Удахгүй хэрэгцээгүй болох ажил мэргэжлүүд

Техник технологийн эрин зуунд амьдарч байгаагийн баталгаа болсон олон шинэ нээлтүүдийн нэг бол яахын аргагүй компьютрийн хөгжил билээ. Тэр ч үүднээсээ өнөөдөр компьютрийн тусламжтайгаар олон ажил хэрэг, төсөл, шинэ санаачлагууд бодит амьдрал дээр биеллээ олж байгаа нь нууц биш юм. Тэгвэл үүнийг дагаад цөөнгүй ажил мэргэжлүүд хэрэгцээгүй болж байгаа бөгөөд бид та бүхэндээ энэ тухай хүргэхээр нэгэн сонирхолтой мэдээлэл бэлтгэснийг хүлээн авна уу.

Удахгүй хэрэгцээгүй болох ажил мэргэжлүүд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Гэрэл зураг угаах

Сүүлийн үед ухаалаг утасны хэрэглээ хэд дахин ихэссэнтэй холбоотойгоор гар утасны хөгжил дэвшил хурдацтайгаар урагшлах болсон билээ. Тухайлбал гар утсанд хамгийн сүүлийн үеийн технологийн тусламжтайгаар өндөр нягтралтай зураг авах боломжтой камерийг байршуулах болсныг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ. Энэхүү камерны тусламжтайгаар гайхалтай зургууд авч болохоос гадна ухаалаг утсанд тохируулан гаргах болсон төрөл бүрийн зураг янзлах аппликейшнуудыг ашиглан авсан зургаа янзлах боломжтой юм. Тэр ч бүү хэл тухайн зургаа тэр дор нь угаагаад гаргаж болох тусгай төхөөрөмж хүртэл аль хэдийн үйдлвэрлэгдэж, хүмүүсийн хэрэгцээг хангах болсон билээ.

Гэрэл зураг угаах

2 Цагаан хоолны зөвлөх

Өмнө нь хэрхэн зөв хооллох болон эрүүл мэнддээ анхаарах талаар бид мэргэжлийн хүн дээр очиж, заавар зөвлөгөө авдаг байсан цаг саяхан. Гэвч хүмүүсийн ихэнх нь ухаалаг утас болон таблетны тусламжтайгаар эрүүл, зөв хооллох тухай аппликейшнуудыг татаж авч, хэрэглэх болсон билээ. Энэ нь ч үр дүнтэйгээс гадна цаг хэмнэх ач тустай болох нь хүмүүсийн хэрэглээнээс харагдаж байгаа юм.

Цагаан хоолны зөвлөх

3 Тоолуур хэмжигч

Дэлхийн ихэнх улс орнууд хэдийн "SmartReader" гэх нэртэй төхөөрөмжийг ашиглаад эхэлсэн бөгөөд уг төхөөрөмжийн туслалцаатайгаар тоолуурын заалтыг мэдэх бүрэн боломжтой гэнэ. Тэгэхээр айл бүрийн хаалгыг тогшиж, тоолуурын заалтыг нь бичиж тэмдэглэх шаардлага дахин гарахгүй болсон гэж ойлгож болох бөгөөд ингэснээр айл өрх болон албан байгууллагуудад ч амар байгаа аж.

Тоолуур хэмжигч

4 Ослын даатгал хариуцсан ажилтан

Даатгалын компанид эд хөрөнгийнхөө аюулгүй, бүрэн бүтэн байдлыг бодож, автомашинаа даатгуулах хүний тоо жил ирэх тусам ихэсч байгаа бөгөөд төдий чинээ даатгалын компаниудын үйл ажиллагаа өргөжиж, улам тэлэхэд хүрээд байгаа юм. Энэ ч үүднээсээ АНУ-ын нэгэн даатгалын компани компьютер ашиглан тусгай програмын тусламжтайгаар ослын даатгал хариуцсан ажилтны ажлыг хийдэг болгох талаар судлаж, туршилтын шатандаа явж байгаа ажээ. Уг програм нь тухайн даатгуулагчийн автомашинд давхар суурилагдсан байх бөгөөд гэнэтийн ямар нэгэн аваар осол болсон нөхцөлд даатгалын компаниас заавал ч үгүй ажилчид очилгүйгээр учирсан хохирлыг нягталж, хэмжээг нь тодорхойлон гаргах юм байна.

Ослын даатгал хариуцсан ажилтан

5 Аялалд зуучлагч

Компьютрийн хөгжлөөс шалтгаалан бас нэгэн ажил мэргэжил хэрэгцээгүй болж байгаа нь аялалд зуучлагч юм. Хаашаа, ямар газар руу аялбал тохиромжтой болохыг аялалд зуучлагчдаас асуудаг цаг нэгэнт ард хоцорчээ. Өнөөдөр хүн бүр интернет ашиглан энэ талаар өөрсдөө хайж, олж мэдэх бүрэн боломжтой болсон нь үүнтэй холбоотой биз ээ. Түүнээс гадна аялал, зугаалганд зориулсан олон төрлийн, хэрэг болохуйц, үнэгүй татах боломжтой аппликейшнуудыг хүмүүс ихээхэн ашигладаг болсныг мөн дурьдах хэрэгтэй болов уу.

Аялалд зуучлагч

6 Процессор үйлдвэрлэгч

Компьютрийн хамгийн чухал эд анги болсон процессорыг үйлдвэрлэгчид хамгийн нарийн эд ангиудыг угсардаг гэдгээрээ өвөрмөц ажил мэргэжилтэй хүмүүс байсан байж болох юм. Гэвч техник технологи хурдацтай хөгжиж байгаа энэ үед сүүлийн үеийн бүхий л үйлдвэрүүд бүрэн автомат ажиллагаагаар ажилладаг болсон билээ. Энэ нь ч хожим хойно ямар нэгэн санал гомдол хэрэглэгчдийн зүгээс ирэхгүй байх давуу талтайгаас гадна асар их цаг хэмнэдэг гэнэ. Ийм учраас процессор үйлдвэрлэгчид эхнээсээ ажлын байраа алдахад хүрээд байгаа юм байна.

Процессор үйлдвэрлэгч

7 Касс

Бас нэгэн хэрэгцээгүй болж буй ажил мэргэжил нь касс бөгөөд тун удахгүй хүмүүс дэлгүүрээс худалдан авалт хийх үедээ кассчидтай харьцахгүй болох нь ээ. Зарим хүний хувьд энэ нь амар санагдаж байгаа бол үлдсэн хэсэг нь "Яаж тэр вэ?" хэмээн гайхаж байгаа аж. Харин "The Square Magstripe Reader"-ийг зохион бүтээгчдийн зүгээс ухаалаг утсаа ашиглан уг төхөөрөмжийн тусламжтайгаар илүү хялбар аргаар төлбөр тооцоогоо хийх боломжтой болохыг хэлж байгаа юм. "Bluetooth" болон "Wi-Fi" ашиглан ухаалаг утсаараа уг төхөөрөмжтэй холбогдох боломжтой бөгөөд ингэснээр хүмүүсийн цагийг хэмнэх ач тустай юмсанж.

Касс

8 Орчуулагч

Хэлмэрч буюу орчуулагчид нь хамгийн эрэлттэй чухал ажил мэргэжлийн тоонд багтсаар ирсэн хэдий ч, сүүлийн үед шинэ төрлийн орчуулгын төхөөрөмжүүд болон програмууд гарах болсноор ажлын байраа алдахад хүрээд байгаа аж. Хүний дуу хоолойг таньж, хүний хэлж буй үгийг тусгай програмчлалаар гадаад хэл рүү хөрвүүлэх боломжтой гэнэ. 

Орчуулагч

9 Оёдолчин

Тэдний ажлыг програмчлагдсан компьютрүүд хийх болсон бөгөөд ингэснээр илүү чанартай, сайн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн гаргах боломжтой болсон гэж бэлэн хувцас үйлдвэрлэгч компаниуд хэлж байгаа юм.

Оёдолчин

10 Фэрмер

Судлаачдын үзэж байгаагаар 2022 он гэхэд тариалангийн салбарт ажиллаж буй ажиллах хүч 19%-иар буурна гэж үзэж байгаа бөгөөд энэ нь тариалан эрхлэхэд трактор болон ажилчдаас илүүтэйгээр компьютрийн тусламжтайгаар роботуудыг ашиглахаар төлөвлөж байгаатай холбоотой гэнэ. Энэ талаар "CNBC"-ийн зүгээс мэдээллэсэн бөгөөд энэхүү үйл явдал нь ирээдүйд ихээхэн дэвшил авчирна гэж үзэж байгаа юм.

Фэрмер

11 Сонин тараагч

Айл бүрийн үүдэнд шинэ 7 хоногийн сонин хэвлэлийг үлдээгээд явдаг үе нэгэнт өнгөрчээ. Хүмүүсийн хувьд ч гэсэн, сүүлийн үеийн дэлхий нийтэд тохиолдож буй онцлох үйл явдлуудын талаарх мэдээ, мэдээллийг сонин сэтгүүлээс авахаа больсон бөгөөд энэ нь дэлхий нийтийг хамарсан интернетийн өргөн хэрэглээтэй холбоотой юм. Түүнээс гадна "Google" гэж бүхэл бүтэн мэдээ, мэдээллийн өв санг өөртөө хадгалсан гайхалтай сайт байгааг дурьдах хэрэгтэй байх.

Сонин тараагч

12 Шуудан зөөгч

Дээр дурьдсан сонин тараагчийн нэгэн адилаар хэрэгцээгүй болж байгаа бас нэгэн ажил мэргэжил бол шуудан зөөгч юм. Тэдний энэ ажлыг и-мэйл гэх зүйл булааж авсан гэж шоглоом болгон хэлэхэд төдийлөн буруудахгүй болов уу. Интернетийн сүлжээг ашиглан өнөөдөр аль ч пүүс, компани, байгууллагууд хоорондоо и-мэйлээр холбогдож, ажил хэргээ явуулах болсон нь нууц биш юм. Төдий чинээ харилцаа холбооны салбарт шинэ дэвшил гарсанд олон хүн баяртай байгаа биз ээ.

Шуудан зөөгч

13 Тогооч

Мэдээж хэрэг тогоочийн сэтгэл шингэн хийсэн амтат хоолыг идэхгүй байх нь сэтгэлд тиймхэн мэдрэмжийг төрүүлэх хэдий ч, тун удахгүй уг "Moley Robotic Kitchen" төхөөрөмжийг зоогийн газрууд үйл ажиллагаандаа нэвтрүүлэх гэнэ. Тэд тухайн зоогийн газруудын цэсэн дээрх гайхалтай амттай, тансаг хоолнуудыг үйлчлүүлэгчдэд хийж өгдөг болох бөгөөд энэ талаар дэлхийн алдарт "BBC" агентлаг хүртэл мэдээллээд амжсан юм.

Тогооч

14 Гэрийн үйлчлэгч

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, зохион бүтээгчид тун удахгүй уг "Dyson Eye 360 Vacuum" гэх төхөөрөмжийг үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлэх гэнэ. Одоогийн байдлаар туршилтын явцыг давж гараад байгаа бөгөөд энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар гэрийнхээ хүссэн газрыг цэвэрлэх боломжтой юм. Амьдралыг илүү хялбарчлах уг төхөөрөмжийг ашиглах болсноор гэрийн үйлчлэгчийн хэрэг байхгүй болох юм байна.

Гэрийн үйлчлэгч

15 Жолооч

Нэг жилийн дотор дэлхий даяар нийт 38.000 гаруй автомашины аваар осол гарч байгаа гэсэн судалгаа байгаа бөгөөд төдий чинээ амь насаа алдах, хүнд гэмтэж, бэртэх хүмүүсийн тоо олон байгаа юм. Тиймээс эрүүл мэндийн салбарын зүгээс уг тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхийн тулд жолоочгүй автомашиныг үйлдвэрлэж эхлэх саналыг дэвшүүлсэн нь хэрэгжих бүрэн боломжтой байгаа аж. Энэ төрлийн автомашинууд нь хүний уураг тархитай тусгай ухаалаг төхөөрөмжийн тусламжтай холбогдох бөгөөд аваар ослын тоо хэмжээ үлэмж буурна гэж зохион бүтээгчид үзэж байгаа юм.

Жолооч

55
таалагдаж байна

82
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()