Эрүүл эрч хүчтэй амьдрахын тулд юу хийх ёстой вэ?

Бидний амьдарч байгаа нийгэм маш стресстэй, ачаалалтай ажлуудаар дүүрэн байдаг билээ. Тиймээс ч тэр бүхнээс өөрийгөө ангид байлгаж, өдрийг үр бүтээлтэй, хамгийн гол нь хэрхэн аз жаргалтай амьдрахад анхаарлаа төвлөрүүлэх нь чухал юм. Эрүүл биед саруул ухаан оршино ч гэж ярьдаг шүү дээ. Иймд бид та бүхэндээ уур уцаар, санаа зовнилгүй сайхан амьдрахад хэрэгтэй өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх энгийн дүрмүүдийг танилцуулж байна.

Эрүүл эрч хүчтэй амьдрахын тулд юу хийх ёстой вэ?
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Ус уух

Хэрвээ та эрүүл, аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа бол өдөрт 2-3 литр усыг тогтмол уух хэрэгтэй. Ингэснээр бидний арьс өнгөжин залуужиж, илүү гэрэлтсэн, өнгөлөг толигор болдаг бөгөөд ус уухыг зуршлаа болгоорой.

Ус уух

2 Өглөөний хоол идэх

Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа хэмээх сайхан үг бий. Тиймээс та яаж ч яарч байсан өглөөний цайгаа заавал ууж байгаарай. Төдий хэмжээгээр та эрүүл байж, амьдрах эрч хүчээр дүүрэх болно. Түүнчлэн өглөөний цайгаа уухгүй удаан явбал ирээдүйд элэг, ходоодны хорт хавдраар өвчлөх аюултай.

Өглөөний хоол идэх

3 Ойр ойрхон хооллох

Ойр ойрхон, бага багаар хооллох нь тухайн хүний эрүүл мэндэд асар ихээр эерэг нөлөө үзүүлдэг. Мөн хэтрүүлэн идэх, их идэхээс ч гэсэн сэргийлдэг байна. Ялангуяа гэртээ амттай сайхан хоолыг хийж идэж, түүнээсээ шим тэжээлийг авч байх нь зүйтэй юм. Гадуур худалдаалагддаг хоолнууд ходоод гэдсийг шархлуулж, биеийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэдгийг анхаараарай.

Ойр ойрхон хооллох

4 Цагаар хооллох

Та арай өдрийн ямар ч цагт хамаагүй хүнд хоолыг идэж, өөрийн биеийг муутгаж байдаг юм биш биз? Өглөөний цайг 7-8 цагийн хооронд идэж, харин өдрийн хоолыг 12:30-14:00 цагийн хооронд, оройн хоолыг 17:00-19:00 цагийн хооронд идэх нь хамгийн тохиромжтой байдаг. Түүнээс гадна хоол идсэнээс дор хаяж 3 цагийн дараа унтаж амрах хэрэгтэй юм шүү.

Цагаар хооллох

5 Биед муу нөлөөтэй хоол хүнснээс татгалзах

Эрүүл, аз жаргалтай амьдаръя гэвэл та аль болох биед муу нөлөөтэй хоол хүнснээс татгалзах хэрэгтэй. Учир нь эдгээр бүтээгдэхүүнүүдийг хэтрүүлэн хэрэглэснээс болж маш олон хор уршиг таны бие махбодь болон сэтгэл санаанд үүсдэг юм. Гэвч хэмжээнд нь тааруулаад хэрэглэвэл эмчилгээ ч болж мэдэх талтай. Ялангуяа та турах талаар бодож байгаа бол биед муу нөлөөтэй хоол хүнснээс татгалзах хэрэгтэй.

Биед муу нөлөөтэй хоол хүнснээс татгалзах

6 Дасгал хөдөлгөөн хийх

Үргэлж л суугаа ажил хийж, өдөр тутамдаа машинаар явсаар бидний бие хөшиж, элдэв өвчлөлийн үүр болдог. Тиймээс цаашид өөрийгөө аль болох идэвхитэй байлгаж, цахилгаан шатаар биш, явган шатаар гарч, эрүүл агаарт сайтар алхаж байгаарай. Энэ нь таны эрүүл мэндэд төсөөлөөшгүй их тус болох учиртай.

Дасгал хөдөлгөөн хийх

7 Сайн унтаж амрах

Хүн өдөрт тогтмол цагт унтаж, мөн л тогтмол цагтаа сэрж байх нь чухал юм. Хамгийн багадаа 6-8 цаг унтаж байх нь таныг элдэв өвчлөлөөс сэргийлж, залуу сайхан төрхөө удаан хадгалахад тустай. Тиймээс та аль болох эрт амарч, өглөөг эрч хүчтэй эхлүүлж байгаарай. Амарч байх үедээ өөрийгөө зурагт, гар утас, компьютер гэх мэт цахилгаан соронзон төхөөрөмжүүдээс хол байлгах нь чухал шүү.

Сайн унтаж амрах

8 Жимс жимсгэнэ идэх

Олон төрлийн амин дэмээр баялаг, амтлаг жимсэнд дуртай л биз дээ? Өдөр тутамдаа үргэлж хүнд махан хоолыг идээд байлгүй, хааяа ч гэсэн хөнгөн жимс жимсгэнэ идэж байвал ямар вэ? Ингэснээр таргалалт, ходоод гэдэсний элдэв асуудлыг мартаж, эрүүл саруул амьдрах үндэс болдог байна.

Жимс жимсгэнэ идэх

9 Агаар салхинд гарах

Нарны гэрэлд сайн гарснаас бид нарнаас хангалттай хэмжээний D витаминыг авч, элдэв өвчлөлийн эсрэг дархлаатай болдог. Мөн хавдар, зүрх, судасны өвчнөөс ч сэргийлэх ач тустай байдаг ажээ. Тиймээс өглөөний наранд сайн гарч, цэвэр агаар амьсгалахыг эрхэмлэж байгаарай.

Агаар салхинд гарах

10 Муу зуршлуудаа хаях

Тамхи татах, архи уух гэх мэтийн муу зуршлуудаа хаях хэрэгтэй бөгөөд ингэснээр таны амьдралд олон эерэг өөрчлөлтүүд гарна гэдгийг бодолцож үзэх нь чухал юм. Магадгүй муу зуршлуудаа ихэндээ хаях гэж хичээх үед хэцүү байж болох ч, үр дүнг нь үзсэний дараа та өөрөөрөө бахархах болно.

Муу зуршлуудаа хаях

11 Найз нөхдөө зөв сонгох

Найз нөхөд гэдэг хүний амьдралд чухал байр суурь эзэлдэг хүмүүс байдаг. Тэр ч үүднээсаа найзалж, нөхөрлөх хүмүүсээ зөв сонгох хэрэгтэй бөгөөд энэ нь таны амьдралд ихээхэн нөлөө үзүүлдэг байна. Хүнийг буруу зам руу уруу татаж, амжилтаас нь байнга хойш чангааж байдаг хүмүүсийг найзуудаараа сонговол амьдралд хэзээ ч дэвшил гарахгүй шүү дээ. Тиймээс нэгнийгээ дэмжиж, сэтгэл санаагаар тус дэм үзүүлэх хүнтэй найзалж, нөхөрлөөрэй.

Найз нөхдөө зөв сонгох

12 Эерэг бодолтой байх

Үүний тулд үргэлж өөрийгөө сайхан энергиэр цэнэглэж байх хэрэгтэй. Амьдралаас дандаа сайн сайхан зүйлийг нь олж харж байхыг хичээж байгаарай. Ингэснээр асуудлыг шийдвэрлэх оновчтой аргыг олох, үл ойлголцлыг арилгах, хийж, бүтээх юмсан гэсэн хүсэл тэмүүллээр дүүрэн байх үндэс болж өгдөг байна. Таны ажил мэргэжил, бизнес, хамтын ажиллагаа, хүсэл мөрөөдөл, өмнөө тавьсан зорилго гэх мэт зүйлсд хэрхэн, яаж хандаж байгаагаас таны ирээдүйн карьер, цаашлаад амжилт бүтээл, түүнийг дагаж ирэх ашиг орлого ихээхэн нөлөөлдөг ажээ.

Эерэг бодолтой байх

13 Зөв бодлоор өөрийгөө цэнэглэх

Эерэг, сайхан бодлуудаар өөрийгөө цэнэглэх нь юу юунаас илүү хамгийн чухал зүйл юм. Хэрвээ та ингэж чадвал таны ажил үйлс, үйл хэрэг төд удалгүй бүтээд л ирнэ. Зөв бодолтой хүний амьдралын зам хүртэл гэрэл гэгээтэй байж, саад бэрхшээл тэр бүр тааралдаад байх нь юу л бол...

Зөв бодлоор өөрийгөө цэнэглэх

14 Бүтээлч байх

Та өмнө нь хэн нэгний хийж, бүтээгээгүй зүйлийг санаачилж, хийх юмсан, анхдагч нь болох юмсан гэж бодож, төлөвлөж байсан л биздээ? Гэвч хорвоо ертөнц дээрх бүх л зүйлийг хүмүүс аль хэдий нь олж, нээж, зохион бүтээчихсэн юм шиг санагдаж байсан гэдэгт итгэлтэй байна. Гэвч яг үнэндээ хүн төрөлхтөнд асар их хэрэгтэй, бусдын нээж, илрүүлээгүй байгаа зүйлс энэ дэлхий дээр тоолоод баршгүй олон байгаа нь гарцаагүй юм. Хэрвээ та илүү бүтээлчээр сэтгэж, эрэл хайгуул хийж, ямар нэгэн шинэ зүйл бүтээж, улмаар дэлхийд түгж чадвал утсанд чинь дансан дахь орлогын мэдээлэл тасрахгүй ирэх нь мэдээжийн хэрэг юм.

Бүтээлч байх

Та үүнтэй санал нийлж байна уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()