Тахианы махаар 15 минутанд хийж болох амтат хоолнууд

Хоол хийх нь урлаг болтлоо хөгжиж, хүн бүр л шим тэжээл сайтай хоолыг бэлтгэх гэж багагүй цаг хугацааг зарцуулж байдаг. Харин яарч сандарсан үедээ та юу идэж, яаж хоололдог вэ? Бид өнөөдөр та бүхнийхээ амралтанд зориулж 15 минутанд хийж болох амттай хоолнуудын жорыг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр хоолыг зөвхөн тахианы махаар хийж болох бөгөөд таны цаг завыг хэмнэх давуу талтай билээ. Ингээд хамтдаа амттай сайхан хоолыг хэрхэн амархан хийх аргуудтай танилцъя. 

Тахианы махаар 15 минутанд хийж болох амтат хоолнууд

1 Халуун ногоотой тахианы мах

Орц:

  • Ургамлын тос- 2 халбага
  • Сонгино- тал
  • Сармис- 3 хумс
  • Тахианы цээж мах- 200 гр
  • Элсэн чихэр- 2 халбага
  • Соё соус- 2 халбага
  • Халуун ногоотой соус- 1 халбага
  • Ус- 1 халбага
  • Эрдэнэшишийн цардуул- 1/2 халбага
  • Давс- 1/8 халбага
  • Базилик- 1/3 аяга

Хийх арга:

Хайруулын тавгандаа ургамлын тосоо хийж, хэрчсэн сонгино болон сармисаа нэмж хуурна. Ойролцоогоор 30 секунд орчим хуурах бөгөөд дээр нь хэрчсэн тахианы махаа ч мөн нэмэх юм. Дараа нь элсэн чихэр, соё соус, халуун ногоотой соус, ус, эрдэнэшишийн цардуул төдийгүй давсаа хийж хоолоо амтална. Хамгийн сүүлд хэрчсэн базиликээ нэмэх бөгөөд ойролцоогоор 15 минутын дараа таны амтат хоол бэлэн болсон байх болно. 

Халуун ногоотой тахианы мах

2 Тахианы махтай будаа

Орц: 

  • Ургамлын тос- 1 халбага
  • Масло- 1 халбага
  • Тахианы цээж мах- 450 гр
  • Хэрчсэн сонгино- тал аяга
  • Лаазалсан мөөг- 200 гр
  • Ус- 1 аяга
  • Урт үрийн будаа- 3/4 аяга
  • Давс- тал халбага
  • Нунтаг чили- тал халбага
  • Нунтаг халуун чинжүү- 1/4 халбага
  • Улаан перец- 1/4 халбага

Хийх арга: 

Ургамлын тос болон масло цуг хайруулын тавганд хийж халаах аж. Үүндээ хэрчсэн тахианы цээж мах, сонгино зэргээ хийж бор шаргал болтол нь хуурах юм. Дараа нь мөөг, будаа, давс, чили, халуун чинжүү, улаан перец зэрэг бүх амтлагчаа нэмэн хуурах бөгөөд удалгүй усаа хийж өгөх байна. Харин одоо үүнийгээ шарах шүүгээнд хийх ба 370 хэмд 1 цаг орчим байлгасны эцэст гаргаарай.

Тахианы махтай будаа

3 Гоймонтой хуурга

Орц:

  • Ус- 8 аяга
  • Хөндий гоймон- 1 уут
  • Броккли- 300 гр
  • Оливын тос- 1 халбага
  • Тахианы цээж мах- 300 гр
  • Давс- 1/2 халбага
  • Хар перец- 1/2 халбага
  • Бяслаг- 1/2 аяга
  • Нимбэгний шүүс- 1/8 халбага

Хийх арга:

8 аяга усандаа гоймонгоо хийж зааврын дагуу чанаж бэлтгээрэй. Дараа нь оливын тосондоо хэрчсэн тахианы махаа хуурч, давс, хар перец зэргээр амтлах бөгөөд 10 минут орчим хуурч болгосны дараа гоймонтойгоо хольж бэлтгэнэ. Үүнийгээ нимбэгний шүүс болон үрсэн бяслагаараа чимэглэж амт оруулаарай. 

Гоймонтой хуурга

4 Пицца

Орц:

  • Пиццаны бэлтгэсэн гурил
  • Тахианы мах- 200 гр
  • Улаан лоолийн соус- 150 гр
  • Бяслаг- 150 гр
  • Амтат чинжүү- 1 ширхэг
  • Сонгино- тал
  • Олив- 2-3 ширхэг
  • Мөөг- 3 ширхэг

Хийх арга:

Чанаж бэлтгэсэн тахианы махыг гараараа хувааж, соусны хамт гамбир дээрээ түрхэнэ. Бага зэргийн оливыг хэрчиж тараагаад бяслагаа тавьж өгнө. Мөн хэрчсэн амтат чинжүү, сонгино, мөөг зэргийг ч мөн тарааж тавиарай. Пиццагаа ойролцоогоор 10 минут 180-200 градуст шарж болгоно. Хэрэв та пиццаны гурилыг гэртээ зуурч бэлтгэхийг хүсч байвал ЭНД дарж жорыг сонирхоорой. 

Пицца

5 Салат

Орц:

  • Тахианы цээж мах- 400 гр
  • Брокколи-  200 гр
  • Улаан лооль- 400 гр
  • Оливийн тос- 5 халбага
  • Давс- 1 халбага
  • Хар перец- 1 халбага

Хийх арга:

Эхлээд махаа усанд хийж чанаарай. Болсон махаа гаргаж жижиглэн хэрчих бөгөөд брокколигоо буцалсан усанд хийж, 3-5 минут байлгаж зөөлрүүлэх аж. Үүнийгээ мөн л хэрчиж, жижиглэнэ. Одоо улаан лоолио цэвэрлэж, үр болон шүүсийг нь гаргах авах бөгөөд хэрчиж бэлтгээд оливын тосондоо хуурч авах юм. Хоёр талаар нь сайтар хуурсны дараа үүндээ тахианы мах, брокколи зэргээ хийж бага зэрэг гал дээр байлгах төдийгүй үүнийгээ давс, перецээр амталж гаргаарай. 

Салат

6 Тахианы махтай шөл

Орц:

  • Ургамлын тос- 1 халбага
  • Сармис- 1 хумс
  • Нунтаг цагаан гаа- 1 халбага
  • Ус- 2 аяга
  • Тахианы тунгалаг шөл- 400 гр
  • Тахианы мах- 300 гр
  • Гоймон- 200 гр
  • Нимбэгний шүүс- 1 халбага
  • Давс- 1/2 халбага
  • Ногоон сонгино- 2 ширхэг
  • Халуун чинжүү- 1 ширхэг

Хийх арга:

Ургамлын тосоо тогоондоо хийж, хэрчсэн сармисаа хуурах бөгөөд үүндээ нунтаг цагаан гааг нэмээрэй. Дараа нь ус болон тахианы тунгалаг шөлөө хийж буцалгана. Үүндээ хэрчсэн тахианы мах, гоймон зэргээ хийж, давс, ногоон сонгино, халуун чинжүү, нимбэгний шүүсээр амтална. Ойролцоогоор 8-10 минутын дараа гэхэд л таны амтат хоол бэлэн болох аж. 

Тахианы махтай шөл

7 Кимбаб

Орц: 

  • Чанасан будаа- 4 аяга
  • Өндөг- 2 ширхэг
  • Сонгино- 1 ширхэг
  • Ургамлын тос- 2 халбага
  • Тахианы мах- 300 гр
  • Соё соус-1 халбага
  • Лууван- 1 ширхэг
  • Өргөст хэмх- 1 ширхэг
  • Далайн байцаа- 6 ширхэг

Хийх арга: 

Эхлээ өндгөө зуурч, ургамлын тосонд шарж аваад уртааш нь хэрчиж бэлтгэнэ. Дараа нь хайруулын тавгаа дахин тослоод сонгиноо сайтар хуурсны дараа махаа хийж, болтол нь хуурах бөгөөд үүндээ нэг халбага соё соусаа нэмэх аж. Ингээд ерөнхийдөө бэлтгэх зүйлс дуусах төдийгүй далайн байцаан дээрээ агшаасан будаагаа жигд тараан түрхэж бэлтгэн. Үүнийхээ дээр уртааш нь хэрчсэн лууван, өргөст хэмх, өндөг зэргээ тавиад, хажууд нь махаа тараан түрхээд чанга гэгч нь боож, өнхрүүлэх юм.

Кимбаб

8 Шпагетти

Орц:

  • Тахианы мах- 350 гр
  • Гоймон- 350 гр
  • Сонгино- 2 ширхэг
  • Сармис- 3 хумс
  • Улаан лоолийн соус- жижиг лаазтай
  • Бяслаг- чимх
  • Лаврын навч- 2 ширхэг
  • Давс, перец, орегано- амталгаагаар

Хийх арга:
Тахианы махаа хэрчиж, давс, перецээр амтална. Хайруулын тавгаа сайн халааж, оливын тосоо хийж, махаа 5 минут хуураад саванд хийж аваарай. Хэрчсэн сонгино, сармис болон лаврын навчаа халаасан хайруулын тавгандаа хийж хуурах бөгөөд үүндээ   улаан лоолийн соусаа нэмж 6 минут хуурна. Мөн гоймонгоо зааврын дагуу чанаж аваарай. Дараа нь соуснаас 1 см илүү гарахуйц ус хийж, соусаа өтгөртөл нь зөөлөн гал дээр буцалгаж, авах юм. Үүндээ мах, гоймонгоо нэмж, хутгана. Мөн таваглахаасаа өмнө бага зэрэг бяслаг үйрүүлээрэй.

Шпагетти

9 Бургер

Орц:

  • Тахианы мах-  гр
  • Сонгино- 1 ширхэг
  • Хар перец- 1 халбага
  • Давс- 1 халбага
  • Нимбэгний шүүс- 1 халбага
  • Бургерийн талх
  • Салатны навч
  • Улаан лооль- 1 ширхэг

Хийх арга:

Тахианы махаа чанаж зөөлрүүлээд, нимбэгний шүүс, давс болон перецтэйгээ холин сайтар базаарай. Үүнийгээ 2 см зузаантай бөөрөнхий болгож бэлтгэх бөгөөд махаа халаасан хайруулын тавган дээрээ 2-3 минут шарна. Шарж болгосон махаа сонгино, байцаа, улаан лооль зэрэгтэйгээ хамт бургерийн талхан дээрээ тавина.

Бургер

10 Хуурга

Орц:

  • Тахианы цээж мах- 450 гр
  • Гоньд- 1 халбага
  • Нунтаг халуун чили- 1 халбага
  • Кошер давс
  • Хар перец- 1 халбага
  • Ургамлын тос- 1 халбага
  • Амтат чинжүү (улаан)- 1 ширхэг
  • Сонгино- 1 ширхэг
  • Мөөг- 1 аяга
  • Сармис- 3 хумс

Хийх арга:

Гоньд, нунтаг халуун чили, давс, перец зэргээр махаа амталж, бага зэрэг амраана. Дараа нь хэрчиж бэлтгэсэн махаа ургамлын тосондоо хуурч, дээрээс нь хэрчсэн сонгино, сармис, мөөг, чинжүү зэргээ хийж өгөх юм. Мах болон чинжүүгээ болтол нь хуурах бөгөөд амтыг нь үзэж бага санагдвал дахин бага зэрэг давс, перец хийж өгч болно. 

Хуурга

46
таалагдаж байна

16
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()