нь Мальдив болон Сицилийн арлуудаас дутахааргүй үзэсгэлэнтэй газар юм. Хэрвээ хүсвэл та энд нэг сарын 130 доллар төлөөд байр түрээслэн амьдрах боломжтой аж. Нэг жилд дунджаар 100.000 гаруй жуулчид Аваруаг зорин ирдэг гэсэн судалгаа байдаг бөгөөд дэлхийн хамгийн том хөхтөн амьтан болох халимыг харж, далайн эргээр алхаж, гайхалтай байгалийн сайхныг үзэж, сонирхох боломжийг олгодог байна.

"Avarua" - Күүкийн арлууд (Cook Islands)

2 "Český Krumlov" хот - Чех улс

Үлгэрт гардаг хотууд шиг харагдах уг өвөрмөц нэртэй газар нь Европ тивд орших Чех улсын Бохемиа (Bohemia) гэх дүүрэгт байдаг байна. Зарим хүмүүс уг газрыг бүхэлд нь яг л эртний цайз хэрэм шиг харагддаг гэж ярих нь бий. Уг газрын байшингууд нь том хэмжээтэй чулуунуудаар хийгдсэн бөгөөд жил бүр "Улаан сарнайн наадам" болж, нэг өдрийн турш ард иргэд нь баяр хөөрт умбадаг аж. Та 20 доллартaй байхад хамгийн тансаг зэрэглэлийн зоогийн газарт хооллох боломжтойгоос гадна нэг сарын 400 доллар төлж, байр түрээслэн амьдарч болох нь ээ. Хамгийн чухал нь та чех хэл сурах шаардлагатай юм.

"Český Krumlov" хот - Чех улс

3 "Koh Thonsáy" арал - Камбож улс

Уг жижигхэн арал бүхий газар нь Камбож улсын өмнөд хэсэгт оршдог бөгөөд битүү ой модоор хүрээлэгдсэн байдаг байна. Танд 5 доллар байхад загасчид энэ дэлхий дээрх хамгийн амттай шарсан загасыг өмнө тань бэлэн болгож өгөх бөгөөд түүгээр барахгүй 1-2 доллар төлж, төрөл бүрийн далайн гаралтай хоол идэж болох аж. Мөн модон завин дээр сууж, байгалийн сайхныг тольдон харах боломжтой гэнэ.

"Koh Thonsáy" арал - Камбож улс

4 "Guanajuato" хот - Мексик улс

Төв Америк тивд орших Мексик улсын зүрхэн хэсэгт байрлах энэхүү газар эртний соёл иргэншлийг харуулсан гайхалтай зүйлс олон байдаг байна. Нэг сард дунджаар 150-200 доллар төлөөд байр түрээслэн амьдрах боломжтой бөгөөд хамгийн дээд тал нь ердөө 1 доллараар тансаг амттай уух зүйл худалдаж авч болох юмсанж. Түүнчлэн 3 доллараар кино театрт кино үзэж болох юм байна. 

"Guanajuato" хот - Мексик улс

5 "Сувдан арал" - Панам улс

Панамын өмнөд эргээс 30 гаруй км-ийн зайтай орших Сувдан арал нь дэлхий дээрх үзэсгэлэнтэй арлуудын нэг юм. Нэг сард 300 доллар төлөөд авсаархан, жижиг хэмжээний байшин худалдан авч амьдрах боломжтой бөгөөд нутгийн ард иргэд нь уг газрыг дэлхийн диваажин гэж нэрлэх нь ч бий. 

"Сувдан арал" - Панам улс

6 "Агонда арал" - Энэтхэг улс

Стресс нэмж, бухимдал авчрах газраас холдож хэсэгхэн хугацаанд толгойгоо амраахыг хүсч байгаа бол Энэтхэгийн "Агонда арал"-ыг сонгож зочлоорой. Далайн эргээр заан унан зугаалж, амар тайван байдлыг мэдрэх боломжтой бөгөөд тус газрын амьдралын өртөг нь маш бага аж. Та амтат дарсыг ердөө 50 центээр худалдаж авч болох төдийгүй бүтэн сарын турш 120 доллараар амьдарч болох юм. 

"Агонда арал" - Энэтхэг улс

7 "Veliko Tarnovo" хот - Болгар улс

Болгар улсын үзэсгэлэнтэй байгал, амар тайван ноёлсон тус хот нь 200,000 хүн амтай төдийгүй цэвэр цэмцгэр гэдгээрээ алдартай. Түрээсийн байр нь сарын 200 доллар бөгөөд өдөр тутмын хэрэглээний зардал нь маш бага аж. 

"Veliko Tarnovo" хот - Болгар улс

8 "Hồ Cốc" хот - Вьетнам улс

Ази тивийн хамгийн сайхан энергитэй, аз жаргалын орон гэгддэг тус хот нь танд бүрэн утгаар нь амралт, тав тухыг мэдрүүлнэ. Аюул багатай, хараа булаам үзэсгэлэнтэй, амьдралын өртөг бага "Hồ Cốc" хот нь амьд байгаа дээрээ заавал очиж, үзэх ёстой газруудын нэг юм. 

"Hồ Cốc" хот - Вьетнам улс

9 "Ксамил арал" - Албани улс

Амар тайван амьдралыг хүсч мөрөөдөгч хүмүүст тус газар нь гайхалтай сайхан зохицно. Нэг сарын хугацаанд байр түрээслэхэд танд 100-120 доллар хэрэг болох төдийгүй үзэсгэлэнт байгал нь нүд баясгаж, сэтгэлийн цэнгэл эдлүүлнэ. Хүн ам цөөтэй бөгөөд хууль дүрэм чангатай тус аралд  ямар ч зүйлд санаа зовохгүй амьдрах боломжтой.

"Ксамил арал" - Албани улс

10 "Las Trancas" - Чили улс

Гайхалтай сүрлэг атлаа үзэсгэлэнтэй тус газар нь жуулчдыг ихээр татаж, очих хүслийг нь бадраадаг. Та 300 доллар төлж, сарын турш тухтай сайхан байшин түрээслэх боломжтой төдийгүй бүхэл өдрийн турш цанаар гулгаж, цэвэр агаараар амьсгалж, алжаалаа тайлаарай. 

"Las Trancas" - Чили улс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()