Кимээс ч халуухан өгзөгтэй 15 бүсгүй

Цахим ертөнцийг хийж буй үйлдэл, хэлж буй үг болон халуухан төрхөөрөө үргэлж шуугиулж байдаг Ким Кардашьяныг мэдэхгүй хүн гэж бараг байхгүй биз ээ. Хүн бүрт заяагаад байхааргүй сайхан өгзөгтэй түүнийг нэр алдарт хүрэхэд хамгийн их нөлөө үзүүлсэн зүйл бол түүний өгзөг гээд хэлчихэд төдийлөн буруудахгүй болов уу. Тэгвэл энэ дэлхий дээр түүнээс илүү сайхан өгзөгтэй, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд олон байдаг бөгөөд бид та бүхэндээ өнөөдөр Кимээс халуухан харагдахын сацуу түүнээс илүү сайхан өгзөгтэй бүсгүйчүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.

Кимээс ч халуухан өгзөгтэй 15 бүсгүй
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

15 Жен Селтер (Jen Shelter)

Тэр бол инстаграмд иогийн өмдтэй авахуулсан халуухан зургуудаа хийж, сайхан өгзгөө гайхуулж эхэлсэн хүмүүсийн хамгийн анхдагч бөгөөд түүний нүд унагам өгзгийг үзэж, харах гэж олон сая залуус инстаграм хуудсыг нь дагадаг байна. Тэрээр фитнессээр хичээллэдгээс гадна хүмүүст энэ спортын ач тусыг ойлгуулж, эрүүл саруул амьдрахад уриалан дуудахыг эрхэмлэдэг гэнэ. Жен Шелтэр нь мөн хувийн блог хөтөлдөг бөгөөд үүгээрээ дамжуулан хүмүүст хэрхэн дасгал хөдөлгөөн хийх болон сайхан өгзөгтэй болох тухай өөрийн бэлдсэн хичээлүүдээ нийтэлдэг ажээ.

Жен Селтер (Jen Shelter)

14 Хафияа Мира (Hafiia Mira)

Өсөх ирээдүйтэй загвар өмсөгч хэмээн үнэлэгдэж байсан түүний хувьд загварын ертөнцөөс илүүтэй инстаграмаар дамжуулан мөнгө олох замыг сонгосон бөгөөд түүнээр дамжуулан олон газрууд шинэ бараа бүтээгдэхүүнээ сурталчилдаг байна. Саяхан тусгаар тогтнолоо зарлаад байсан дэлхийн хамгийн отгон улс болох Косово нь түүний төрөлх эх орон бөгөөд тэрээр амьдрал ахуйгаа өөрчлөхөөр АНУ-ын Нью-Йорк хотыг зорьж байсан юмсанж.

Хафияа Мира (Hafiia Mira)

13 Лиза Моралез (Lisa Morales)

Түүний хувьд загвар өмсөгч, фитнессийн багш, телевизийн сэтгүүлч гээд дурьдаад байвал олон алдар гуншинтай бүсгүй юм. Лиза бусад спортоор хичээллэх хоббитой бүсгүйчүүдийн адилаар өөрийн блогтой бөгөөд гоё, сайхан бие хаатай болох дасгал хөдөлгөөнүүдийг хэрхэн үр дүнтэй хийх тухай хичээлүүдийг блогоороо дамжуулан олон нийтэд хүргэхийг зорьдог гэнэ. Түүний заавар зөвлөгөөг гол төлөв Америкчууд дагаж, түүнээс үлгэр дуурайлал авдаг бөгөөд хичээлүүд нь үр дүнтэй байдаг гэнэ.

Лиза Моралез (Lisa Morales)

12 Тара Грэйс (Tara Grace)

Хонолулу, Хавай (Honolulu, Hawaii)-д төрсөн уг үзэсгэлэнтэй бүсгүйн инстаграм хуудсандаа хийсэн зурагнууд хамгийн багадаа 30.000 хүнд таалагддаг бөгөөд эмэгтэй хүний гоо сайхныг байгалийн гоо сайхантай хослуулан өвөрмөцөөр зургаа авахуулах дуртай ажээ. Түүнийг харсан ямар ч залуу нүд унагаж, сэтгэлийн жолоогоо алдах бөгөөд эмэгтэйчүүд өөрийн эрхгүй атаархдаг гэсэн хошигнол бүхий яриа хүртэл хүмүүсийн дунд байдаг байна.

Тара Грэйс (Tara Grace)

11 Пэйж Хэтэуэй (Paige Hathaway)

Хүмүүсийн дунд Жен Шелтер болон Пэйж Хэтэуэй нарын хэн нь сайхан өгзөгтэй вэ гэсэн санал асуулга хүртэл явагдаж байсан гэдгийг та мэдэх үү? Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, үнэхээр ийм санал асуулга болж, тэд ижилхэн санал авч байжээ. Хамгийн халуухан өгзөгтэй бүсгүйчүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог түүний зурагнууд дээр Кимээс илүү сайхан өгзөгтэй шүү гэж сэтгэгдэл бичих хүмүүс цөөнгүй байдаг юмсанж.

Пэйж Хэтэуэй (Paige Hathaway)

10 Олинда Кастиелле (Olinda Castielle)

Үргэлж халуухан зургуудаа инстаграм хуудсандаа байршуулж, олон залуусын нүдийг хужирлаж байдаг тэрээр ихэвчлэн нүцгэн, дур булаам зургуудаа цахим хуудсандаа хийдэг байна. Шаргал үст бүсгүйд дэлхийн алдартай олон сэтгүүлүүд нүүрэндээ түүнийг гаргахаар санал тавьж байсан хэдий ч, бүгдэд нь татгалзаж байжээ. Тэрээр мөн өөрийн хувийн инстаграм хуудсандаа төрөл бүрийн бичлэг хийдэг бөгөөд тэдгээр бичлэгүүд нь гол төлөв эротик бичлэгүүд байдаг аж.

Олинда Кастиелле (Olinda Castielle)

9 Сьерра Скай (Sierra Skye)

Түүнийг магадгүй үзэсгэлэнтэй бүсгүй гэж хэлэхгүй байж болох юм. Гэвч тэрээр богино хугацаанд жингээ хаяж, сайхан биетэй болсон бөгөөд төдий чинээ нэр алдартай болжээ. Тэр ч бүү хэл Сьерра Скай-ийг цахим ертөнцийн хэрэглэгчид инстаграмын хатан хаан хэмээн нэрлэх нь ч бий.

Сьерра Скай (Sierra Skye)

8 Эннелиз Мэри (Annelise Marie)

Магадгүй түүний өгзгийг харсан хүмүүс Кимийнхтэй харьцуулахад жижигхэн юм байна гэж хэлж болох хэдий ч, харагдах байдал, үзэмж талаасаа түүнийг биедээ тохирсон сайхан өгзөгтэй хэмээн үзэх хүмүүс цөөнгүй байдаг байна. Тэрээр Колорадо (Colorado) их сургуулийг маркетингийн менежерээр сурч, төгссөн бөгөөд инстаграмдаа олон сая дагагчтай гэнэ.

Эннелиз Мэри (Annelise Marie)

7 Эмили Сийрс (Emily Sears)

Түүнийг эцэг эхээс нь өгсөн нэрээр дуудахаас илүүтэй Австралийн гайхамшиг гэж нэрлэх нь бий. Энэ нь ч аргагүй бөгөөд тэрээр гоо сайхан төрх, гоолиг сайхан биеэрээ Австрали бүсгүйчүүд ямар үзэсгэлэнтэй болохыг дэлхий нийтэд харуулж буй бүсгүй юм. Инстаграм ашиглан өөрийн халуухан зургуудаа бусадтай хуваалцах дуртай байдаг тэрээр нийт 3 гаруй сая дагагчтай ажээ. Түүний хувьд загвар өмсөгч бөгөөд Австралийн хамгийн нэр хүндтэй агентлагуудад давхар багшилдаг байна.

Эмили Сийрс (Emily Sears)

6 Лаурен Кэган (Lauren Kagan)

Уэстборо (Westboro) дахь сүмд адислагч хийдэг байсан эмэгтэйг АНУ-ын Нью-Йорк хотод ирж, зөв хооллолтын талаарх бичсэн номоороо алдаршина гэж хэн санах билээ. Энэ нь ч үнэн бөгөөд түүний бичсэн ном "New York Times"-ийн зүгээс тодруулсан бестселлер номын жагсаалтыг хэдэнтэй тэргүүлээд амжсан юм. Халуухан харагдах түүний дасгал хөдөлгөөн хийж, эрүүл амьдралыг дадал зуршлаа болгохыг уриалсан бичлэг, зургууд нь хэдэн мянган лайк, шэйр авдаг гэнэ. Шаргал үст бүсгүйг өмнө нь адислагч байсан гэхээр нэг л итгэж өгөхгүй байгаа биз?

Лаурен Кэган (Lauren Kagan)

5 Линдсей Пелас (Lindsey Pelas)

АНУ-ын Луйзиана (Louisiana) мужийн их сургуульд сурч, мэргэжил дээшлүүлсэн тэрээр сүүлийн үед нэлээдгүй олон кино студээс кино болон зар сурталчилгаанд тоглох саналууд хүлээж авах болсон бөгөөд энэ нь маргах зүйлгүй түүний халуухан төрх, гоолиг сайхан бие организмтай холбоотой юм. Түүнээс гадна охид, бүсгүйчүүд түүний цахим хуудсууд руу байнга шахуу яаж ийм нарийхан бэлхүүстэй болсон талаар нь асууж, зөвлөгөө өгөхийг хүсдэг гэнэ. Удахгүй түүнийг кино ертөнцөд хөл тавьж, Холливуудын алдартай жүжигчин болсон байвал бүү гайхаарай.

Линдсей Пелас (Lindsey Pelas)

4 Жиулиана Эва (Giuliana Аva)

Бидний дараагийн та бүхэндээ танилцуулах гэж буй бүсгүй нь мөн фитнессийн спортоор хичээллэдэг нэгэн бөгөөд АНУ-ын Нью-Йорк хот дахь "Long Island" гэх газар амьдардаг байна. Тэрээр өөрийн гэсэн фитнесс хувцас, хэрэгсэл үйлдвэрлэдэг дэлгүүрийг нээж ажиллуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд хүмүүс аль хэдийн түүний дэлгүүрээс хувцас, хэрэгсэл авахаар захиалгаа өгөөд эхэлсэн гэнэ. Тэрээр энэ талаар "Би бусад охид, бүсгүйчүүддээ урам зориг, итгэл найдвар хайрлахыг хүсдэг. Хүн хичээвэл болохгүй, чадахгүй зүйл гэж байдаггүй болохыг ойлгуулах юмсан гэж бодож явдаг" хэмээн хэлсэн байна.

Жиулиана Эва (Giuliana Аva)

3 Розанна Эркл (Rosanna Arkle)

Загвар өмсөгч бүсгүйн халуухан зургууд инстаграмыг чимдэг гэж үзэх хүмүүс олон байдаг бөгөөд тэрээр Францын "The Look" реалити шоунд хүртэл урилгаар оролцож байжээ. Розанна нь түүнээс гадна Австрали улсын иргэншилтэй бөгөөд хааяа Австрали тивийг зорьж, хэд хэдэн рекламуудад тоглож, боломжийн ашиг олдог гэнэ. Зарим хүмүүс 90/60/90 гэж түүнийг л хэлэх байх хэмээн дүгнэдэг нь Розаннагийн инстаграм дахь халуухан зургуудаас харагддаг ажээ.

Розанна Эркл (Rosanna Arkle)

2 Эшли Мартелль (Ashley Martelle)

Цахим ертөнцөд "Bad Girl" гэх хочтой тэрээр энэ талаараа "Тийм ээ, би муу охин. Би хараал идсэн муу охин. Гэхдээ хэн нэгэн шиг хэт томдсон өгзөгтэй хүн биш шүү. Надад миний өгзөг үнэхээр сайхан харагддаг" хэмээн хэлж байсан удаатай бөгөөд үүнийг сонссон хүмүүс тэр яг Кимийг хэлчихлээ хэмээн өөрийн эрхгүй бодоцгоож байсан биз ээ. Тэрээр хувийн амьдралаа төдийлөн бусад шиг нуугаад байдаггүй бөгөөд гоо сайхны мэс ажилбарт орж, их хэмжээний мөнгө төлж байснаа хүртэл нуулгүй хэлж байсан удаатай юмсанж.

Эшли Мартелль (Ashley Martelle)

1 Найкий Хитон (Niykee Heaton)

Түүнийг хэр халуухан болохыг уг зургаас харахад л ойлгомжтой байгаа биздээ? Түүний хувьд сайхан өгзөгтэйгөөс гадна олон гайхалтай дууны үгс бичдэг авъяаслаг бүсгүй юм. Инстаграм, "Youtube" болон бусад цахим хуудсуудад өөрийн уран бүтээл болон халуухан зургуудаа байршуулдаг Найкийг Кимээс хамаагүй илүү сайхан өгзөгтэйгөөс гадна дур булаам эмэгтэй хэмээн үзэх хүмүүс маш олон байдаг байна.

Найкий Хитон (Niykee Heaton)

Сонирхуулахад Найкий 21 настай дүүгээ хорт хавдрын улмаас алдаж байсан бөгөөд түүнд дүүгээ өвчний улмаас алдсан нь урам зориг, эрч хүч өгч, бие организм болон эрүүл мэнддээ анхаарах ёстойг ойлгуулсан байна.

Аль нь илүү дур булаам байна?

131
таалагдаж байна

35
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()